Зохиогч: Урлаг

Дэлхийн сая сая хүүхэд залуучуудын анхаарлын төвд байдаг залуу хос Жастин Бибер, Селена Гомез нар хоёр жил гаруй үерхсэний эцэст салсан тухай хэвлэлүүд шуугих болсон ч хосууд одоо болтол энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Зарим эх сурвалжууд Жастин Биберийг найз бүсгүй Селенагаа хуурснаас хосууд салсан тухай цуурах болсноор барахгүй Жастинийг Унгарын залуу модель Барбара Пальвинтай болздог гэсэн яриа тархжээ.

Read More

Монголын урлагийн түүхийн хуудаснаа “поп опера” стилийг санаачлан дэлгэрүүлж буй “Анир” студийн дэргэдэх “Увертюра” хамтлагийнхан энэ оны 10 дугаар сарын дөрөвний өдөр анхны “Удиртгал” цомгийн баяраа Ард кино театрд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Read More

Монголын балетын урлагийн нэрт мастер, үзэгчдийн хайртай бүжигчин Г.ЦолмонМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр шагнууллаа. Балетчин Г.Цолмон бол энэ цагийн шилдэг бүжигчин төдийгүй үзэгчдийн хайртай Жизель юм. Тун удахгүй шинэхэн Гавьяат маань Холливудын од, Америкийн “АВТ”-гийн шилдэг балетчин Саша Радецкитэй хамтран алдарт А.Аданы “Жизель” балетад бүжих билээ.

Read More

Монголын үзэгч түмэндээ тайз, дэлгэцийн олон дүрээрээ танил болж хайр хүндэтгэлийн хүлээхийн зэрэгцээ, драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадмын санаачлагч Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сарантуяа эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр “Ардын жүжигчин” цол тэмдгээр шагнууллаа.

Read More

Буриад Улсын Ардын жүжигчин, ОХУ-ын “Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “Гэртээ харих зам” нэртэй анхны бие даасан тоглолтоо монголчууддаа хүргэхээр болжээ. Тоглолт өнөөдөр болон маргааш “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болох юм.

Read More

Өнөөдөр “Камертон” хамтлагийн ахлагч дуучин Д.Болдын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 34 нас хүрч байгаа юм. Монголын рок, попын урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнэ үүсгэж, “Камертон” хамтлагийнхаа уран бүтээлээс гадна бие даан “Хайрын хүч”, “440Hz”, “Амьдралын гол дүр”,”Only one” гээд дөрвөн ч цомгийн эзэн болсон тэрбээр авьяаслаг дуучнаас чадварлаг продюсер юм. 2010 оноос эхлэн “Монгол поп” урсгалыг нэвтрүүлж Монголын үндэсний хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх, урсгалыг бий болгож чадсан дуучин Д.Болдод мянга мянган фенүүдийнх нь өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе.

Read More

“Монсудар” хэвлэлийн газар Уран зургийн галерейд энэ сарын 16-18-ны өдөр “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг зохиох гэж байна. Өнөөдөр 12.30-д албан ёсны нээлтээ хийх тус өдөрлөгийн хүрээнд гурван өдөр уншигч, үзэгчдэд зориулсан олон сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ. Энэ удаагийн “Соён гэгээрлийн өдрүүд”-ээр салбар салбарын томоохон төлөөлөл болсон эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд эх хэл, хүүхдийн боловсрол болон нийгмийн бусад олон асуудлаар өөрсдийн санал бодлоо хуваалцана. Мөн “Монсудар” хэвлэлийн газраас гаргаж буй шинэ номнуудын нээлт болно.

Read More