Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Робби Уильямс анхныхаа хүүхдийг тэсэн ядан хүлээж байна
Нийгэм

Робби Уильямс анхныхаа хүүхдийг тэсэн ядан хүлээж байна

Урлаг Урлаг16/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images4749899612012-08-16-16-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Take That” хамтлагаас гаралтай, дэлхий нийтэд өөрийгөө таниулж чадсан дуучин Робби Уильямс анхныхаа хүүхдийг өлгийдөн авах тун дөхсөн байна. Тэрбээр саяхан энэ тухайгаа “Twitter”-ээ бичжээ.

38 настай дуучин залуу АНУ-ын жүжигчин Айда Филдтэй амьдрах болсон юм. Жүжигчин бүсгүй энэ хавар жирэмсэн болсноо зарлажээ. Хосууд 2006 оноос хойш харилцаа холбоотой болсон бөгөөд 2010 оноос Холливудын Беверли Хиллст хамт амьдрах болсон аж.

Робби Уильямс “Twitter”-тээ “Би шинэ хүнээ угтаж авахдаа бэлтгэж байгаа. Би түүнийг хүлээж тэсэхгүй нь” гэжээ. Түүний анхны хүүхэд нь охин юм байна.

Дуучин залуу эрч хүчтэй, залуу харагдахын тулд сүүлийн үед бодибилдингээр хичээллэх болжээ. Учир нь алдартнууд эцэг эх болсныхоо дараа өөрийгөө гаргуунд нь хаях тохиолдол элбэг байдаг хэмээн британи эр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Лондоны олимпийн хаалтын ёслолд “Take That” хамтлагийнхан дуулсан. Гэвч Робби Уильямс оролцоогүй бөгөөд тэрбээр удахгүй нярайлах эхнэрээ халамжилж байгаа гэдэг шалтгаанаар оролцохоос татгалзсан байна.

Т.Арьяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрайя Кэри 2027 оны “Live at Powderham” хөгжмийн наадмын гол одоор оролцоно

10/11/2026

Стэнфордын их сургууль BTS хамтлагийн RM-ээс сэдэвлэсэн хичээл зааж эхэлжээ

10/11/2026

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026

ФОТО: “Love letters” драмын жүжгээс

10/11/2026

Өнөөдөр жүжигчин М.Төгөлдөрийн төрсөн өдөр

10/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.