Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Х.Бадамгэрэл: Миний гоо сайхны нууц миний шүд
Одод

Х.Бадамгэрэл: Миний гоо сайхны нууц миний шүд

Урлаг Урлаг20/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
badamgerelee_gj497013612012-08-20-14-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

 

“Мисс Монголия-2009” тэмцээний тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал Х.Бадамгэрэл гоо үзэсгэлэн, мөрөөдлийнхөө нууцаас дэлгэжээ. Түүний гоо үзэсгэлэнгийн нууц сайхан шүднээс гадна даруу төлөв зан чанар, зөөлөн ааль гэнэ. Энэ талаар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Хүмүүс үс сайхан бол зүс сайхан гэж ярьдаг. Харин  миний гоо сайхны нууц миний шүд. Гэвч сүүлийн үед ааш зан маань зөөлөн даруу болоод байгаа. Би их хатуу, хурц ааштай хүн л дээ. “Тэгэх ёстой” гэж ярьдгаас биш “Тэгвэл яах бол” гэж тээнэгэлздэггүй. Шийдвэрийг цаг тухайд нь хурдан гаргадаг. Бусад нь миний шийдвэрийг зөвшөөрвөл ажлаа хурдан эхлээд, хурдан дуусгахыг хүсдэг нэгэн байсан. Харин энэ зан авирыг хайр дурлал миний зөөллөсөн.

Манай найз залуу их романтик. Надад үргэлж гэнэтийн зүйл бэлддэг. Эрчүүд эмэгтэй хүнийг алхам тутамд нь зөөллөж, баярлуулж байх нь зүйтэй болов уу. Харин мөрөөдөл гэвэл сайн ханьтай, хоёроос гурван насны зөрүүтэй таван хүүхэдтэй болно. Нэг охин, бусад нь хөвгүүд байна гэж төлөвлөсөн. Сайхан цэвэр агаарт, бүх зүйлдээ сэтгэл хангалуун амьдарна. Өглөө бүр нөхөр, хүүхдүүдийнхээ цайг бэлтгэж, тэднийхээ аз жаргалтай инээмсэглэлийг харна.  Амьдралынхаа туршид загвар өмсөгч, мисс шиг амьдарна гэдэг хэцүү. Эмэгтэй хүн учраас хань, үр хүүхэдтэй болно. Тэдэндээ илүү цаг зарцуулж байж, эргээд аз жаргалыг мэдэрнэ шүү дээ. Би дэлхийн топ дөрвөн тэмцээний нэг “Мисс интернэйшнл” тэмцээнд оролцоод ирсэн. Тэндээс их зүйл сурсан. Тиймээс харамсах зүйл байхгүй. Тэмцээнүүдийн санал ирдэг. Боломжтой гэсэн тэмцээндээ оролцдог” хэмээн ярьжээ.

Тэрээр одоогоор “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал хийхээс гадна бизнесийн удирдлагын ухаанаар магистрт сурч байгаа аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Блэйк Лайвлигийн Тэйлор Свифт, Бэн Аффлек рүү бичсэн мессежүүд ил болов

23/01/2026

CL-ийг Урлагийн тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ

23/01/2026

Робби Уильямс арван гурав дахь бие даасан цомгоо гаргана

23/01/2026

“Playtime” хөгжмийн наадмын эхний line-up гарлаа

23/01/2026

“Долоон ханлигийн морьтон баатар” ном уншигчдад хүрлээ

23/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.