Европын холбооны төлөөлөгчийн газар, “Блэк Бокс” театр, “Глоб Интернэшнл” ТББ хамтран “Монгол Ньюс” мэдээллийн төвд өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийнэ. Тус хуралд Европын холбооны төлөөлөгчийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга В.Финглетон, Европын Холбооны Улаанбаатар дахь хамтын ажиллагаан газрын менежер О.Сугар, “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, “Блэк Бокс” театрын найруулагч М.Боролдой нар оролцоно.
Зохиогч: Урлаг
Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон “Michael learns to rоск” хамтлаг Монголд ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд тоглолтоо хийх юм. 1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан тус хамтлагийн “Take me to your heart”, “Раint mу 1оvе”, “Slеерing child” зэрэг алдарт хит дуунууд одоо ч биднийг байлдан дагуулсан хэвээрээ. Тус хамтлагийнхан Азийн орнуудаар аялан тоглолт хийж буй бөгөөд энэ сарын 29-нд Индонезийн Баликпапан хотод аялан тоглолтоо үргэлжлүүлж, ирэх сарын 7, 8-нд Улаанбаатар хотноо тоглосноор аялан тоглолтоо өндөрлүүлэх юм. MLTR хамтлагийн ахлагч Жаша Рихтер “Бид Чингис хааны өлгий нутаг Монголд очихыг тэсч ядан хүлээж байна” хэмээн монголчуудад мэндчилгээ дэвшүүлжээ. http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=d1kOzgtJA4s Тоглолт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 12 дугаар сарын 7, 8-ны үдэш 19.00 цагт болно.
Шинэ цагийн монголын урлагийн тайзнаа өөрсдийн өнгөөрөө гялтганаж яваа залуус хайр сэтгэлийн романс үүсгэх болоод удаж буй. Урлагийнхан дунд олон сайхан хосууд буй. И.Одончимэг+Бархүү, С.Тэмүүжин+Нарансолонго, Дооёо & Зулаа, за тэгээд л алтан үеийн гайхамшигт жүжигчид маань багтана. Тэгвэл “Үл таних эмэгтэй” киноны гол дүр О.Долгорийн нөхөр ч бас урлагийн хүн. “Өдөр өдрийн нар” олон ангит киноны мэс заслын эмч залуугийн дүрээр олонд танигдсан жүжигчин Б.Чинзориг бол түүний хань. Жүжигчин О.Долгор хайрт ханийнхаа тухай: “Бид хоёр хайр сэтгэлийнхээ төлөө олон зүйлийг золиосолж биенээ олсон” гэжээ.
Монголын кино урлагийн залуу үеийн төлөөлөл болсон зургаан студи нэгдэж “НЭҮРИТ” фильм нэгдлийг байгуулсан байна. Энэ талаараа “Go” студийн найруулагч Д.Галбаяр хэлэхдээ “уран бүтээлчид төр засгийн дэмжлэггүйгээр зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор уран бүтээлээ хийж байна. Монгол киноны нэр хүнд унах болов. Мөн киноны уран бүтээлчид нэгдэж чадахгүй байгаагаас олон улсын зах зээлд бүтээлээ гаргах боломжгүй байна. Тиймээс Монголын кино урлагт өөрсдийн энэ нэгдлээрээ бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор “Нэүрит” фильм нэгдлийг байгууллаа” хэмээн ярьжээ.
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт, Яруу найрагч Ч.Дагмидмаагийн “Тэнгэрийн хөх Монгол” хэмээх шинэ бүтээлийг, гар бичмэлийг нь хавсарган эрхэм уншигч танд хүргэж байгаадаа таатай байна. Найрагт дуртай уншигчдын маань хэдийний танил яруу найрагч бүсгүй энэхүү шүлгээ 2012 оны 11 дүгээр 14-нд буюу Монгол бахархлын өдөр бичжээ. Тэрээр энэ шүлгээ дуу болгон түмэндээ хүргэх хүслээр бичихдээ МУГЖ Т.Ариунаад онцгойлон зориулсан юм байна. Мэдээж МУГЖ Т.Ариунаа гайхалтай дуучны хувиар өөрт нь зориулсан энэхүү шүлгийг хүлээн авах биз ээ. Ингээд “Тэнгэрийн хөх Монгол”-ыг хүргэж байна.
Мадонна PSY-тэй хамтарч “Gangnam Style” хийжээ
Дуучин Риана болон түүний фенүүдийн азын тоо бол долоогийн тоо болоод байгаа. Учир нь түүний дэлхийн томоохон долоон хотоор хийх “777″ тоглолт эхэлжээ. Мөн түүний долоо дахь цомгийн нээлт болж байгаа юм. “Unapologetic” нэртэй түүний энэхүү цомгийг фенүүд нь удаан хүлээсэн юм. Түүний тоглолт лхагва гаригт Мехико хотоос эхэлсэн. Тэрээр тоглолтоо эхлүүлэхээр явахдаа 300 орчим зорчигчтой онгоцоор зорчиж, замдаа зорчигчидтой оргилуун дарс хуваан уусан байна. Тэдгээр зорчигчдын 150 нь түүний тоглолтыг сурвалжлах сэтгүүлч нар юм. Түүнчлэн тэрээр өөрийн фенүүддээ хандан “Та бүхний тусламжтайгаар амжилтад хүрсэн. Би та бүхэнд хайртай” хэмээжээ.
Социализмаас капитализм руу шилжих хэцүү мөртлөө нэн сонирхолтой цаг үед амьдрах хувь тавилантай байж дээ, бид. Энэ өвлийн зуд турханд монголчууд маань Хөдөөгийн малчиддаа сэтгэлийн дэм өгье өө гэж тусламжийн аян зохион байгуулж байгаа нь туйлын зөв хэрэг. Монгол хүн хэзээний мал амьтай, нүүдэлчин удамтай.
Энэ удаагийн буланд Кино урлагийн дээд сургуулийн багш, найруулагч Т.Төмөр-Очиртой ярилцлаа. Тэрээр Монголын кино урлагийн өнөөгийн дүр төрх болон энэ салбарт шүүмж судлал хэрэгтэй байгаа талаар яриандаа онцолсон юм.
А.Аданы “Жизель” балет тайзнаа мориллоо. Холливудын од, “Американ балет” театрын гоцлол бүжигчин Саша Радецки Албертын дүрд, Жизельд шинэхэн Гавьяат Г.Цолмон бүжих энэ тоглолтыг үзэгчид удаан хүлээсэн байх.
