Оскарын шагналт найруулагч Сейм Мендесийн найруулж буй Жеймс Бондын сүүлийн цуврал “Skyfall” бүх цаг үеийн хамгийн төгс хувилбар байх болно гэж кино шүүмжлэгчид найдлага тавьж байна. Британийн Геофри Нейб тэргүүтэй кино шүүмжлэгчид Жеймс Бондын өмнөх цувралууд тухайн цаг үедээ үзэгчдийг байлдан дагуулж, шилдэг нь байж чадсан учраас сүүлийн цуврал нь ч хамгийн төгс байна гэсэн хүлээлтийг бий болгоод байна. Энэхүү хүлээлтэд нөлөөлсөн зүйл нь дуучин Адель “Skyfall”-ийг дуулсан явдал юм хэмээн кино шүүмжлэгчид үзжээ.
Зохиогч: Урлаг
Хятадын топ их сургуулийн нэг болох “Чинхуа” сургуульд сурч байгаа дуучин цаашид бизнесийн удирдлагаар магистр хамгаалахаар төлөвлөж байгаа аж. Мөн Италийн эстрад дуу дуулаачийн их сургуульд суралцах шалгалт өгч, тэнцсэн гэнэ. Тиймээс урлаг болон бизнесийн алинаар нь явахаа шийдэж чадахгүй “ацан шалаа”-нд ороод байгаа сурагтай. Гэхдээ юуны өмнө хагас жилийнхээ хэлний бэлтгэлийн сургуульдаа сураад төгссөний дараа Итали явах эсэхээ шийдэх гэнэ. Хэзээнээс гоо сайхандаа анхаарч ирсэн дуучин Ану боловсролоо дээшлүүлэхээс гадна гоо сайхны хагалгаанд чамгүй хэдэн удаа орсон. Хамгийн сүүлд гэхэд биедээ алтан утас суулгуулсан аж.
С.Сэрчмаагийн хувийн зурагнууд
“Эрхэм Зиндаа” булангийн энэ удаагийн зочноор аялгуут сайхан уртын дуугаараа хүмүүний сэтгэл зүрхийг баясгаж яваа уртын дуучин Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэг урилаа. Тэрбээр нутаг ус, удам судар, хувийн амьдрал, уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан юм.
Уртын дуучин Чимэдцэеэ гуайн шүүдрийн усаар ээждээ цай чанаж өгсөн тухай видео ярилцлага, Монголд анх удаа /дэлхийд хуруу дарам цөөн/ дуучин хүний хоолойны цараа шалгасан гурван актавтай дуу хэрхэн бүтсэн, бүүвэйн дуу хүний амьдралд яаж нөлөөлдөг гээд олон сонирхолтой сэдвийг хөндсөн амттай аялгуутай ярилцлагыг хүргэж байна.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
Эзэн “Чингис хаан”-ы айлдвар “Тэнгэрийн гэрэл”
Хорин жилийн тайлангаа тавьж, уран хуурыг уяртал татсан “Морин хуурын чуулга”-ын гайхамшигтай тоглолт “Үзэгчид ээ уучлаарай. Нэг зар дуулгая. Дараагийн тоглолт болох хошин урлагийн шоуг үзэхээр ирсэн үзэгчид үүдэнд хүлээж байгаа тул та бүхэн голын хаалгаар гарч, танхимыг чөлөөлнө үү” гэсэн үгээр дуусахад нь жаахан эмзэглэв.
Үнэхээр л яаран сандран үзэгчдийн танхимаас гартал үүдэнд “Маск”-ын шоуг үзэх гэсэн хүмүүс уурлах нь уурлаж, залхах нь залхаж, цуваа үүсгэн зогсчээ. Үзэгчдийн буруу биш л дээ. СТӨ-ний ч буруу биш. Морин хуурын чуулгын буруу бол бүр ч биш.
Монголын рок поп урлагийн ууган хамтлагийн нэг “Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр энэ сарын 12, 13-нд буюу өнөөдөр маргааш хоёр “UB Palace”-д “Чи минь байгаа болохоор” анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. 20 жил “Хурд” хамтлагт уран бүтээлээ хийсэн түүний анхын бие даасан тоглолтын найруулгыг “On&Off” продакшн хийж байгаа юм. Гурван хэсгээс бүрдэх “Хурд”-ын Отгоогийн тоглолтын эхний хэсэгт зууны манлай дуучин Сараа, Ариунаа, Сэрчмаа, Наран, Алтаа, дуучин Б.Дашдондог, “Номин талст”, “Чоно”, “Sweetymotion”, ая зохиогч, төгөлдөр хуурч Чинбаа гээд рок, попын шилдгүүд чуулан, түүний зохиосон хит дууг эгшиглүүлэх бол хоёрдугаар хэсэгт түүний хөгжмийн аяз, зохиолууд уянгалж, харин төгсгөл хэсэгт “Хурд”-ын шилдгийн шилдэг хитүүд үзэгчдийг доргиох нь ээ.
Өвөл цагийн нээлтээ хийгээд удаагүй байгаа ДБЭТ-ынхан ээлжит бэлгээ ард түмэндээ задлахаар бэлдэж эхэлжээ. Тэд энэ удаад ОХУ-ын “Большой театр”-ын 10 гаруй балетчинтай бүрэлдэхүүнийг эх орондоо урьсан байна. Тэд ч манай урилгыг найрсаг хүлээн авсан мэдээтэй. Нэг үгээр хэлбэл, Европт төдийгүй дэлхийд суу алдраа гайхуулсан сүрлэг театрынхан ирэх сарын 2-нд манай оронд хүрэлцэн ирэхээр болжээ. Онцлон хүргэхэд, хэзээнээс л Оросын алдарт “Большой театр” нийгмийн дээд зиндааныхны цугладаг газар байв. Одоо ч энэхүү байдлаа хадгалсан хэвээр.
Монголын урлагийн төрлийн Сонгодог нь хэмээн нэрлэгддэг дуулалт жүжгийн төрөлд нэгэн шинэ бүтээл мэндэлхээр Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа “Гоолингоо” дуулалт жүжиг бэлтгэгдэж байна.
