Зохиогч: Урлаг

Өдгөө 90 настай Stallone ийн ээж Jackie Stallone амьдралынхаа туршид маш олон хагалгаанд орж байжээ. Анхны зургийг 1981 онд авч байсан бол, сүүлийн зурагнуудыг хэдхэн хоногийн өмнө авсан байна.

Read More

Алдарт дуучин Лэди Гага Рум улсын нийслэл Бухарест хотын нэгэн зочид буудалд буудлаад гарах үед нь түүний нэгэн фен гарын үсгийг нь авах гэж гэнэт дайран, “довтолжээ”.Гэвч Лэди Гагагын хамгаалагч нар энэхүү үйлдлийг таслан зогсоожээ.

Read More

ОХУ-ын Олимпийн цэнгэлдэхэд хийсэн тоглолтынхоо үеэр “Пусси Риот”-ын төлөө залбирах болно гэж амлаж байсан дуучин Мадонна өнөөдөр өөрийн сайтдаа нэгэн захидлыг тавьжээ. Энэ захидалдаа тэрээр дэлхийн бүхий л урлаг соёлын уран бүтээлчдийг Оросын панк-хамтлагт өгсөн ялыг эсэргүүцэхийг уриалсан байна.

Read More

“Universe best songs” наадмын анхны ялагч, дуучин Ч.Цэлмүүн Н.Алтанхайрхан хэмээх багынхаа найзыг насны ханиараа сонгон, билэгт сайн өдөр хуримаа хийлээ. Түүний хуримын цайллага “Blue sky” цамхагт болсон юм. Түүний хуримны цайллаганы цагтай цахилгааны хязгаарлалт давхцаж, хоёр цаг гаруй хугацаанд тоггүй байжээ. Энэ хооронд найрын гийчдийг уйдаах эрхгүй зохион байгуулагчид хамтлаг дуучдад амьдаар буюу ямар ч хөгжимгүй, “ориг” хоолойгоороо ая дуугаа өргөхийг хүчсээ.

Read More

Загварын ертөнцөөс төрөн гарсан “Catwalk” хамтлагийн охид шинэ клипээ үзэгчдэд хүргэжээ. Тэд Д.Ган-Очирын үг, Л.Гэрэлт-Одын ая “Халуун ба сэтгэл” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлсэн аж. “Catwalk’’-ын шинэ бүтээл хайр дурлалын тухай уянгын дуу бөгөөд “Эрхэс” студийн уран бүтээлчид шинэ клипийг элсэн цөл, далайн эрэг, ой мод, нүд цавчим хадан хясаа гээд байгалийн үзэсгэлэнт газарт буулгасан байна. Харин хит болж үзэгчдийг байлдан дагуулах эсэх нь одоогоор бүрхэг байна. Угтаа тус хамтлагийг уран бүтээл хийдэг гэдгийг хүмүүс мэдэх болсон ч нэг ширхэг хит дуу бүтээж үзээгүй бөгөөд анх үүсэн байгуулагдсан цагаасаа дуулдаг бус үзүүлдэг уран бүтээлчдийн жагсаалтад орсон юм.

Read More

Монголын хөгжмийн ертөнцөд хөл тавьсан өдрөөсөө л дуулиан, шуугиан тарих болсон дуучин, “пoп дива” Сэрчмаа 30 нас хүрчээ. Өвөрлөгч эртэй дэр нэгтгэж, цайг нь ганцхан жил чаначихаад, охиноо тэврэн нутагтаа ирж суурьшсан тэрээр хэсэгтээ л нам гүмхэн амьдарч байсан бол сүүлийн үед шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа чимээ дуулгаад байгаа юм. Сэрчмаа 30 насны төрсөн өдрөө цөөн хэдэн найз нөхдийнхөө дунд тун ч даруухан тэмдэглэсэн гэнэ.

Read More

Дэлхийн кино индустригийн нутаг гэгдэх Холливуд хэмээх дүүрэг нь Лос Анжелесийн баруун хойд хэсэги оршдог билээ. Тэнд байртай бас эдлэн газартай болно гэдэг хэн бүхний хүсээд байдаг мөрөөдөл биш гэнэ. Хэрвээ та хэвэн арваар тоологдох саяын хөрөнгөтэй л бол тэнд хүссэн байшингаа худалдан авч болох ажээ. Ингэхдээ алдартнуудын амьдарч байсан үл хөдлөх хөрөнгө таных болно гэсэн үг. Ингээд яг одоогоор хэн хэн гэдэг эрхэм Холливуд дахь өөрийн үл хөдлөх хөрөнгөө худалдахаар зэхэж байгааг танилцуулья:

Read More

Нэрт жүжигчин бүсгүй Жоди найз залуугаа араар тавьсан гэх хэрэгт унаад байгаа Кристен Стюартын талаар өөрийн сэтгэгдэлээ хуваалцжээ. Кристений хувьд найз залуудаа үнэнч байгаагүй гэх дуулиан өнөөг хүртэл намжаагүй л байгаа. Энэ бохир түүхийн талаар дэлхий нийт тэр дундаа хэвлэлийнхэн анхаарлаа хандуулсан бас шинэ мэдээлэл нийтлэсэн хэвээрээ байгаа юм. Эргэн сануулахад Кристений хувьд “Цасан гуа ба анчин” хэмээх киноныхоо найруулагч 41 настай Руперт Сандерс гэгчтэй сүүлэрч, тэр явдлыг нь гэрчилэх гэрэл зургууд хэвлэлээр нийтлэгдэхэд бүсгүй өөрөө хүлээгн зөвшөөрсөн хэрэг дандаад удаагүй байгаа билээ. Энэ нь залуу бүсгүйн хувийн амьдралыг түйвээгээд зогсохгүй карьерийг нь ч булшлахад энүүхэнд байна.

Read More