Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарлиг гарган ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон билээ.
Энхүү зарлигийг дэмжин “Номын баярын өдөр”-ийг анх удаа төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран “Олуулаа уншъя“ уриан дор зохион байгуулах гэж байна. Өнөөдөр энэхүү арга хэмжээний талаар Ерөнхийлөчгийн Тамгын газар болон хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
