Зохиогч: Урлаг

“Хар хун” киноны гол дүрээрээ “Оскар” гардаж, кино зураг авалтын үеэр жирэмсэн болж, улмаар хүүгээ төрүүлээд жил орчим болж буй жүжигчин бүсгүй Натали Портман Dior-ийн нүүр царай тул рекламны шинэ зураг авалтад оржээ. Гэхдээ энэ удаад цагаан хоолтон Натали Портман өөрийн зарчмаасаа бага зэрэг хазайн, чармай нүцгэлэн зургаа авахуулсан байна. Натали Портман Dior-той өнгөрсөн жил гэрээ байгуулж, эхний зураг авалтад орохдоо нүцгэлэхээс татгалзаж байсан юм. Харин энэ удаад нэртэй брэндийг нүцгэлж сурталчлахаасаа татгалзаагүй ажээ.

Read More

Холливудад энэ зун хамгийн их шуугиан тарьсан мэдээлэл бол Кристен Стюарт 26 настай, амжилт бүтээлээр дүүрэн, төрөлхийн царайлаг Роберт Паттинсоныг араар нь тавьсан явдал байлаа. Яах ч аргагүй баримтаар нотлогдсон зүйл. 22 настай Кристен Стюарт 41 настай Руперт Сандерстай амрагийн холбоотой гэдэг нь тодорхой болсон. Сандерс “Цасангоо ба анчин” киноны найруулагч, харин Кристен энэ киноны гол дүрийг бүтээсэн. Гэтэл шуугиант мэдээлэл тарахаас ердөө сарын өмнө Руперт Сандерс өөрийн эхнэр болох 34 настай загвар өмсөгч, жүжигчин Либерти Росст хайраа илчилж байсан билээ. Дашрамд хэлэхэд, Либерти “Цасангоо ба анчин” киноны Цасангоогийн эхэд тоглосон юм. Руперт долоон жилийн турш эхнэртээ гэрлэх санал тавьж чадалгүй өдийг хүргэсэн, хүү охин хоёртоо ухаангүй хайртай тухайгаа ярьж байсан нь саяхан… Нөгөөтэйгүүр, Кристений хийсэн үйлдлийг ч ойлгох арга алга. Холливудын хамгийн атаархам сүйт залуутай хайр дурлалын холбоо үүсгэн ид дундаа явж байсан хэрнээ яагаад гэнэт өөр хүнийг сонирхох болов.

Read More

Кантри хөгжим сонирхогч залуусыг гайхалтай авьяас, хөөрхөн царайгаараа байлдан дагуулж буй залуухан дуучин Тэйлор Свифт АНУ-ын улс төрийн элит гэр бүлүүдийн нэг кеннедийнхний үр сад болох Коноор Кеннедитэй болзож эхэлсэн билээ Өдгөө 18 настай Конор нь Ерөнхийлөгч Жон Кеннеди агсан болон сенатч Тед Кеннеди агсны дүү Роберт Кеннедийн 11 хүүхдийн гурав дахь нь болох радиогийн нэвтрүүлэгч бага Роберт Кеннедийн хүү юм байна. Хосууд цаг ямагт олны нүднээс нууцаар зугаалдаг бөгөөд саяхан нэгэн далай эрэг дээр зугаалж явахдаа папарацдуулжээ.

Read More

Солонгосын нас барсан жүжигчдын зургийг хүргэж байна. Тэд ихэвчлэн амиа хорлож нас барсан байдаг байна. Учир нь тэдний хувийн карьер унаж, шинэ бүтээлийн санал ирэхгүй үед сэтгэлээр унан амиа хорлодог аж. Эдгээр жүжигчдын дунд монголчуудын мэдэх жүжигчид байгаа юм.

Read More

Өнгөрсөн жилийн соёл, урлагийн ажилтны өдөр 9 дүгээр сарын 10-ний өдөр тохиосон бөгөөд “Монгол улсын филармони”, “Тотал мюзик” /Протек ХХК/ хамтран зохион байгуулсан ажээ.

Арав гаруй жил Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалын дагуу энэ жил “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга” хариуцан зохион байгуулхаар болжээ. Ийнхүү урлагийн 30 гаруй байгууллагын уран бүтээлчид, ажилчид хамтран баяраа тэмдэглэх гэнэ.

Read More

2012 оны буюу энэ зуны кино ертөнцөд ашиг орлогооороо тэргүүлж, хамгийн их амжилтыг олоод байгаа киногоор Америкийн кино найруулагч, продюсер Жос Уидоний “The Avengers” кино шалгарчээ. Харин амжилтгүй буюу сүүлийн үед ашиг орлоогоороо хамгийн муу байгаа уран бүтээлүүдийг ч мөн шалгаруулсан байна. Энэхүү жагсаалтыг Английн кино найруулагч Роберт Сэндерсийн “Snow White and the Huntsman” кино тэргүүлж байгаа аж.

Read More

МУЭ-ийн үзэсгэлэнгийн их танхимд Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тэргүүн Д.Доржхоролын “Монгол хүүхэлдэйн хаант улс” уран бүтээлийн үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус үзэсгэлэнд түүний сор болсон 70 гаруй уран бүтээл тавигдсан юм. Ингээд түүний урласан хүүхэлдэйнүүдийн зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.

Read More

Английн хамгийн том кино фестиваль “BFI London Film Festival” аравдугаар сарын 10-21-ний хооронд зохиогдох билээ. Тэгвэл уг наадмын нээлтийн киногоор алдарт кино найруулагч Тим Буртоны бүтээл сонгогджээ. Залуудаа “Уолт Дисней” студид ажиллаж байхдаа хийсэн “Франкенвини” гэх бүтээл нь тухайн үедээ гэр бүлд ээлтэй компанийн зүгээс хэт аймшигтайд тооцогдож байсан юм. 3D хэлбэрээр 28 жилийн дараа дахин бүтээгдэж буй энэ бүтээлд Винона Райдер, Мартин Шорт нар дуу оруулжээ.

Read More

30 гарсан насандаа анхны хайраа олж, Грек залуутай гурван жил хамт амьдарсан аз жаргалтай дурсамжаа нулимс унаган байж ярьсан дуучин бүсгүй сүүлийн үед их л моодонд орж. Урлагт хөл тавьсан цагаасаа эхлэн чадалтай хоолой, чанартай хэрэглээгээрээ олныг гайхуулж явсан С.Наран өнөөг хүртэл ганц бие яваа. 40 насны босго хэдийнэ алхсан ч гэлээ, хань нөхөртэй болох тухай бодох ч сөхөөгүй хөдөлмөрлөж буй гэх түүнийг сонирхох хүн олон бий.

Read More

Монголын урлагийн нэрийг олон улсад таниулж байгаа рок, попын олон уран бүтээлчид бий. Тэдний нэг Монгол Улсын Гавъяат жүжигчин Ж.Алтанцэцэг Солонгос улсыг зориод багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр Пусаны Yeosu хотод болох Азийн фестивальд урилгаар оролцож ая дуугаа өргөх гэж байгаа аж.

Read More