Зохиогч: Урлаг

Сонгодог урлагийн ноён оргил болсон Уильям Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг тун удахгүй тайзнаа амилна. Бүх цаг үеийн мэргэжлийн урлагийн шилдгийн шилдэг оргил энэхүү бүтээлээр УДЭТ өвөл цагийн нээлтээ хийх гэж байна.

Read More

Солонгосын гоо сайхны эмнэлэгт үнэ төлбөргүй хагалгаа хийлгэн, төрсөн эх нь ч танихааргүй болтлоо өөрчлөгдсөн топ модель Г.Уранцэцэг сүүлийн үед моодонд ороод буй. Түүний шинэ дүр төрхийг харж, гоо сайхны “хувьсгал”, эр зоригийг нь биширсэн хүн тун ч олон байгаа гэх. Ямартаа ч, топ бүсгүй орчин цагийн техник технологи, чадварлаг эмч нарын ачаар нүүр царайгаа бүрэн өөрчилж чадсан нь үнэн. Энэ бүхнээрээ олны анхаарлыг татаж, чамлахааргүй ашигтай ажлын саналд дарагдах дөхсөн тэрбээр Солонгосоос ирсэн даруйдаа гоёлын даашинзны сурталчилгааны зураг авахуулжээ. Эдгээр зургаас загварын ертөнцийн “Анааш”, зарим үед бүр “Кран” гэх хоч зүүдэг топ модель Г.Уранцэцэгийн гоо сайхан, нүүр хувиргалт, фото төрхийг нь харж болох биз ээ

Read More

Намар цаг болохоор хамгийн түрүүн уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэдэг нь хошин урлагийнхан. Тэдний төлөөлөл болгож “Маск” продакшныхнар сонин сайхан юу байгааг сонирхсон юм. Тус продакшн саяхан зургаан насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. Энэ талаар болоод уран бүтээлийнх нь тухайд жүжигчин П.Эрдэнэзаантай ярилцсан юм.

Read More

Эх дэлхий, байгалиа хайрлан дуулах, хадгалан хамгаалах зорилгын дор олон улсын яруу найрагчид нэгдэн ирэх есдүгээр сарын 8-аас 17-ны хооронд онгон байгальд зохиох “Алтан гөрөөс” уншлага, аялал наадам зохион байгуулахаар болжээ. Тус наамдыг манай оронд зохиох бөгөөд олон улсын яруу найрагчид Дорноговь аймгийн Хамрын хийд, Эргэлийн зоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар аялаж, Заан-Тэрэлжид чуулах юм.

Read More

“Хар хун” киноны гол дүрээрээ “Оскар” гардаж, кино зураг авалтын үеэр жирэмсэн болж, улмаар хүүгээ төрүүлээд жил орчим болж буй жүжигчин бүсгүй Натали Портман Dior-ийн нүүр царай тул рекламны шинэ зураг авалтад оржээ. Гэхдээ энэ удаад цагаан хоолтон Натали Портман өөрийн зарчмаасаа бага зэрэг хазайн, чармай нүцгэлэн зургаа авахуулсан байна. Натали Портман Dior-той өнгөрсөн жил гэрээ байгуулж, эхний зураг авалтад орохдоо нүцгэлэхээс татгалзаж байсан юм. Харин энэ удаад нэртэй брэндийг нүцгэлж сурталчлахаасаа татгалзаагүй ажээ.

Read More

Холливудад энэ зун хамгийн их шуугиан тарьсан мэдээлэл бол Кристен Стюарт 26 настай, амжилт бүтээлээр дүүрэн, төрөлхийн царайлаг Роберт Паттинсоныг араар нь тавьсан явдал байлаа. Яах ч аргагүй баримтаар нотлогдсон зүйл. 22 настай Кристен Стюарт 41 настай Руперт Сандерстай амрагийн холбоотой гэдэг нь тодорхой болсон. Сандерс “Цасангоо ба анчин” киноны найруулагч, харин Кристен энэ киноны гол дүрийг бүтээсэн. Гэтэл шуугиант мэдээлэл тарахаас ердөө сарын өмнө Руперт Сандерс өөрийн эхнэр болох 34 настай загвар өмсөгч, жүжигчин Либерти Росст хайраа илчилж байсан билээ. Дашрамд хэлэхэд, Либерти “Цасангоо ба анчин” киноны Цасангоогийн эхэд тоглосон юм. Руперт долоон жилийн турш эхнэртээ гэрлэх санал тавьж чадалгүй өдийг хүргэсэн, хүү охин хоёртоо ухаангүй хайртай тухайгаа ярьж байсан нь саяхан… Нөгөөтэйгүүр, Кристений хийсэн үйлдлийг ч ойлгох арга алга. Холливудын хамгийн атаархам сүйт залуутай хайр дурлалын холбоо үүсгэн ид дундаа явж байсан хэрнээ яагаад гэнэт өөр хүнийг сонирхох болов.

Read More

Кантри хөгжим сонирхогч залуусыг гайхалтай авьяас, хөөрхөн царайгаараа байлдан дагуулж буй залуухан дуучин Тэйлор Свифт АНУ-ын улс төрийн элит гэр бүлүүдийн нэг кеннедийнхний үр сад болох Коноор Кеннедитэй болзож эхэлсэн билээ Өдгөө 18 настай Конор нь Ерөнхийлөгч Жон Кеннеди агсан болон сенатч Тед Кеннеди агсны дүү Роберт Кеннедийн 11 хүүхдийн гурав дахь нь болох радиогийн нэвтрүүлэгч бага Роберт Кеннедийн хүү юм байна. Хосууд цаг ямагт олны нүднээс нууцаар зугаалдаг бөгөөд саяхан нэгэн далай эрэг дээр зугаалж явахдаа папарацдуулжээ.

Read More

Солонгосын нас барсан жүжигчдын зургийг хүргэж байна. Тэд ихэвчлэн амиа хорлож нас барсан байдаг байна. Учир нь тэдний хувийн карьер унаж, шинэ бүтээлийн санал ирэхгүй үед сэтгэлээр унан амиа хорлодог аж. Эдгээр жүжигчдын дунд монголчуудын мэдэх жүжигчид байгаа юм.

Read More

Өнгөрсөн жилийн соёл, урлагийн ажилтны өдөр 9 дүгээр сарын 10-ний өдөр тохиосон бөгөөд “Монгол улсын филармони”, “Тотал мюзик” /Протек ХХК/ хамтран зохион байгуулсан ажээ.

Арав гаруй жил Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалын дагуу энэ жил “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга” хариуцан зохион байгуулхаар болжээ. Ийнхүү урлагийн 30 гаруй байгууллагын уран бүтээлчид, ажилчид хамтран баяраа тэмдэглэх гэнэ.

Read More