Нэгэн үе “Хувьсал” продакшны гол дүр төрх нь болж явсан жүжигчин Ууганаа ёстой л азтай эр бололтой. Тэрбээр топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Г.Отгонцэцэг нартай оюутны ширээнээс их урлагийн тайзнаа хамтдаа гарч, авьяас билгээрээ үзэгч олны талархлыг хүлээсэн шигээ үг яриа, үйл хөдлөлөөрөө бүсгүйчүүдийг ч байлдан дагуулдаг аж. Жүжигчин залуу маань өнгөрсөн амралтын өдөр хөтлөгч Тэнгисийн хамт дуучин Анугийнд зочлов. Дуучин Анугийн даашинз нь ч ягаан, өрөө нь ч бас ягаан.
Зохиогч: Урлаг
Жүжигчин Жессика Бил тун удахгүй дуучин Жастин Тимберлейктэй гэр бүл болох гэж байгаа билээ. Тэрээр нэгэн ярилцлагынхаа Жастиныг хэрхэн үнэлдэг талаараа ийнхүү ярьжээ.
ЖБ: Би өмнө нь ганц бие хижээл авхай болчихоод гоёмсог ноход, царайлаг манаачтай байна гэж яриад ээжийнхээ уурыг их хүргэдэг байлаа. Гэхдээ энэ бодлыг минь Жастин өөрчилж, намайг сэргээж өгсөн. Тэр бол байгалиас заяасан мэдрэмж, чадвартай төрсөн хүн. Тиймээс хуримын бөгжөө хүртэл надтай зөвлөлгүй авсан. Тэр бүгдийг мэддэг учираас тэр. Өглөө сэрээд би хамаагүй хувцаслаад гарах гэхээр Жастин толгой сэгсрээд надад хувцас сонгож өгдөг. Түүний л зөв байдаг…. гэжээ.
Дуучин Мадонна өнгөрөгч баасан гаригт ОХУ-ын Санкт-Петербург хотноо хийсэн аялан тоглолтынхоо үеэр ижил хүйстнүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж, хууль зөрчсөн хэмээн шүүхийн танхимд дуудагдах болжээ. ОХУ-ын нийгмийн идэвхтнүүд Мадоннагийн дээрх үйлдлийн эсрэг шүүхэд гомдол гаргаж, 333 сая рубль буюу 10,5 сая орчим ам.доллар нэхэмжилсэн байна.
ОХУ-д ижил хүйстнүүдийн эсрэг хандлага хүчтэй байдаг бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард баталсан хуулийн дагуу Санкт-Петербургт ижил хүйстнүүдийг сурталчлах, дэмжих нь хориотой аж. Мадонна тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгчдээсээ ижил хүйстнүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж гараа өргөхийг хүссэн байна. Одоогоор Мадонна өөрийг нь шүүхэд өгөөд буй заргын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Хоолойн чадал чансаагаар хамаагүй доогуур үнэлэгддэг ч гадаад байдал, сэргэлэн зангийнхаа хүчээр олонд танигдаж,
“од” гэх тодотголд багтах болсон дуучин Нарагийн тухай эерэг, сөрөг олон мэдээлэл цацагддаг. Өмнө нь бараг чармай шалдан шахуу цэнхэр дэлгэцээр гарч, хээ шаагүй задгай яриатай гэж олны шүүмжлэлд нэлээд өртдөг байсан тэрээр сексийн тухай ч ярихдаа илэн далангүй “Миний хувьд секс их чухал. Үнэнийг хэлэхэд, би сексгүйгээр байж чадахгүй. Гэхдээ цаг ямагт сексийг хүсээд хайгаад явдаг гэсэн үг биш л дээ. Ер нь хүн болгон л сексгүйгээр байж чадахгүй биз дээ. Тийм ээ, сексийг зарим нэг нь хэрэглээ гэж ярьдаг. Хэрэглээд байх нь ч юу юм бэ. Өнөөдөр тэдэн цагаас эмээ уух ёстой гэдэг шиг өнөөдөр би секс хийх ёстой гэдэггүй биз дээ.
