Зохиогч: Урлаг

Азийн алдарт RnB од, загвар өмсөгч, жүжигчин, дизайнер Rain Солонгосоор Bi 1982 оны Зургаадугаар сарын 25-нд төржээ. Харин түүний эцэг эхээс хайрласан нэр бол Жон Жи Хүүн юм.

Rain бол өнөө цагийн царайлаг, сайхан бие бялдартай, хөрөнгө чинээтэй залуусын нэг ч түүний бага нас ядуу тарчиг, хүнд нөхцөлд өнгөрсөн байна. Rain нэг охин дүүтэй бөгөөд ээж нь хэвтрийн өвчтэй нэгэн байжээ. Rain ээжийгаа асарч, дээрээс нь дүүгээ халамжлах гээд амьдралын хүнд хэцүү бүхнийг ганцаараа үүрч байв. Гэсэн ч тэрээр шилдэг дуучны ард бүжиглэдэг бүжигчин болно гэсэн мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч байлаа.

Read More

Намрын билэгт сайн өдрүүд тохиож, найр наадмын цаг эхэлсэнтэй холбоотойгоор Гэрлэх ёслолын ордон залуу хосуудын хөлд дарагдах боллоо. Энэ сард Хуримын ордонд 300 орчим залуу хос гэрлэлтээ батлуулахаар бүртгүүлсэн байна. Тэр дундаас энэ жилийг сонгон гэрлэхээр болсон олны танил хосуудыг багцлан хүргэе.

Read More

-Таны энэ удаагийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нэр их сонин санагдлаа?

-“Домог эхлэх цаг” гэж нэрлэсэн нь их учиртай л даа. Монголынхоо агуу түүх домгийг уншиж судлахаар тэр хүмүүсийн тухай өөрийн эрхгүй бодогддог. Тэр бодол санаагаа л оюун ухаандаа орж ирснээр нь хийсвэрлэж зурсан

Read More

Цав цагаан үдэшлэг долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Цав цагаан гэдгийн учир нь энэ үдэш залуус цав цагаан өнгийн хувцсаар ижилсдэг уламжлалтай. Энэ жил “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор зохиогдох энэ зуны хамгийн доргио шоу “Silence white-2012” шоу өнөөдөр “Мишээл экспо” төвд 21.00 цагаас 04.00 цаг хүртэл үргэлжилнэ. “Mongol Mix Project” зохион байгуулдаг “Silence White” шоунд электро, транс хөгжмийг Монголын шилдэг DJ нар мэдрүүлж, нэгэн үдшийг зугаатай, мартагдашгүй өнгөрөөх юм.

Read More

Холливудын нэрт жүжигчин Силвестер Сталлонегийн найруулсан “Expendables” кино дэлхий нийтийг догдлуулсан билээ. Тэгвэл уг бүтээлийн хоёрдугаар анги өнөөдөр буюу 17-ний өдөр дэлхий даяар гарах ажээ. Олон супер одыг нэг дор цуглуулж чадсан уг кино багагүй саад бэрхшээлтэй тулгарсан ч товлогдсон өдрөө дэлгэцэнд гарахаар болжээ. Кинонд тоглож буй оддын нас нэлээд дээр гарсан байдал нь зураг авалтад нөлөөлөхөөс гадна бэлтгэл сургуулилт, бэртэл гэмтэл гээд олон тотгортой учирсан.

Read More

“Хуан Жу гэг” олон ангит киноны дүрээр монголчуудын танил болсон БНХАУ-ын жүжигчин Жао Вэй наймдугаар сарын сүүлчээр манай улсад ирнэ.

Тэрбээр энэ сарын 29-нөөс ирэх сарын 28 хүртэл үргэлжлэх БНХАУ-ын соёлын сарын хүрээнд болох Хятадын киноны долоо хоногт оролцох аж. Түүнчлэн уг арга хэмжээний хүрээнд Соёлын төв өргөөнд нээлтийн тоглолт хийж, “Улаан хад”-ны түүх, соёлын олдворыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэх юм.

Read More

“Мотив” хамтлагийн хоёр дахь цомгийн нээлт ирэх сарын эхээр болно. “Цасан бороо ” цомогт 11 шинэ уран бүтээл багтаж байгаа ажээ. Залуус ирэх сараас өмнө гурван дуу клипжүүлэхээр тун завгүй ажиллаж байна. Цомогт багтсан “Эрч хүч” дууны клип бэлэн болсон төдийгүй тун удахгүй сонсогчдод хүрэх аж. Мөн аравдугаар сарын эхээр БНСУ, АНУ-д аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Read More

Хөгжмийн хаан төгөлдөр хуурыг төгс эзэмшиж, дэлхий нийтийн сонорыг мялаах сор бүтээлүүдээр бэлэг барьдаг нэгэн хүнийг танилцуулах гэж байна. Энэ бол Ричард Клайдермэн. Тэрээр 1953 оны 12 дугаар сарын 28-нд Парист төржээ. Суут хөгжмийн зохиолчид болох Бетховен, Лист, Шопен, Моцарт зэрэг алдартнуудын хөгжмүүдийг чадварлаг тоглож олны хүртээл болгосноор нь дэлхий нийт түүнийг мэддэг.

Read More

Басс гитарчин, саксофонич Роберт Уэйн Бирч Лос Анжелест толгойдоо буудуулж нас барсан олджээ. Тэрээр Элтон Жонтой 1990-ээд оноос хойш олон уран бүтээл дээр хамтарч ажилласан нэгэн юм.Түүнийг лхагва гаригийн өглөө Сан Фернандо хөндийн ойролцоо олсон байна. Хэргийг амиа хорлолт байж магадгүй гэж үзэж байна.

Гитарчин Бирч 56 настай байсан бөгөөд 1992 онд Элтон Жоны аялан тоглолтын багт орон, түүний дөрвөн ч цомог дээр ажилласан аж

Бирч амьдралынхаа сүүлийн хорин жилийг Британийн одуудтай аялан тоглолтод явахад зарцуулсан хүн юм.

Read More

Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Цөмийн болон цацрагийн Хяналтын улсын ерөнхий байцаагч Г.Манлайжав нарын хамтарсан тушаалаар “Рентген хяналтын төхөөрөмж ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулжээ. Хил, гаалийн байгууллагын аюулгүйн үзлэгт рентген хяналтын төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулах үед цацрагийн хамгаалалтыг сайжруулах, ажиллагсдын мэргэжлийн шарлагыг бууруулах, болзошгүй цацрагийн шарлага, ослоос урьдчилан сэргийлэх, ажиллагсдын цацрагийн аюулгүйн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж.

Read More