Америкийн алдарт жүжигчин, найруулагч Мел Гибсон шинэ найз бүсгүйтэй болжээ. Тэрбээр энэ удаад Италийн дуучин Надя Ланфранконийг сонгосон гэнэ. Үүнээс харахад Мелийг хөгжимлөг бүсгүйчүүд татдаг бололтой. Урьд нь шуугиантайхан салж байсан орос бүсгүй Оксана Григорьева нь төгөлдөр хуурч байсан бол энэ удаад дахиад л нэг хөгжимчин, гэхдээ Италийнх. Дашрамд дуулгахад Надя 2007 онд Италиас АНУ-д шилжин иржээ. Одоогоор түүнийг Гибсонтой гэрлэхээр шийдтэл нухацтай харилцаа тогтоосон гэж хэлж болохгүй, гэхдээ л хосууд ихэнх цагаа хамтдаа өнгөрөөж, суши бааранд хооллодог гэнэ. Сонирхолтой нь Надя зөвхөн хөгжимчин төдийгүй рекламны ертөнцөд ч хөл тавиад амжсан. Бүр яаж гээч, өнгөрсөн жил “нууц орон”-оо дөнгөж…
Зохиогч: Урлаг
Цус сорогчийн тухай цуврал кинонд тоглож хэдэн сая охидын зүрх сэтгэлийг булаахаасаа өмнө Роберт “Харри Поттер”-д бяцхан дүр бүтээснийг олон хүн мэдэж байгаа байх. Харин 12 настайдаа загвар өмсөгчөөр ажиллаж байсан гэдгийг хэр олон хүн мэдэх бол?
Холливудын од Анжелина Жоли тун удахгүй зургаан хүүхдээ хамтдаа өсгөсөн Брэд Питтэй гэрлэлтээ албан ёсоор батлуулах гэж байгаа талаар та дуулсан л байлгүй. Сонирхолтой нь түүний энэ баярт өдрийг хуучин нөхрүүд нь ч гэсэн хуваалцаасай гэж үзэсгэлэнт бүсгүй хүссэн байх юм. Түүгээр ч зогсохгүй урьд нь хайр сэтгэлийн холбоотой байсан Жонни Ли Миллер болон Билли Боб Торнтон нар хэдийнэ хуримын урилгаа гардан авсан гэнэ. Хэдийгээр цагийн эрхээр сэтгэл нь хөрж, салж холдон өөр өөрсдийн замыг хөөсөн ч Анжелина Жонни, Билли хоёртой найзууд хэвээр үлдсэн тул ийн урилга илгээсэн аж.
Дуучин Аврил Лавин “Nickelback”хамтлагийн дуучин Чад Крогертэй гэрлэхээр болжээ. Тэд зургаан сарын өмнөөс болзож эхэлсэн юм. Аврилын төлөөлөгчийн мэдээлснээр Канад хос энэ сарын эхээр сүй тавьсан байна.
Кэти Холмз хуучин нөхөр Том Крузаасаа жилд 400,000 долларыг хүүхдийнхээ тэтгэмжинд авч байх тухай эх сурвалжууд мэдээлж байна. Шүүх тэдний гэр бүлээ цуцлуулах өргөдлийг даваа гаригт эцэслэн шийджээ. Холмз өнгөрөгч зургадугаар сард Крузаас гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргасан. Тэдний салалтын тухай мэдээ олон хүнийг гайхшруулсан билээ.
АНУ-ын R&B дуучин, жүжигчин, бүжигчин Марио Девар Барретт нь 1986 оны энэ өдөр мэндэлжээ.
Түүнийг 2002 онд “Just a friend 2002”, 2004 онд гаргасан “Let me love you” дуунуудаар нь илүү мэднэ.
Хайрын рекорд /МУСК/ шууд үзэхээр
Амьдрал дээр хүн бүр л эвгүй байдалд ордог гэхдээ оддын хувьд олны нүдэнд цаг ямагт байдаг болохоор алдаа эндэгдэл гаргавал шууд л олны зугаа болдог. Ийнхүү оддын азгүй уналтуудын зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.
Азийн модель агентлагийн модель, “BLUE WINDY NIGHT” шоуны шилдэг оролцогч C.Мөнхзаяагийн Facebook-н зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.