Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Р.Эмүжин “Битгий уйл, миний Монгол”
Одод

Р.Эмүжин “Битгий уйл, миний Монгол”

Урлаг Урлаг29/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6739ca0b7a8fd8f25f59cf8a005953e36473693702016-01-29-14-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагч, зохиолч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Битгий уйл, миний Монгол" шүлгээ тэрлэжээ. Тэрбээр Үнэн, худлын тэнцвэр үүдэн хойморт шарвахын цагт
Үгүйрэл ядуурлын дундуур үеийн үед дүрэлзсэн омог
Үндэсний гэх юм зүрх чинь л үлдэнэ" хэмээн өнөөгийн нийгмийн болоод улс төрийн ороо бусгай байдлыг илэрхийлэн шүлэглэсэн нь олонд хүнд таалагдав.

"Битгий уйл, миний Монгол"

Дахиад зуун жил өнгөрөхөд миний шонхор
Далавчтай байгаад ч нисэхгүй бол яах вэ
Догшин түүхийн бардамхан дусал нулимс
Дорнын Монгол өвдөг сөгдвөл яах вэ

Ус усны эхэнд улаан шороо үлдвэл
Уйлаад уйлаад урсгалтай болно гэж үү
Уул уулын оргилд ухсан нүх хоцорвол
Ухаараад ухаараад бэлээсээ хэтэрнэ гэж үү

Цус нулимс урсаж цугаар олон зүдрэвч
Цувж явсан он жилүүд хэзээ дуусахыг мэдэхгүй
Цуутай мянганы төгсгөлд Монголын зүрх энэлэвч
Цуглаж суух өдөр хэзээ ирэхийг мэдэхгүй

Хүүхдүүд зутарч, хөгшид энэлж байхад
Хүлгийн тоос тэнгэрт хадлаа гээд яах вэ
Хүний нутгийн гүнээс хүсэл тэмүүллээ хайсаар л байх уу
Хүйтэн эриний сүүлчээс хөгжил хэмээгчийг эрэх үү

Тусгаар тогтнол төрийн сэнтийтэй хамт алдагдахад
Тусгаар улс минь хүнийх болсныг харах уу
Газар газрын хэлээр өр зээлээ нэхэхийн цагт
Газар шороо минь бусдынх болсныг үзэх үү

Зуун зуунд энэлсэн эгэл түмний амьдралд
Зуурдын энэ төр юухныг авчирсан юм бэ
Зусар цагийн туршид хулгай ноёдоос хамаарагч
Зулгуй энэ төр хэдэн зоосны үнэтэй вэ

Хөх өвсний үндэс бүрийг хөндөн алтаа ачууллаа гээд
Хөх Монгол хөгжих нь үнэн юм уу
Урсгал усны эх бүрийг самарч эрдэнэсээ зөөлөө гээд
Удамт Монгол хөлжих нь үнэн юм уу

Эх орончдын зүрх уйтайхан үхэж байхад
Эх хүний сэтгэл шимшрэхгүй гээд яах вэ
Эгэл Монголын итгэл гунигтайхан мөхөж байхад
Эцэг хүний сэтгэл шархирахгүй гээд яах вэ

Итгэл найдвараа гээж, инээсэн бүхэн дайсан болоход
Ижийтэйгээ хамт цохилсон зүрх минь л Монголынх байг.
Алтай Хянганы уулс өрөөлийн хөл дороос өндөлзөхөд
Аавтайгаа хамт огшсон зүрх минь л Монголынх байг.

Үзэл санаандаа төөрөлдөж, үнэний хэмжүүр алдагдахын цагт
Үзүүрт илдний салхинд үеийн үед хатуужсан зориг
Үндэсний гэх юм зүрх чинь л үлдэнэ,
Битгий уйл, миний Монгол.

Үнэн, худлын тэнцвэр үүдэн хойморт шарвахын цагт
Үгүйрэл ядуурлын дундуур үеийн үед дүрэлзсэн омог
Үндэсний гэх юм зүрх чинь л үлдэнэ,
Битгий уйл, миний Монгол…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шинэ Харри Поттерийн зургийг анх удаа дэлгэлээ

16/07/2025

Математикийн олон улсын 70 дугаар олимпиадыг Монгол Улс зохион байгуулна

16/07/2025

“Хөх саран” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж байна

15/07/2025

Алдарт инфлюнсер Эштон Халл Монголд ирнэ

15/07/2025

Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг Брюссель хотноо амжилттай зохион байгууллаа

15/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.