“The Social Network” кинонд Марк Зукербергийн дүрийг бүтээснээрээ олны танил болсон Америкийн жүжигчин Жесси Айзенберг Монголд байгаа эсэх тухай нутгийнх нь хэвлэлүүдэд болон цахим ертөнцөд маргаан дэгдэж байна.
Учир нь Барак Обамаг дэмжигч жүжигчин ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны 90days90reasons.com сайтад Монголын хөдөө нутагт гэрт амьдарч буй тухай бичил эсээ бичжээ. Тус сайтад явуулсан уг эсээндээ тэрбээр “Би одоогоор Монголд аялж, гэрт амьдарч байна. Найзууд маань намайг хамт аялахад ятгасан бөгөөд хэрвээ боломж байсан бол гэрээ, тэр дундаа унтлагын өрөөгөө хэзээ ч орхихгүй байв.
Дэлхийн кино урлагийн түүхэнд шуугиан тарьсан орчин үеийн ололт амжилтыг богино кино илтгэж чадах юм. Учир нь хэн боловч өөрийн санааг кино-бүтээл болгон хувиргахад богино хэмжээний кино л ойр байдаг аж. Тэгвэл танд дэлхийн кино ертөнцөд цоо шинэ өнгө төрх нэмсэн богино хэмжээний 10 киног танилцуулах гэж байна. Эдгээр кинонд орчин тойронд оршин буй зүйлс бүгдээрээ бүхэл бүтэн түүхийг өгүүлж чадахуйц дурсамж, дуртгалыг хадгалж байдгийг үзүүлэх болно.
“Киви” хамтлагийн дуучин Ука өнгөрсөн баасан гаригт болсон “Silence white 2012” шоунд саатсан юм. Тэрбээр цагаан нүдний шил, бэлхүүсээ гаргасан цагаан майкаар цагаан гоёл хийж, үсээ дээш нь шуун толгойдоо саарал алчуур зүүгээд, цагаан саарал чанамал жинс өмсөн энгийн, чөлөөт стилиэр гоёсон нь цав цагаан гоёлтнууд дунд содон л харагдаж байлаа. Хэдийгээр зарим нэг хэвлэлээр “Киви” хамтлагийг тарсан гэх шум яваад байгаа ч тэд тун удахгүй шинэ цомгоо гарган, ирэх арванхоёрдугаар сард тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
“Мисс Монголия-2009” тэмцээний тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал Х.Бадамгэрэл гоо үзэсгэлэн, мөрөөдлийнхөө нууцаас дэлгэжээ. Түүний гоо үзэсгэлэнгийн нууц сайхан шүднээс гадна даруу төлөв зан чанар, зөөлөн ааль гэнэ. Энэ талаар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Хүмүүс үс сайхан бол зүс сайхан гэж ярьдаг. Харин миний гоо сайхны нууц миний шүд. Гэвч сүүлийн үед ааш зан маань зөөлөн даруу болоод байгаа. Би их хатуу, хурц ааштай хүн л дээ. “Тэгэх ёстой” гэж ярьдгаас биш “Тэгвэл яах бол” гэж тээнэгэлздэггүй. Шийдвэрийг цаг тухайд нь хурдан гаргадаг. Бусад нь миний шийдвэрийг зөвшөөрвөл ажлаа хурдан эхлээд, хурдан дуусгахыг хүсдэг нэгэн байсан. Харин энэ зан авирыг хайр дурлал миний зөөллөсөн.
Монголын хамгийн баян эмэгтэй болно гэсэн мөрөөдөлдөө хүрэхийн тулд олон арван компани ажиллуулж бизнес эрхэлдэг болсон дуучин Т.Баясгалангийн тухай 24 баримтыг хүргэж байна.
Өдгөө 90 настай Stallone ийн ээж Jackie Stallone амьдралынхаа туршид маш олон хагалгаанд орж байжээ. Анхны зургийг 1981 онд авч байсан бол, сүүлийн зурагнуудыг хэдхэн хоногийн өмнө авсан байна.