1. СТА, дуучин Түвшинжаргалын Баясгалан унаган хотын хүүхэд. Гэхдээ Баянхонгор аймгийн Бууцагаан суманд өвөө, эмээгийнхээ гар дээр эрхэлж өссөн гэдэг.
2. Дуучин Т.Баясгалан СУИС-ийн 2003 оны төгсөлт юм. Түүнтэй дуучин С.Жавхлан, Чулуунбаатар нар нэг ангийнхан билээ.
3. “Баясгалантай дэлхий” эмэгтэйчүүдийн төрөх эмнэлэг байгуулж, “Эх орон” телевизийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, “Зиндаа” сониныг худалдан авсан бөгөөд Хүүхдийн ертөнц хөгжлийн төлөө нэртэй ТББ байгуулжээ. Мөн арав гаруй компанийн хувьцаа эзэмшдэг нөхөр нь дуучин гэргийдээ олон зуун саяын үнэтэй зочид буудал, эмэгтэйчүүдийн эмнэлэг бэлэглэж байсан гэдэг. Түүнчлэн Налайхын хамгийн сайн элстэй карерийг худалдаж авсан байдаг. Тэрээр мөн элсний карерийнхаа хажуухан талд “Баясгалан” гэх нэртэй хүнсний дэлгүүр ажилуулж амжсан аж.
4. Хамгийн анхны ардын дуу нь нэгэн тоглолт дээр буурал аавыгаа баярлуулах гэж гэнэтийн бэлэг болгон ”Лоолой” дууг дуулсан нь аж. Гэтэл үзэгчид түүнийг хэд хэд дахиулсан аж. Буурал аав нь ч их баярласан гэдэг. Тэгээд л тэрээр сонсогчид маань, ард түмэн маань надаар ардын дуу дуулуулахыг хүсч байгаа юм байна гэж бодоод л дуулж эхэлсэн гэнэ.
5. Кёкшюүзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан хоёрын хайр дурлалын холбоо МТВ-ийн “Ардын дуу” нэвтрүүлэгт бэлтгэж эхлэх үеэс эхэлсэн гэдэг. Тэгээд Кёкшюүзан, дуучин хоёр маань 2007 онд танилцсан бол 2009 онд хуримаа хийсэн.
6. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан “Рашаантын 13″ нэртэй дэлгэцийн бүтээлд тоглохын хамт продюсерээр нь ажиллажээ.
7. Тэрээр өөрийгөө элдвээр муулагч хүмүүст хандаж хатуухан сануулга болох хэдэн үг хэлж байжээ. Тухайлбал, Би бурханд хайртай. Бурхан ч надад хайртай гэж боддог. Миний амьдрал бурхны зурсан зургаар л яваа. Намайг муулах хүмүүс орчлон дээр байдаг бол тэгж л заяагдсан хүмүүс байх. Түүгээрээ хэдэн төгрөг олдог бол тавилангаараа л амьдарч яваа биз. Гэхдээ “Тэнэг хүн тэнгэртэй тэрсэлдэнэ” гэж нэг үг бий. Намайг муулаад, надаас нуугдаж чадсан ч тэнгэрээс нуугдаж чадахгүй. Намайг муулж олсон тэр мөнгө нь үйлийн үр болоод өөрт нь хэд дахин муугаар тусна гэдгийг ухаараасай, тэд гэжээ.
8. Дуучин маань энэ оны гуравдугаар сарын 30-нд амаржиж, хосууд охинтой болсон юм. Тэдний ууган хүү Б.Элбэгбаяр өдгөө гурван настай аж. Түүнд эв нэгдэлтэй байхыг бэлэгдэн энэхүү нэрийг хайрласан гэдэг. МУГЖ Т.Баясгалан, Д.Батбаяр нар охиндоо Б.Нандинзаяа хэмээх нэр хайрлажээ.
9. Д.Батбаяр 2 хүүхэдтэй эхнэрээсээ салаад 3 жил ганцаар явсаны дараа дуучин Т.Баясгалантай гэр бүл болсон. Түүний анхны эхнэрийг Буянбилэг гэдэг. Уг нь Буянбилэгээс салахдаа тэрээр бага хүүгээ өөр дээрээ авчээ. Даанч гэрийн бараа хардаггүй аав, шинэхэн ээжтэйгээ хүү нь нэг л тасал болохгүй байгаа аж.
10. Т.Баясгаланг анхны нөхөр хүүхдээ орхисон гэдэг. Тэрээр үүнийгээ тас нуудаг ажээ. Өдгөө түүний хүү 14 настай бөгөөд аавтайгаа Увс аймагт амьдардаг сурагтай. Мөн хүүхэд нь Т.Баясгалан миний ээж ч гэсэн би ээжээсээ хэзээ ч юм гуйхгүй хэмээдэг гэсэн цуурхал хэвлэл мэдээллээр цацагдаж байсан.
11. Тэрээр нөхрийн хамт үндэснийхээ дээлээр ижилсэн гоёх дуртай. Тэр тусмаа тэмдэглэлт баяр ёслол, хүлээн авалт зэрэг дээр.
12. Уран бүтээл: Бурханы тарниудтай “Баяр баясгалан” хэмээх CD бичүүлсэн, “Арван тавны сар” гээд 19 дуутай CD гаргасан гэх мэт олон арван сайхан уран бүтээлтэй нэгэн билээ.
