Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Монголчууд Парис руу галт тэргээр зорчих боломжтой боллоо
Сонгодог уран зохиол

Монголчууд Парис руу галт тэргээр зорчих боломжтой боллоо

Урлаг Урлаг06/02/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12016020514546523439438250592016-02-06-12-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчууд Парис руу галт тэргээр зорчих боломжтой боллоо. Тодруулбал, Олон улсын төмөр замчдын холбоо, НҮБ–ын Байгаль орчны газраас хамтран зохион байгуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд Бээжин- Улаанбаатар-Москва хотуудаар дамжаад Парист очих галт тэрэгний аялалыг анх удаагаа нэвтрүүллээ.

Энэ нь Ази, Европыг холбосон тээврийн асуудал, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллүүдийг багасгах зорилготой бөгөөд цаашдаа далайд гарцгүй манай орны хувьд төмөр замд холбогдсон бүхий л газраар дамжин ачаа, хүн тээврийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой аж. Мөн монголчууд төмөр зам холбогдсон бүхий л газруудад зорчих, аялах боломжтой гэдгийг энэ удаагийн аялалын маршрутаас харж болохоор байгаа юм. Өчигдөр Парис руу аялах анх удаагийн туршилтын галт тэрэг аялалдаа гарсан бөгөөд Монгол улсыг төлөөлж “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйлчилгээний хоёр ажилтан явсан юм. Тэд 9 хоногийн турш төмөр замаар аялж Парис хотод очих аж. Одоогийн байдлаар Парисруу хэдэн төгрөгөөр яаж зорчих нь тодорхойгүй байгаа бөгөөд Монгол улсаа төлөөлөн аялалд гарсан хоёр ажилтан ирсний дараа тодорхой болох юм байна.

Т.Болормаа

ЭХ СУРВАЛЖ: www.zaluu.com

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

82 дахь удаагийн Венецийн кино наадмын онцлох уран бүтээлүүд

12/08/2025

Тейлор Свифт шинэ цомог гаргана

12/08/2025

2025 оны дэлхийн хамгийн царай муутай нохой эзэндээ 5000 ам.долларын шагнал авчирчээ

12/08/2025

Австрали 16-аас доош насныхан Youtube ашиглахыг хориглолоо

12/08/2025

“Stray Kids”-ын Чанбин төрсөн өдрөөрөө эмнэлэгт 100 сая вон хандивлалаа

12/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.