Зохиогч: Урлаг

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид долоодугаар сарын 1-нд А.Аданы “Жизель”-ээр хөшгөө хаасан бол шинэ улирлын тоглолтын сураг өнөөдрөөс чих дэлслээ. Ягаан театр энэ улирлын нээлтээ аравдугаар сарын 6, 7-нд И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь, А.Хачатуряны “Спартак” балетаар хийх гэнэ. Тус театр 1963 онд бие даасан байгууллага болж, нээлтээ П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хийсэн түүхтэй.

Тэр үед тоглолтыг төрийн шагналт Ж.Чулуун удирдаж, Д.Лхасүрэн найруулсан юм билээ. Үүнээс хойш уг дуурийг хоёр удаа шинэчлэн найруулж байжээ. Өнгөрсөн улиралд ч театрынхан 1988 оны найруулгаараа “Евгений Онегин”-ийг тайзнаа амилуулсан нь амжилттай болж, үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. Сонгодог урлагийн фэнүүдийн мөрөөдөл болсон нэрт зохиолч А.Хачатуряны “Спартак” балетийг тус театрын шинэ улирлын нээлтийн хоёр дахь өдөр үзэх боломжтой.

Read More

Энэ 9-р сарын 29, 30-нд 15 жилийнхээ ойн тоглолтыг хийхээр бэлтгэж байгаа, Монголын анхны хөвгүүдийн хамтлагуудын нэг “Номин Талст” тэртээ 16 жилийн өмнө зохиогдож байсан “Бид” дуугаа шинэчлэн дуулж, шинээр клип хийлгэснийг тус хамтлагийн фенүүдэд хүргэсэн билээ. Асгарсан их бороон дунд шөнөжин бүжиглэх залуусыг харуулсан анхныхаа клипээр үзэгчдэд хэзээний танил болсон энэхүү дууны шинэ клипэнд “Номин Талст” хамтлагтай өнгөрсөн хугацаанд хамт байж, уран бүтээл туурвиж ирсэн олон уран бүтээлчид, урлаг соёлын одод тоглосон юм. Тэгвэл тус клипний фото зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.

Read More

ҮДБ-ийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид ӨМӨЗО-ны Ордос хотноо зохион байгуулагдаж буй “Хятад Монголын ардын урлагийн наадам”-д оролцож байгаа билээ. Тэд өнөөдөр хүннү үеэс үүсэлтэй “Домог биелгээ”-г “Харанга” хамтлагийн бүтээл “Толин хул” дууны аялгуунд бүжив. Энэхүү бүжиг нь тус бүжигчдийн хувьд эхний даваа нь болж байгаа юм. Тэд энэ бүтээлээрээ шүүгчидээс нийлбэр дүнгээр 98,97 оноо авч 41 багаас одоогийн байдлаар гуравдугаар байрт бичигдээд байна. Харин маргааш Х.Оюунбатын хөгжим “Сугсраан донж”, Мөн Л.Балхжавын хөгжим “Аварга зээрд” бүжгээр өрсөлдөнө. Энэхүү хоёр бүжгийг СУИС-ын Бүжгийн урлагийн нэгдсэн тэнхимийн багш, СТА М.Мөнгөнцэцэг дэглэжээ. Дээрх бүжигчид болон бүжиг дэглээч маань энэ оны хоёрдугаар сарын эхэнд ОХУ-д болсон Евро Азийн 55 бүжиг дэглээчдийн уралдсан ЮНЕСКО-гийн нэрэмжит олон улсын уралдаанд “Сугсраан донж”, “Домог биелгээ” бүжгээр өрсөлдөж хоёрдугаар байр эзлэн Нефертит мөнгөн цомын эзэд болсон. Мөн өнгөрсөн жил зууны манлай, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит улсын гуравдугаар уралдааны бүжиг дэглээчдийн номинацид “Домог биелгээ” бүтээлээрээ тэргүүн байр хүртэж байсан билээ.

Read More

Сонгодог хөгжимд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг”Мемори поп оркестр”-ын тоглолт энэ есдүгээр сарын 16-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Завь” кафед, задгай тайзан дээр болох гэж байна. Цахилгаан хөгжмийг симфони оркестртой хослон тоглох “Мемори поп оркестр”-ын сонгодог үдэшт үзэгчдийн сэтгэлд хоногшсон, дурсамж үлдээсэн танил аялгуу эгшиглэж, Монголын шилдэг дуурийн дуучид Италийн хөгжмийн зохиолчдын ари, романсаас дуулж, таны сэтгэлийг сэргээж өгөх нь лавтай.

Read More

Тийм ээ, энэ хорвоод ээжээс илүү нандин сайхан зүйл байхгүй шүү дээ. Ээжийнхээ тухай дурсч ярихаар ямар ч үед хоолой минь зангирдаг. Миний ижий Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадын хүн байсан. Ээжийн маань ээж Гурвансайхан сумынх байсан ч хүнд өргүүлээд Буянт гэдэг газар ирсэн юм билээ. Манай аав ч бас Буянтын хүн. Аав ээж хоёр минь гал голомтоо бадрааж 30 гаруй жил ханилахдаа есөн сайхан хүүхэдтэй болсон доо. 17 настай байхдаа аавтай ханилсан ижий минь 20 настайдаа эгчийг, 22-тойдоо намайг төрүүлсэн юм билээ. Энэ маягаар хоёр жилийн зайтай арван хүүхэд төрүүлснээс одоо ес нь бий. Миний ээж хөдөөний эгэл жирийн малчин бүсгүй ямар байдаг вэ, яг л тийм хүн байсан. Хамгийн сайхан сэтгэлтэй, үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан эмэгтэй.

Read More

R&B дуучин Крис Браун саяхан Мексикт амралтаа өнгөрүүлж байхдаа хүзүүнийхээ баруун талд шинэ шивээс хийлгэжээ. Гэвч энэ нь түүний хуучин найз охин Рианнагийн хөхөрч, шалбарсан төрх аж.

Read More

Испанийн дуучин Энрике Иглесиас “Америкийн шүтээн” шоуны дөрвөн шүүгчийн нэгээр ажиллахаар болжээ. Тэрбээр өнгөрч буй долоо хоногт гэрээ байгуулсан гэж EW сэтгүүлд бичсэн байна.

Read More

Их Британийн сэтгүүлч, модель Пичес Гельдоф өчигдөр Лондоны гудамжаар утсаар ярьж, тэрэгтэй хүүгээ түрэн алхаж байжээ. Гэвч анхаарал болгоомжгүй залуу ээж өмнө таарсан нүхийг анзаарахгүйгээр дөрвөн сартай Астала хүүгээ унагасан байна. Хэрэв нүхний амсар тэрэгнээс том байсан тохиолдолд бяцхан хүү нүх рүү унах байсан аж.

Read More