Японы “Самрын үр” киног Монголд зохиогчийн эрхийн дагуу хүүхэд залуус, өсвөр насныхан болоод насанд хүрэгчид үзүүлэхээр болжээ. Эл киногоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг асуудал, бэрхшээлийг ойлгуулахаар Монголын үзэгчдэд хүргэхээр болсон нь энэ. Уг кино нь 1997 онд бүтээгдсэн бөгөөд нийгмийн нэгэн хэсэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит амьдрал дээр тулгуурлан хүүхэлдэйн жанраа хийгдсэн байна. Бүтээлд сонсголын бэрхшээлтэй нэгэн охины амьдралыг өгүүлэх бөгөөд түүний амьдралтай холбоотой олон үйл явдал, гэр бүлд нь тулгарч буй асуудлуудыг хүүрнэхийн зэрэгцээ Самарын үр хэмээх төрийн бус, сайн дурын байгуулга хэрхэн байгуулагдсан талаар гарах юм.
Зохиогч: Урлаг
Саяхан “Мишээл экспо”- д болсон “Silence white” шоуг зохион байгуулсан “Монгол микс” продакшны хамт олон тэндээс сэтгэл дундуур гарсан залуусаас уучлалт гуйжээ. Энэ жил долоо дахь удаагаа болсон уг арга хэмжээ төсөөлж байгаагүй замбараагүй болсон аж. Үзэгч залуусын тав тух, сэтгэл ханамжийн талаар огтхон ч санаа тавиагүй нь цагаан хувцсаар цэмцийтэл гоёж очсон залуусын уур бухимдлыг баржээ.
Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий өнгөрсөн нэгдүгээр сард Монгол орны 21 аймгаар тойрон аялсан гайхамшигт байгаль, аж амьдралыг гэрэл зургийн хальснаа мөнхөлсөн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан билээ. Тэрбээр 2010 оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 23-ны хооронд 21 аймгийн нутгаар аялан, 25 мянган км замыг туулсан аялалаа гэрэл зургийн хальснаа буулган энэхүү үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Тэгвэл энэ удаад тэрбээр энэхүү аялалын турш буулгасан гэрэл зургуудаа цомог болгон олны хүртээл болголоо.
”Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам” өнөөдөр Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Тус наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв хамтран зохион байгуулж байгаа юм. Наадамд Монгол, Хятад, Япон, Солонгос улсын төлөөлөгч хүүхдүүд, гишүүн орнуудын ЮНЕСКО-ийн нарийн бичгийн дарга нар нийт 350 төлөөлөгч оролцох бөгөөд наадамд оролцох хүүхдүүд өнөөдөр ирж байгаа юм.
“Киви” хамтлагийнхан ирэх есдүгээр сард шинэ тоглолтоо хийхээр зэхээд байгаа гэнэ. Тус хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука өнгөрсөн хоёрдугаар сард анхны бие даасан цомгоо худалдаанд гаргаснаас хойш ур “Киви” хамтлаг тарсан гэх яриа чих дэлсэх болсон.
Харин тэд үүнийг үгүйсгэхээр ирэх арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөөд байсан тоглолтын товоо наашлуулахад хүргэсэн бололтой.
Тус хамтлагийнхан саяхан ӨМӨЗО, Хөх хотоор аялан тоглоод ирсэн ба ээлжит шинэ цомгийн ажилдаа ороод байгаа гэнэ.
Өнөөдөр “A-Sound” хамтлаг зургаан нас хүрч байна. “A sound” хамтлаг нь 2006 оны наймдугаар сарын энэ л өдөр анхын бэлтгэлээ хамтдаа хийсэнээр хамтлагийн түүх бичигдэж эхэлсэн гэдэг. Монголын Radiohead, Keane хэмээн сонсогчид нь өргөмжилсөн Альтернатив рок, Piano rock урсгалаар тоглодог хамтлагтийн “A sound” гэдэг нэр нь “жинхэнэ сайн аялгуу” гэсэн утгатай. “Hi-Fi Label”-с “Лемонс”-ын дараа төрөн гарсан хоёр дахь хамтлаг. Жинхэнэ мэргэжлийн хөгжимчидөөс бүрдсэн тус хамтлаг нь дуучин Тэмүүлэн, соло гитарчин Алтангэрэл, төгөлдөр хуурч Пүрэвсүх, басс гитарчин Мөнхболд, бөмбөрчин Батпүрэв гэсэн бүрэлдэхүүнтэй.
Британийн поп дуучин Шерил Коул (28 настай) 2002 онд Girls Aloud хамтлагт байхдаа Их Британиар аялан тоглож нэрд гарсан юм.
Тэрээр дууны үг, аяыг өөрөө зохиож, мэргэжлийн бүжигчнээс дутуугүй бүжиглэдэг ч энэ бүхнээс илүүтэй гоо сайхан нь анхаарлын төвд байсаар ирсэн юм. Шерил 2006 онд Английн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Эшли Коултай гэрлэж, Британийн хамгийн атаархам хосоор шалгарч байв. Гэвч тэрээр дөрвөн жилийн дараа нэрт хөлбөмбөгчөөс салахаас өөр замгүй болсон юм.
Алдарт “Харри Поттер” киноны цуврал бүтээлүүдэд дүр бүтээсэн Эмма Уотсон урлагаас хөндийрөх хүсэлтэй явдгаа илэрхийлжээ.
Анх ердөө 11 настайдаа “Харри Поттер”-ын Хермонигийн дүрээр дэлхий нийтэд танигдсан жүжигчин бүсгүй кино урлагт цааш аялахаас залхсан байна.
Тэрбээр “Надад маш олон асуултууд, асуудлууд зэрэгцэн гарч ирсэн. Хүн бүр л намайг зөрж өнгөрөхдөө олон талаар ярьдаг. Би нийгэмд тайван амьдармаар байна. Магадгүй энэ бүх асуудал миний жүжигчний замналыг төгсгөж болно. Аль нэг газар удаан зогсох үед би яг л музейн үзмэр мэт болчихдог. Тийм ээ. Энэ хэцүү байдалтай удаан хугацаанд эвлэрэхийг оролдсон. Гэхдээ би чадахгүй” гэжээ.
Энэ талаар 22 нас шүргэж яваа Эмма Уотсон “Нью Йорк Таймс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Харин “Сан” сонины мэдээлснээр залуу жүжигчин олны танил байхаас залхсандаа бус Холливудын өрсөлдөөнд бууж өгсөн учир уран бүтээлээ орхиж байна хэмээн дүгнэжээ.