Зохиогч: Урлаг

Тэр галзуурч байна, тэр хэнийг ч харахыг хүсэхгүй , өвдөж шаналж, үхэхийг хүснэ. Хаашаа ч гүйж байгаагаа мэдэхгүй гүйсээр эцэст нь 17-хон настай охин хайртай залуугийнхаа гарт амьсгал хураалаа…. Үзэгчдийн зүрх сэтгэлийг өөрийн эрхгүй татаж, эмзэглүүлж орхисон тэр хөөрхий охинд Соёлын тэргүүний ажилтан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Г.Цолмон бүжнэ. Энэ л тайзнаа бүжих бүжигчин анх сонгодог урлагт дурлуулж, театр гээч урлагийн ариун сүмтэй танилцуулж билээ. Г.Цолмонгийн бүтээсэн Жизельд дурлаж, дахин театрыг зорьж байсан санагдана. Олон үзэгчийг тэр дурлуулж, сонгодог урлагт хөтөлсөн гэдгийг нь олонтаа сонсч байлаа. Өчигдөр тэр дахин Жизелийг тайзнаа амилууллаа.

Read More

Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй киногоор тодроод буй “Ану хатан” түүхэн уран сайхны кино трэйлерийн нээлтээ “Black box” театрт баасан гаригт хийлээ. 2011 оны 8ур сард эхэлснээс хойш жил гаруй үргэлжилж байгаа “Ану хатан” кино төсөл энэ оны 8-р сард зураг авалтаа дуусган энэ өдөр албан ёсны трэйлер, постероо дэлгэж байгаа юм. Монголд анх болж байгаа кино трэйлерийн нээлт, постер дэлгэх ёслолд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, гишүүн асан Д.Арвин, дэд сайд асан Ч.Куланда, “Монфрэш” ХХК-ийн захирал С.Насанхүү, “Номин Холдинг”-ийн С.Шагдарсүрэн, “Dior” хатагтай Батчулуун, СГЗ зохиолч С.Оюун нарын зочид, урлаг соёлынхон, уран бүтээлчид оролцсоноос гадна саяхан осолд орж бурхан болсон хэмээн шуугиулж буй жүжигчин С.Алтанхуяг хөтөлсөн юм. Тэрээр Галан бошгитын хүү Сэвдэнбалжирын дүр бүтээсэн аж. Трэйлерийн нээлтийн үеэр “Ану хатан” кинонд ашигласан хаан, хатны сэнтий, зэвсэг, зүүлт гоёл чимэглэл, Зуун модны тулалдаанд хэрэглэсэн их буу, Ану хатны хуримын болон байлдааны хувцас, Галдан бошгитын хувцас хэрэглэлээр үзэсгэлэн гаргаж сонирхуулав.

Read More

“Onyx” Монголд ирлээ. Та чихэндээ ч итгэхгүй байж магадгүй. Тэгвэл “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр орой хип, хопын амьд домог болсон “Onyx” хамтлаг газардлаа. Тэднийг реппер Gee түүний “Click click Boom” хамтлаг болон маргааш болох тоглолтыг зохион байгуулагчид, үнэнч фенүүд нь тосон авсан юм. Өнөөдөр 11.00 цагт “Corporate” зочид буудлын хурлын танхимд “Onyx” “Click click Boom” хамтлаг хамтдаа хэвлэл мэдээллийнхэнд тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ. Харин та тоглолтын тасалбараа амжиж авахаа мартав. Маргааш Буянт-Ухаа цогцолборт 19.00 цагт “Onyx” бут авна.

Read More

Монголын хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөр нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр “Энэ хөтөлбөр тодорхой авьяастай хүүхдийн хүрээнд хэрэгжихгүй. Хамгийн авьяасгүй хүүхдийн авьяасыг илрүүлэхэд чиглэсэн” хэмээн онцлов.

Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд авьяастай хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхээс гадна эцэг эх, багшийн олж хараагүй хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлж амжилтад хүргэх зорилготой юм. БШУЯ-наас “Авьяас” хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэх 21 авьяастныг сонгон авч эхний ээлжинд 21 сургуульд хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Хэл, өгүүлэхүй, уран зохиол, зураг дүрслэл, спорт, бүжиг, тэнцвэр, хөгжим, хэмнэл, тоо, техник, логик харилцаа гэсэн таван чиглэлийг сонгон авч хүүхдийн авьяасыг нээх юм байна.

