Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх бямба гаригт хип хопын домогт “ONYX” хамтлаг Монголд анх удаа хөл тавьж, “Click click boom” хамтлагтай хамтран тоглот хийх гэж байгаа билээ. Итгэмээргүй ч юм шиг сайхан мэдээний эзэд өнөөдөр Монголд ирнэ. Тоглолтыг угтан “Click click boom” хамтлагийн реппер Gee-тэй уулзаж, тоглолтын сонин хачнаас хуваалцлаа.
Зохиогч: Урлаг
Гурван өдөр үзэгчдийг баярлуулсан Морин хуурын чуулгын уран бүтээлчид дахин тоглолт хийх нь. Тэд 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Соёлын төв өргөөнд 17.30 цагт болох бөгөөд тасалбарын хувьд урьдын адил 20000, 10000 төгрөгийн үнэтэй байх юм шүү.
Тоглолт дахин болох сургаар аль хэдийн үзэгчид тасалбараа захиалаад эхэлсэн байна. Үзэж амжаагүй нь үзэж, үзсэн нэгэн нь дахин үзэж дэлхийд танигдсан Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамт байгаарай.
Та бүхнийг урьж байна
Монголын хөгжмийн урлагийн түүхийн хуудаснаа дахин давтагдашгүй нэгэн гайхалтай тоглолтын түүх нэмэгдлээ. Тэрээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөс бүтсэн “Эзлэн” хэмээх тоглолт мөнхөд эгшиглэх нүсэр хөгжмийн дугаралт, мянга мянган үзэгчдийн тасралтгүй нэжигнэтэл таших алга ташилтын дор бүтэн хоёр цаг гаруй үргэлжилсэн юм. Үнэхээр үзэгчдийн зүрх сэтгэлийг “Эзлэн” хэмээн нэрийдсэндээ хүрч тэдэнд сэтгэлийн их цэнгэл эдлүүлж, эх түүхээр нь омогшуулж байсан юм.
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын “Эзлэн” хэмээх тоглолт энэ сарын 17-19-нд буюу өнөөдрөөс эхлэн “Улсын цирк”-т болно. Тоглолт нь болох гэж буйтай холбогдуулан түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1934 онд төрийн шагналт, зохиолч Д.Намдаг Улсын төв театр буюу “Бөмбөгөр ногоон”-ы жүжигчид шинэ жүжгийн зохиолгүй байгаа талаар яруу найрагч Д.Нацагдоржид хэлсэн байна. Их зохиолч “Надад нэгэн аялгуут эмгэнэлт зүйл бичих сэдэв байгаа” гэснээр автономитын үед үзэсгэлэнт сайхнаараа дуунд мөнхөрсөн Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралыг ярьжээ. Үүнийг хэрхэн тайзнаа тавьж үндэсний аялгуут жүжгийг бий болгох талаар тэр хоёр ярилцаж, төлөвлөгөө гаргав. Энэ бол “Учиртай гурван толгой” анхны аялгуут жүжиг байлаа. Бүх үйл явдал нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт жүжиг байхаар тохирчээ.
Баярлалаа. Сайн явж ирлээ. Нутагтаа ирээд сайхан байна.Хүний өсөж төрсөн нутаг гэдэг ямар ч сайхан орноос илүү сэтгэл зүрхэнд ойр байдаг шүү дээ. Улаанбаатарт байшин барилга их баригдаж том хотын төрх хэдийнээ орсон байна шүү.
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын шинэ тоглолтын нэрний учрыг фенүүд нь зохион байгуулагчдаас олонтаа асууж байгаа гэнэ. Түүний түүхэн “Аравт” киноны хөгжмөөс бүтэж буй тоглолтын нэр нь “Эзлэн”…
“Өвөг дээдсийн сүнс нь энэхүү хөгжмийг бич хэмээн Чинбаад шивнэсэн ба үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэлж, байлдан дагуулахыг бэлгэдэж…хэмээн тоглолтын ТВ сурталчилгаанд өгүүлдэг. Зохион байгуулагчид ийн бэлгэдэж шинэ нэрийг өгчээ. Үнэхээр ч өвгөд дээдсээрээ бахархах, эх түүхээрээ омогших, түүхэн хөгжмийн агуу баялгийг гайхаж, зүрх сэтгэлээ эзлүүлэх “Эзлэн” тоглолт болоход гурав хоног үлдлээ. Тоглолтонд Улсын симфони найрал хөгжим, хоор, Монголын шилдэг ятга, морин хуурын мастерууд оролцож байгаа ажээ:
Хөгжмийн урлагт хайртай, түүнийг ойлгож хүндэтгэдэг Монгол түмэндээ зориулан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын чинь сэтгэл, чамгүй авъяасаараа бүтээсэн түүхэн “Аравт” киноны хөгжмөөс бүтсэн “Эзлэн” хэмээх тоглолт өнөөдөр нээлтээ хийнэ.
Япон, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Японы кино өдрүүд” энэ сарын 17-21-ний өдрүүдэд “Өргөө-2″ кино театрт болох гэж байна. Энэхүү арга хэмжээг хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхитэй дэмжиж байгаа бөгөөд цаашдын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх зорилгоор энэхүү урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Соёлын өдрүүдэд Японы кино урлагийн гайхимшигт бүтээлүүдийг үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой юм байна.