Зургаан жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн “Маск” продакшн уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэд есдүгээр сарын 17-ноос эхлэн шинэ шоу тоглолт хийхээр төлөвлөжээ. Тус тоглолт нь үзэгчдэдээ барьж буй төрсөн өдрийн бэлэг аж. Үүнээс гадна хамтлагийн уран бүтээлчид мюзикль хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ талаар хамтлагийн тулгын гурван чулууны нэг жүжигчин Заанаа “Манай хамтлагийн залуу уран бүтээлчид дуулж бүжиглэх, жүжиглэх гээд өөрөөр хэлбэл урлагийн “потенциаль” өндөртэй.
Зохиогч: Урлаг
Австрали Монголын дипломат харилцаа тогтосны 40 жилийн ойг тохиолдуулан “Formal Intensity” Австралийн тэргүүлэгч контемпорари зураачдын “Өнөөгийн Австралийн урлаг” үзэсгэлэнг “Цагаандариум” музейд зохион байгуулах гэж байна.
Ирэх есдүгээр сарын 1-нээс дэлгэгдэх уг үзэсгэлэнд тавигдаж буй бүтээлүүд нь зураачдын хувийн болон гүн ухааны үзэл санааг илэрхийлсэн хийсвэрлэл буюу абстракшн, өнгө давтамж болон бусад зүй ёсны чанаруудыг ашигласан бүтээлүүд аж.
Дүрс бичлэг, уран баримал, гэрэл зураг, хар зургуудаас бүрдсэн эдгээр ажлууд нь ертөнцийн гоо зүйн чанаруудыг хэрэглэн судалгаа шинжилгээний шинэ орон зайг илүүтэй илрүүлэхийг зорьжээ.
Hollywood-ийн жүжигчид Диснейн баатруудын дүрд
Холливуудын сайхан хосууд Анжелина Жоли болон Брэд Питт нар долоон жилийн турш хамтран амьдарч, зургаан хүүхдийн эцэг, эх болсны эцэст өнгөрсөн дөрөвдүгээр сард Брэд Питт хайртдаа 159 мянган фунт стерлингийн үнэтэй алмаазан бөгжөөр санал тавьж, албан ёсоор сүй тавьсан билээ. Харин дараа нь хосууд ирэх сард Францын байгалийн үзэсгэлэн цогцолсон “Chateau Miraval” тосгонд хуримаа хийхээр товлосон гэдгээ олонд зарласан юм. Тэгвэл тэдний энэ тансаг хуримын жижиг, сажиг гэлтгүй бүхий л зүйлсийг Брэд Питт өөрийн биеэр нэг бүрчлэн нарийн төлөвлөж байгаа сурагтай. Одоогоор хосууд хүүхдүүдийнхээ хамт Францад байгаа бөгөөд саяхан тэд тэндэхийн дэлгүүрүүдээр зочилсон байна.
Лос-Анжелесийн прокурорын газар Америкийн нэртэй жүжигчин Линдсей Лоханы үнэт эдлэлийн хулгайд сэжиглэгдэж байсныг баталж чадсангүй.
Лоханы зочилсон гэрийн эзэн өндөр үнэтэй эдлэлээ алдлаа хэмээн цагдаад мэдэгдсэнээр жүжигчин бүсгүйг шалгаж эхэлсэн аж.
Дуучин Жастин Бибер 100 мянган ам.долларын үнэтэй, никель гадаргуу бүхий төмөр хөлөгөө хадгалж, хадгалж хурд хүчийг нь үзэхээр шийджээ. Тэрээр уг машинаа зөвхөн захиалгаар л автомашин үйлдвэрлэдэг “Fisker Karma”-аар бүтээлгэсэн бөгөөд 18 насныхаа төрсөн өдрөөр бэлгэнд авсан юм.
Жастин Бибер машиныхаа тухай “Твиттер”-тээ ийнхүү жиргэжээ “Энэ бол миний унах дуртай хөлөг. “Арьс” нь никель учраас миний сонирхлыг маш их татсан” гэжээ.
Хошин урлаг болоод кино урлагт өөрсдийн гэсэн орон зай, бүтээл туурвилтай болсон “ТВ коктейль” хамтлагийнхан фейсбүүк хуудастай болжээ. Тэд шинэ шинэлэг уран бүтээлүүд болоод хамтлагийнхаа талаархи сонирхолтой мэдээ мэдээллийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан олонд хүргэж байх гэнэ. Ийнхүү “ТВ коктейль” хамтлагийн фэйсбүүк хуудсаар та зочилоорой.
Хийлч Ч.Дэлгэрцэцэг хөдөөнөөс хотод суурьшиж буй хүмүүст зориулан “Хотын соёлыг мэдрүүлэх сар” хэмээх үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Тэрээр энэхүү ажлаа өөрийн “W” клубынхэнтэйгээ хамтран зохион байгуулах аж. Уг арга хэмжээ ирэх есдүгээр сард эхлэх бөгөөд “хөдөөний” тодотголтой эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлыг хуваалцахаар болжээ.
National Geographic-ийн долоо хоногийн шилдэг гэрэл зургийн энэ удаагийн тойм дэлгэр зуны хоёр ч сарын ажлуудыг багтааж байна. Урьдын адил эндээс ер бусын үзэсгэлэнтэй ан амьтан, сонирхолтой газар орон, үндэстэн ястан, хот хийгээд алс холын улс орныг шимтэн харж болно. Зураг болгоныг харж хичнээн удаан ч хамаагүй гайхширч, баярлаж, онгод ормоор…
Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа чадварлаг хийлч Ч.Дэлгэрцэцэг буюу Дээгийтэй “Рок поп оддын их хуралдай” тоглолтын өмнө цөөн хором ярилцсан юм.