УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Японы Айчи-гакүин Их сургуулийн Шүдний сургуулийн Амны хөндий болон эрүү нүүрний мэс заслын эмч багш нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ дахь цорын ганц эмч гишүүний хувиар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан оролцов.
Зохиогч: Урлаг
Монголын рок поп хөгжмийн урлаг, тэр дундаа орчин үеийн хөгжмийн олон талт урсгалаар уран бүтээлээ туурвидаг шинэ залуу хамтлаг, дуучдыг “UP MUSIC” продакшн дэмжин, жил бүр уламжлал болгон “ХИЧЭЭЛИЙН ДАРАА…” супер шоуг хамгийн олон үзэгчтэйгээр зохион байгуулж ирсэн билээ. Уг шоу тоглолт нь жил бүрийн 9 дүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр зохион байгуулагддагийг уншигчид маань санаж байгаа биз.
Азербайжаны нийслэл Баку хотын Х.Алиевийн нэрэмжит Спорт, урлагийн цогцолборт үргэлжилж байгаа 2012 оны өсвөр үеийн ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн дуусаж манай бөхчүүд медальгүй хоцорлоо.
76 кг-ын жинд барилдсан Г.Төрмөнх медалийн төлөө хоёр барилдаан хийсэн ч ялалт байгуулж чадсангүй.
Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ Ирландад удирдлагын менежментийн чиглэлээр сурч байгаа билээ. Тэрбээр хоёр жилийн дараа эх орондоо ирэх юм. Ингээд түүний “Facebook” хуудаснаа тавьсан зурагнаас сонирхуулж байна
“Universe best songs” наадмын тайзнаа учирч, хамтын амьдралаа эхлүүлсэн “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Ж.Акбота нар саяханаас салсан гэх таагүй мэдээ дуулдлаа.
Тэд хоёрхон жилийн өмнө үрийн зулай үнэрлэж, хөөрхөн хүүдээ Анар хэмээн нэр хайрлан өлгийдөн авсан билээ. “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар эхнэр дуучин Ж.Акбота нь Турк, Казакийн цустай эрлийз тун ч дайчин зантай хэмээн найз нөхөд нь тодорхойлдог юм билээ.
Өнөөдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн их танхимд Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тэргүүн Д.Доржхоролын “Монгол хүүхэлдэйн хаант улс” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд түүний сор болсон 70 гаруй уран бүтээл тавигдсан юм. Ингээд түүний урласан хүүхэлдэйнүүдийн фото сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна.
Холливудын алдарт жүжигчин Том Круз болон түүний эхнэр Кэти Холмс нар таван жилийн турш хамт амьдарсны эцэст гэр бүлээ албан ёсоор цуцлуулжээ.
“People magazine” сэтгүүлийн цахим хуудсанд бичсэнээр, Нью-Йоркийн шүүхэд хосуудын гэр бүлийг цуцлах тухай баримт бичигт гарын үсэг зурсан байна. Тэдний гэр бүлийг цуцлах ажиллагаа маш богино хугацаанд болжээ. Кэти Холмс Холливудын кино одоос салах өргөдлөө хоёр сар орчмын өмнө өгсөн юм.
Холливудын “дэггүй охин” Линдсей Лохан өнгөрсөн жилийн хоёрдугаар сард “Beverly Hills”-ээс үнэт эдлэл хулгайлж байгаад баригдаж дөрвөн сар шоронд суух ялаар шийтгүүлсэн ч шүүгчид энэрэнгүй зан гаргаж, шийдвэрээ өөрчлөн түүнийг нийгэмд тустай хөдөлсөр хийлгэх шийтгэл оноосон билээ.