Дэлхий даяар этгээд сонин бүжиг, элдэвтэй гэмээр дуулалтаараа хэний ч төсөөлөмгүй амжилтад хүрсэн Өмнөд Солонгосын реппер PSY-ын дуулсан “Gangnam Style” дууг онлайнаар 1,2 тэрбум үзсэн тухай NBC мэдээлжээ. “Youtube” сайтын үзэгчдийн тоогоор Гиннесийн дээд амжилт тогтоосон энэ дуу Карли Рей Жексоны “Call Me Maybe” дууны 998 сая хүн үзсэн амжилтыг хэдийнэ давж, бас нэгэн дээд амжилт тогтоосон нь энэ юм.
Зохиогч: Урлаг
Дуурь үүсэх болсон үндэс нь Өрнөдийн театрын урлагийн томоохон төрөл болох Хөгжмийн Театрын Урлаг нөлөөлж хөгжсөнтэй салшгүй холбоотой юм. Эртний эмэгнэлт жүжиг болоод Дундад зууны үеийн нийтийн болон ордон харшийн жүжигт дуу, хөгжмийн төрөл тэдгээрийн үүрэг нь тухайн үеийнхээ нийгмийн амьдралд асар их нөлөөг үзүүлж байжээ. Сэргэн мандалтын хүнлэг үзлийн нөлөөгөөр Өрнөдийн олон оронд Хөгжим, Драм хосолсон шинэ хэлбэрийн жүжгийг эрэлхийлж байв.Үзэл санаа уран сайхны өндөр ач холбогдолтой энэ эрэл хайгуулыг бусдаас өмнө Итали оронд хийжээ. Эхэн үедээ энэ шинэ хэлбэр нь Хөгжмийн Үлгэр, Хөгжмийн Жүжиг гэсэн нэртэй байсанаа дуурь буюу opera гэсэн нэртэй болсон байна.
Lady Gaga-гийн шинэ зурагнууд
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “UB Palace”-ын концертын их танхим үзэгчдээр пиг дүүрч, рок, попоор хоёр өдөр амьсгалсан юм. Энэ бол “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Б.Отгонбаяр анхны бие даасан “Чи минь байгаа болохоор” тоглолт байлаа. Түүний 20 жил “Хурд” хамтлагтай болон рок, попынхонтой хамтран хийсэн хит дуунуд энэ л үдэш тайзнаа эгшиглэн танхим дүүрэн үзэгчдийг хэдэнтээ суудлаас нь босгож, бүжиглүүлсэн.
“Хурд”-ын Отгонбаярыг гитаргүй төсөөлөхийн аргаүй. Тиймдээ ч түүний тоглолт гитарын гоцлолоор эхэлсэн. Амьд хөгжмийн нүргээн бут авсан энэ тоглолтыг тэрээр өөрийн эмоциороо хөтлөн үзэгчдэд дуу бүрийнхээ өмнө бяцхан түүх ярин, уран бүтээлчтэй анх хамтран ажилласан дурсамжаа хуваалцан үзэгчдэд чадварлаг хөтлөгч болохоо харуулаад амжсан шүү.
Домогт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун өргөмөл ах Ник Гордонтой гэр бүл болохоор шийдвэрлэжээ. 19 настай бүсгүйн хамаатнууд энэхүү энэхүү хайр сэтгэлийн холбоонд эргэлзэж байна. Бобби Кристина, 22 настай Ник нар Уитни Хьюстоныг эмгэнэлтэйгээр нас барснаас сарын дараа тэдний ойр дотно үерхэл гаарч эхэлжээ. Эхэндээ энэ талаар тэд ямар нэгэн мэдээлэл хийгээгүй боловч олны нүднээс дайжихаа больсон байна. Эдүгээ залуу хосуудын харьцаа дээд цэгтээ хүрсэн тул гэрлэхээр шийдвэрлэжээ. Уитни Хьюстон Ник Гордоны эцэг нь шоронд орж, эх нь хүүгийнхээ талаар анхаарал тавих боломжгүй болсон 12 насанд нь өргөж авсан гэдэг. Тиймээс Ник болон Кристина нар хамтдаа өсчээ.
Сайхан юм, бас нэгэн хамтлаг бий болж уран бүтээлээрээ өрсөлдөж байгаад гүнээ талархан шүүмжээ бичихээр шийдсэн юм. Саяхан “Мөрөөдлийн театр” гэж байгуулагдан А.Вампиловын “Миний нууц хүү” жүжгээр бусадтай өрсөлдөж байсан бол өнөөдөр “ТВ коктейль” хамтлаг түүний араас тодрон гарч хүчтэй өрсөлдөгч болохоо “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ үзүүлж чадлаа.
Box Office-оос өнгөрсөн долоо хоногт ашиг орлогоороо тэргүүлсэн арван киног танилцуулсан байна. 20-р зуун Fox-ийн бүтээл Америкийн найруулагч Оливер Мегатоны адал явдалт “Taken 2” кино өнгөрсөн долоо хоногт 22.5 сая ам доллараар шилдгүүдийн жагсаалыг тэргүүлсэн байна. Уг кино энэ сарын 3-нд нээлтээ хийж кино театруудаар гарч эхэлсэн бөгөөд нийт 45 сая ам долларын өртгөөр хийгдсэн.
Оскарын шагналт найруулагч Сейм Мендесийн найруулж буй Жеймс Бондын сүүлийн цуврал “Skyfall” бүх цаг үеийн хамгийн төгс хувилбар байх болно гэж кино шүүмжлэгчид найдлага тавьж байна. Британийн Геофри Нейб тэргүүтэй кино шүүмжлэгчид Жеймс Бондын өмнөх цувралууд тухайн цаг үедээ үзэгчдийг байлдан дагуулж, шилдэг нь байж чадсан учраас сүүлийн цуврал нь ч хамгийн төгс байна гэсэн хүлээлтийг бий болгоод байна. Энэхүү хүлээлтэд нөлөөлсөн зүйл нь дуучин Адель “Skyfall”-ийг дуулсан явдал юм хэмээн кино шүүмжлэгчид үзжээ.
Хятадын топ их сургуулийн нэг болох “Чинхуа” сургуульд сурч байгаа дуучин цаашид бизнесийн удирдлагаар магистр хамгаалахаар төлөвлөж байгаа аж. Мөн Италийн эстрад дуу дуулаачийн их сургуульд суралцах шалгалт өгч, тэнцсэн гэнэ. Тиймээс урлаг болон бизнесийн алинаар нь явахаа шийдэж чадахгүй “ацан шалаа”-нд ороод байгаа сурагтай. Гэхдээ юуны өмнө хагас жилийнхээ хэлний бэлтгэлийн сургуульдаа сураад төгссөний дараа Итали явах эсэхээ шийдэх гэнэ. Хэзээнээс гоо сайхандаа анхаарч ирсэн дуучин Ану боловсролоо дээшлүүлэхээс гадна гоо сайхны хагалгаанд чамгүй хэдэн удаа орсон. Хамгийн сүүлд гэхэд биедээ алтан утас суулгуулсан аж.
С.Сэрчмаагийн хувийн зурагнууд