Зохиогч: Урлаг

Холливудын нэрт жүжигчин Силвестер Сталлонегийн найруулсан “Expendables” кино дэлхий нийтийг догдлуулсан билээ. Тэгвэл уг бүтээлийн хоёрдугаар анги маргааш буюу 17-ний өдөр дэлхий даяар гарах ажээ. Олон супер одыг нэг дор цуглуулж чадсан уг кино багагүй саад бэрхшээлтэй тулгарсан ч товлогдсон өдрөө дэлгэцэнд гарахаар болжээ. Кинонд тоглож буй оддын нас нэлээд дээр гарсан байдал нь зураг авалтад нөлөөлөхөөс гадна бэлтгэл сургуулилт, бэртэл гэмтэл гээд олон тотгортой учирсан.

Read More

Мадагасгар хүүхэлдэйн кинон дээр “Зоо паркын амьд хэлэлцэж байгаад оргодог” шиг яг тийм явдэал Германы нэгэн амьтны хүрээлэнд болжээ.

Германы Франкфурт хотын амьтны хүрээлэнгээс гурван имж оргосон нь амьтад хоорондоо урьдаас хэлэлцэж байж болсон, нарийн зохион байгуулалттай хэрэг хэмээн тус паркын орлогч захирал Мишель Хоффманн ярьжээ.

Read More

Хүүхэд бүрийн үзэх дуртай хөгжилтэй 3D хүүхэлдэйн киноны дараагын шинэ анги нь тун удахгүй гарахаар болжээ. Тус хүүхэлдэйн киног “Pixar” кино компани бүтээсэн бөгөөд хэдийнээ дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Уг кино ирэх сарын 14-нд нээлтээ хийх юм байна.

Өмнөх 2D кино нь гарсан цагаасаа хойш нийт 860 гаруй сая ам.долларын ашиг олж байсан юм. Мөн кино наадмуудад нэр дэвшиж олон шагнал хүртсэн билээ. Шинэ анги нь мөн өмнөх амжилтаа бататган давуулах ашиг олох зорилтыг тавиад байгаа аж.

Read More

Хятадын тэрслүү үзэлтэн, зураач Ай Вэйвэйгийн нэрийг сонсоогүй хүн соёлт ертөнцөд ховор. Хятадын Засгийн газрын эсрэг ярилцлага өгөх, нүцгэн зураг авахуулах тэргүүтэй эсэргүү үйлдлийг нь хүмүүс анддаггүй ч Ай Вэйвэй чухам хэн болох тухай, амьдрал, уран бүтээлийн нь тухай тэр бүр мэдэхгүй. Тэгвэл тэрслүү зураачийн тухай баримтаас та бүхэнд сонирхуулъя.

Read More

Робби Уильямс “Twitter”-тээ “Би шинэ хүнээ угтаж авахдаа бэлтгэж байгаа. Би түүнийг хүлээж тэсэхгүй нь” гэжээ. Түүний анхны хүүхэд нь охин юм байна.

Дуучин залуу эрч хүчтэй, залуу харагдахын тулд сүүлийн үед бодибилдингээр хичээллэх болжээ. Учир нь алдартнууд эцэг эх болсныхоо дараа өөрийгөө гаргуунд нь хаях тохиолдол элбэг байдаг хэмээн британи эр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Лондоны олимпийн хаалтын ёслолд “Take That” хамтлагийнхан дуулсан. Гэвч Робби Уильямс оролцоогүй бөгөөд тэрбээр удахгүй нярайлах эхнэрээ халамжилж байгаа гэдэг шалтгаанаар оролцохоос татгалзсан байна.

Read More

“The Lemons” хамтлагийн залуус анх удаа 40 хүнд зориулсан VIP тоглолт хийхээр болжээ. “WA Studio Sessions” нэртэй уг тоглолт наймдугаар сарын 25-ны өдөр болох бөгөөд зохион байгуулагчаар “White Arch Studio” ажиллаж байгаа гэнэ. VIP 40 үзэгч тус студид тухлан “The Lemons” хамтлагийнхантай цуг сууж, маш өндөр төвшний чихэвч ашиглан дуунуудыг нь сонсох юм байна. Үзэгчид маш цэвэр дуугаралтыг, шүтдэг хамтлагийн дуунуудаа яг дэргэдээс нь сонсч, дагаж дуулах боломжтой болж байгаагаараа өвөрмөц тоглолт болох нь ээ.

Read More

Өдгөө Америкийн хип хопын ертөнцийн дагина хэмээн өргөмжлөгдөөд байгаа рэппэр Азилия Бэнкс өөрийн тоглосон “Dazed & Confused” нэртэй инээдмийн кинонд зориулж өвдгөө шүргэсэн урт үсээ цэнхэр өнгөөр будсан гэнэ.

Тэрбээр үснийхээ өнгийг ийнхүү өөрчилсөндөө баяртай байгаа бөгөөд фенүүддээ хурдхан харуулахыг хүсч өөрийн Twitter хуудсанд содон өнгөтэй үснийхээ зургуудыг тавьжээ.

Түүнчлэн Азилиягийн сонин содон өнгийн үстэй өнгө төрх тус киноны сурталчилгааны нүүр царрай болох гэнэ.

Read More