13. Тэрбээр анх дуу дуулж байхдаа хөгжмийн зохиолч М.Булганы “Хан шувуу” гэх дууг хулгайлан дуулж байсан хэрэгт холбогдож, Хөгжмийн зохиолчдын холбооноос хэл ам хийсний дүнд хэдэн төгрөг өгөөд салсан гэдэг юм билээ.
14. Хослон дуулж, урлагийн ертөнцөд хөл тавьсан ч хайр сэтгэлийн асуудлаасаа болж, тус тусын замаа хөөсөн дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар нэг өдөр буюу 2008 оны 9 сарын 17-ны өдөр хуримаа хийжээ.
15. Т.Баясгалан нөхрийнхөө талаар: Миний хүү намайг дагахаасаа илүүтэй аавыгаа л дагадаг. Орой аавыгаа ороод ирэхээр хамгийн хурдан дээрээ тавиад л өмнөөс нь мөлхөөд очдог. Өглөө сэрэнгүүтээ аавынхаа хамар амаар оролдоод шулганаад эхэлнэ шүү дээ. Аав нь хүүдээ надаас илүү хувцас тааруулна. Размер, биед эвтэйхэн даавуу, өнгө, донжийг нь яаж тэгж тааруулж сонгодог байна вэ гэж гайхмаар. Голдуу Япон явахдаа хүүдээ хувцас хунар, тоглоомыг нь аваад ирдэг юм. Би ханиа биширдэг. Ажлаа ч хийнэ, гэр бүлээ ч анхаарна. Аль, алийг нь хослуулж чаддаг сайн аав байгаа юм. Ийм сайхан хүнийг бурхан надад бэлэглэсэн дээ. Би бурхны бэлгийг байнга авдаг азтай, жаргалтай эмэгтэй.
16. Тэрбээр дуу бүхнийг шүүрч дуулдаггүй. Аль болохоор ард түмэнд таалагдах, үнэн үгтэй, жинхэнэ яруу найраг байгаасай гэж хүсдэг байна. Тэр хүсэл нь ч дуугаа сонгоход их нөлөөлдөг гэнэ шүү.
17. Дуучин маань ардын дуу дуулах дуртай ажээ. Ардын дууны үг нь их гайхалтай ухаарал шингээсэн аялгуу сайхантай санагддаг байна. Тэрээр дуулах гээд үгийг нь цээжилж байхдаа буруу бүхнийг өөрөөсөө хайсан, бусдын сэтгэлийг дээдэлсэн, дотогшоогоо ариуссан байдаг үгтэй байдаг гэдгийг олж харжээ. Дуу бүхэндээ уужим сэтгэлээ бясалгаж байж шингээж дээ, миний ард түмэн гэж бодож ардын дуу дуулдаг байна.
18. Түүний хийсэн сайн үйлсийн аян: Баруунхараад 30 мянган чацарганы мод тарьсан, төрөх эмэгтэйчүүддээ зориул эмнэлэг буюу амрах төв байгуулсан, Аюурзана хэмээх шар буурцагны бараг загалмайлсан эцэг гэж хэлж болохоор эрдэмтэнтэй хамтарч Дорнодод олон сортын шар буурцаг тарьсан гэх мэт.
19. Хүн төрөлхтөнийг хүнсний хомсдлоос аврах цорын ганц ургамал бол шар буурцаг юм. Тэгвэл дуучин маань Шар буурцагны холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон ажээ.
20. Т.Баясгалан, Д.Батбаяр хоёрын ээж нар нь адилхан нэртэй. Бас адилхан овогтой юм. Тийм болохоор насаар арай ахмадыг нь хүндэтгэж том ээж, хэдэн насаар дүүг нь бага ээж гэж авгайлдаг юм байна. Том ээж маань өөрөө цагаан хоолтон, бясалгагч хүн аж.
21. 2012 оны сонгуулиар нөхөр нь Ховд аймагт нэр дэвшихэд тэрээр нутгийн иргэдэд Буянт гол хэмээн дууг дуулж өгсөн. Гэвч тэр нь амжилтад хүрээгүй байна.
22. Сонгуулийн үеэр Д.Батбаяр иргэдтэй уулзалт хийснийхээ дараа “За одоо Баясгалан эгчтэйгээ зургаа авахуул” хэмээн ПР-аа хийдэг байжээ. Тэглээ гээд иргэд түүнд саналаа өгөөгүй юм.
23. Тэрээр том хүүгээ Монголчуудаа баярлуулсан, дэлхийд нэрээ гаргасан бөх болоосой гэж хүсдэг байна. Сонирхуулахад, дуучины маань удамд ч бөх байдаг болохоор хүүгээ удамт бөхийн үр гэдэг байна. Тэгэхээр хоёр гавьяатын маань ууган хүү бөх болох байх.
24. Гэр бүлийн хосуудыг маань усанд живсэн залууг аварсан ачтангууд гэдэг. Тэрэлж, Горхид голын эрэг дээр амарч зугаалж яваад морьтойгоо усанд живж байсан залууг аварч арцаар утаж босгож ирсэн гэдэг. Харин хөлдөж үхэх гэж байсан морийг нь хөнжил бүтээлгээр ороож сэргээсэн аж.