”Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам” өнөөдөр Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Тус наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв хамтран зохион байгуулж байгаа юм. Наадамд Монгол, Хятад, Япон, Солонгос улсын төлөөлөгч хүүхдүүд, гишүүн орнуудын ЮНЕСКО-ийн нарийн бичгийн дарга нар нийт 350 төлөөлөгч оролцох бөгөөд наадамд оролцох хүүхдүүд өнөөдөр ирж байгаа юм.
Зохиогч: Урлаг
“Киви” хамтлагийнхан ирэх есдүгээр сард шинэ тоглолтоо хийхээр зэхээд байгаа гэнэ. Тус хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука өнгөрсөн хоёрдугаар сард анхны бие даасан цомгоо худалдаанд гаргаснаас хойш ур “Киви” хамтлаг тарсан гэх яриа чих дэлсэх болсон.
Харин тэд үүнийг үгүйсгэхээр ирэх арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөөд байсан тоглолтын товоо наашлуулахад хүргэсэн бололтой.
Тус хамтлагийнхан саяхан ӨМӨЗО, Хөх хотоор аялан тоглоод ирсэн ба ээлжит шинэ цомгийн ажилдаа ороод байгаа гэнэ.
Өнөөдөр “A-Sound” хамтлаг зургаан нас хүрч байна. “A sound” хамтлаг нь 2006 оны наймдугаар сарын энэ л өдөр анхын бэлтгэлээ хамтдаа хийсэнээр хамтлагийн түүх бичигдэж эхэлсэн гэдэг. Монголын Radiohead, Keane хэмээн сонсогчид нь өргөмжилсөн Альтернатив рок, Piano rock урсгалаар тоглодог хамтлагтийн “A sound” гэдэг нэр нь “жинхэнэ сайн аялгуу” гэсэн утгатай. “Hi-Fi Label”-с “Лемонс”-ын дараа төрөн гарсан хоёр дахь хамтлаг. Жинхэнэ мэргэжлийн хөгжимчидөөс бүрдсэн тус хамтлаг нь дуучин Тэмүүлэн, соло гитарчин Алтангэрэл, төгөлдөр хуурч Пүрэвсүх, басс гитарчин Мөнхболд, бөмбөрчин Батпүрэв гэсэн бүрэлдэхүүнтэй.
Британийн поп дуучин Шерил Коул (28 настай) 2002 онд Girls Aloud хамтлагт байхдаа Их Британиар аялан тоглож нэрд гарсан юм.
Тэрээр дууны үг, аяыг өөрөө зохиож, мэргэжлийн бүжигчнээс дутуугүй бүжиглэдэг ч энэ бүхнээс илүүтэй гоо сайхан нь анхаарлын төвд байсаар ирсэн юм. Шерил 2006 онд Английн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Эшли Коултай гэрлэж, Британийн хамгийн атаархам хосоор шалгарч байв. Гэвч тэрээр дөрвөн жилийн дараа нэрт хөлбөмбөгчөөс салахаас өөр замгүй болсон юм.
Алдарт “Харри Поттер” киноны цуврал бүтээлүүдэд дүр бүтээсэн Эмма Уотсон урлагаас хөндийрөх хүсэлтэй явдгаа илэрхийлжээ.
Анх ердөө 11 настайдаа “Харри Поттер”-ын Хермонигийн дүрээр дэлхий нийтэд танигдсан жүжигчин бүсгүй кино урлагт цааш аялахаас залхсан байна.
Тэрбээр “Надад маш олон асуултууд, асуудлууд зэрэгцэн гарч ирсэн. Хүн бүр л намайг зөрж өнгөрөхдөө олон талаар ярьдаг. Би нийгэмд тайван амьдармаар байна. Магадгүй энэ бүх асуудал миний жүжигчний замналыг төгсгөж болно. Аль нэг газар удаан зогсох үед би яг л музейн үзмэр мэт болчихдог. Тийм ээ. Энэ хэцүү байдалтай удаан хугацаанд эвлэрэхийг оролдсон. Гэхдээ би чадахгүй” гэжээ.
Энэ талаар 22 нас шүргэж яваа Эмма Уотсон “Нью Йорк Таймс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Харин “Сан” сонины мэдээлснээр залуу жүжигчин олны танил байхаас залхсандаа бус Холливудын өрсөлдөөнд бууж өгсөн учир уран бүтээлээ орхиж байна хэмээн дүгнэжээ.
Тайландад хүйс солиулах хагалгаа хийлгээд ирсэн Ганбууш өөрийн гоо сайхандаа өмнөхөөсөө илүү анхаарах болжээ. Тэрээр хамгийн сүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Эхлээд Тайланд яваад зарим нэг эмчилгээгээ хийлгэчихээд ирье гэж бодож байгаа. Нүүрэндээ алтан утас гүйлгүүлж магадгүй” гэж өгүүлжээ. Мөн тэрээр цааш нь хэлэхдээ “Одоо миний насны эмэгтэйчүүд хагалгаанд ороход яг тохиромжтой. Тэрнээс хорин хэдтэйдээ мэс засалд орж залуу насаа эвдүүлээд яах юм бэ? Би дуучин Ануг ойлгодоггүй. Үнэхээр хөөрхөн охин. Тэгээд яагаад дахин дахин хагалгаанд ороод байдаг юм. Хүний залуу насны өнгө жавхаа бол гоё шүү дээ. Та нар бол үүнийг мэдэхгүй. Миний насан дээр очихоороо л ойлгоно.” хэмээн учирлажээ.
Монголдоо цөөхөн гэгдэх охидын хамтлагийг олшруулах зорилгоор хийгдэж эхэлсэн “Make in the bad” нэвтрүүлгийн хоёр дахь дугаараас гарсан Extacy хамтлагийн охид нэлээдгүй паян ихтэй. Ам барьж дуулаад баригдана, тайзан дээрээ бүдэрч унана гээд асуудал их. Хамгийн гол нь хүмүүс тэднийг шинэ гарч ирсэн хамтлаг гээд ойлгох ч дасгал сургуулилт, спонсор гээд бүх зүйлийг нь амжуулж хийдэг Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн хувьд энэ бүхэн ичгэвтэр биз ээ. Харин дуучин Алтаа маань энэ бүхэнд төгсгөл хийж цэг тавихын тулд хамтлагийн охидыг цөөлж цомхотгосон бол тун удахгүй хамтарч тоглолт хийх гэнэ. Үүнийг сонссон зарим нэгэн аргаа барсан Алтаа амьд тоглолт ямар байдгийг өөрийн биеэр үзүүлэх нь дээ хэмээн ярьж буй сурагтай
“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука өнгөрсөн хоёрдугаар сард анхны бие даасан “I аm in Love” цомгоо худалдаанд гаргасан билээ. Тус цомог нь 12 дуутай бөгөөд тэрбээр анхны цомогтоо багтсан дуунуудаа клипжүүлэн фенүүддээ хүргэсээр байгаа юм.
Тэгвэл энэ удаад тэрбээр “You and me” дууныхаа клипийг үзэгчдэд хүргэлээ. Ука энэхүү дуугаа “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Д.Одбаяр буюу Окитой хамтран дуулжээ. Укагийн шинэ клипийг нь “Wanted” энтертайнментийн уран бүтээлчид хийжээ.