Read More

Амьдрал бол хүмүүст бурхнаас өгсөн асар том бэлэг гэж би боддог. Хүн амьдралаас, аав ээж, хань ижил, үр хүүхэд, анд нөхөд, хамт олноо олж авдаг бөгөөд энэ бүхэн нь бэлэг болж ирдэг. Харин тэр бэлгийг хэрхэн яаж тогтоох вэ, хэр сэтгэл хангалуун байх вэ гэдэгт амьдралын утга учир оршдог юм болов уу.

Read More

Бельгийн алдарт жүжигчин Жон Клоуд Камиле Франциос Ван Варенберг буюу бидний нэрлэж заншсан Ван Даммийн төрсөн өдөр тохиож байна.
Тэрбээр Бельгийн нэр хүндийг дэлхийн кино ертөнцөд гаргаж чадсан цөөхөн алдартны нэг бөгөөд ард түмэн нь түүнийг “Ноён Бельги” хэмээн хүндэлдэг аж. Түүнийг 16 нас хүртлээ балетийн чиглэлээр хичээллэдэг байсан гэдэгт итгэх хүн олдохгүй биз.

Хүчээр шахуу балет заалгаж байсан Ван Дамм өөрийнхөө амьдралд эргэлт хийхийн тулд карате, кикбокс, таеквондо зэрэг тулааны урлагт шамдан суралцжээ. Багаасаа тайзны урлагт сонирхолтой байсан тэрбээр хамгийн анх 1989 онд “Кикбоксчин” нэртэй кинонд тоглосноор Бельгид алдар нь түгжээ.

Read More

Монголын хошин урлагийн “Маск” продакшины жүжигчин А.Гэрэлцэцгийг мэдэхгүй хүн ховор болов уу. Залуу үеийн чадварлаг жүжигчин хэмээн ахмад уран бүтээлчид түүнийг үнэлдэг.Тэгвэл уншигч та бүхэндээ энэ удаа түүний маш авъяаслаг дүүг таницуулах гэж байна. Монгол охин Солонгос охидын хамтлагт дуулж байгаа талаарх мэдээлэлийг бид өмнө нь хүргэж байсан бол тэрээр жүжигчин А.Гэрэлцэцгийн дүү юм байна. Азийн хөгжмийн ертөнцөд “Монгол гүнж” нэрээр танигдах болсон дуучин охиныг А.Лхамжав гэдэг бөгөөд түүний тайзны нэр нь Lee Lyulin одоо 21 настай .Тэрээр Солонгос улсад суралцаж байх хугацаандаа “Big star” энтэртайментаас зохион байгуулсан шинэ залуу охидын хамтлаг шалгаруулах шалгаруулалтанд маш олон охидоос шалгаран “BBde Girl” хамтлагийн гишүүн болжээ.Тус хамтлаг одоогоор шинэ уран бүтээлээ туурьвисаар байгаа бөгөөд Солонгост маш нэр хүндтэй охидын хамтлагийн нэг болоод байгаа юм. Lee Lyulin –ны царайг азийн хэвлэл мэдээлийн хэрэслүүд их хөөрхөн хэмээн бичиж “Монгол гүнж “хэмээх нэрээр хаа явсан газар нь дуудах болжээ.Уншигч та бүхэн Lee Lyulin-ны талаар илүү их мэдээлэлийг авахыг хүсвэл түүний “facebook “ хаягаар зочлон уран бүтээлийн амжилт хүсээрэй.

Read More

Улсын филармонийн гоцлол дуучин СТА С.Баттулга “Миний эх орон” бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тус тоглолт дуучин С.Баттулгын хувьд уран бүтээлийн дөрөв дэх тоглолт нь аж. “Миний эх орон” тоглолт энэ сарын 20-нд Соёлын төв өргөөнд болох гэнэ. Мөн тэрбээр удахгүй, тоглолтынхоо дараа “Миний эх орон” цомгийн баяраа нижгэр тэмдэглэхээр төлөвлөснөө ярьж байсан.

Read More

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, өгүүлэхүйн урлагийн мастер, яруу найрагч Ш.Гүрбазарын “Бодоход л инээдтэй шүү” нэртэй тоглолтоо энэ сарын 16,17-нд хоёр өдөр амжилттай зохион байгуулжээ. Түүний тоглолтод өгүүлэхүйн урлагийн бүтээлүүд буюу улс төр, нийгмийн амьдралын элэглэлүүд хөврөж, үзэгчдийг баяр хөөрөөр дүүргэж байсан юм. Тоглолтын найруулагчаар Н.Наранбаатар, зураачаар “Тэнгэрийн хүү” бүтээлийн тайзыг урласан Ж.Ганхуяг нар ажилласан байна.

Read More