Зохиогч: Урлаг

Өдгөө Роберт Паттинсонтой хайр сэтгэлийн холбоотой байсан Кристений нэр хүнд унах аюулд ороод байна. “Цасан гуа анчин хоёр” киноны зураг авалтын үеэр найруулагч Руберт Сандерстай жиг ургуулсан юм.

Холливудын Юниверсаль кино компани хар үстэй эмэгтэйг дараагийн ангид тоглуулахгүй гэжээ. Гэр бүлтэй хижээл эртэй холбогдож шуугиан тарьснаараа тэрээр уг цувралаас хасагдах болов. Харин түүнд туслах дүр оногдож магадгүй гэнэ. “Цасан гуа”-гийн дараагийн ангийн гол дүрд хэн тоглох нь одоогоор тодорхойгүй байна.

Read More

Оросын Үйлдвэрчний эвлэлийн идэвхтнүүд болон зарим нийгэмлэгийн зүгээс Бурханд итгэгчдийн сүсэг бишрэл, соёл зан заншлыг доромжилсон гэх шалтгаанаар 330 сая рублийг дуучин Мадонна болон түүний концертыг Санкт-Петербургт зохион байгуулагчдаас нэхэмжилсэн байна.

Read More

Монгол Улсын төрийн шагналт Рэнчиний Чойном /Чойномусурияа/ 20-р зууны нэрт зохиолч аугаа их соён гэгээрүүлэгч тэрээр өөрийн амьдран буй үеээс өнөө үеийг бүр тэрнээс ч цаадах үеийг түрүүлэн харж бидэнд олон гайхалтай сургааль мэт шүлэг, яруу найргийг бижиж үлдээсэн билээ. Түүний сургааль мэт шүлэгнүүдийн нэг Гунигийн дуу болон амилаж та бидэнд үгийн яруу сайхан, хатуу зөөлнөөр ухаарал хайрласан бүтээл болжээ. Энэхүү гайхалтай уран бүтээлийг Монгол Улсын төрийн шагналт Догмидийн Сосорбарам амилуулан хүргэжээ.

Read More

Опра Уинфригийн “Oprah’s Next Chapter” телевизийн шоуны сүүлийн дугаарт дуучин Рианна оролцсон байна. Тэд 2009 онд болсон хэргийн талаар ярилцаж, дуучин бүсгүй нулимс унагахад хүрчээ.

Тухайн үед Рианна, Крис Браун хосууд байсан бөгөөд Браун түүнийг зодож танхайрснаар тэдний харилцаа дуусч Крис Брауны карьер уналтад орсон билээ.

Олон нийт Крис Брауныг үзэн ядаж байх үед гомдох уурлах зэрэгцэж байсан ч Крист тусламж хэрэгтэй хэмээн санаа зовж байснаа Рианна эргэн дурссан байна.

Read More

Ядуу тарчиг, хүнд бэрх амьдрал дундаас жинхэнэ диваажинг өөртөө бий болгож байгаа тухай түүхийг бид ном зохиол, кино жүжгээс бишгүйдээ л нэг уншиж байсан. Харин энэхүү шидэт үлгэрийг амьдрал дээр жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадсан азтай, азтай гэхээсээ илүү дайчин эмэгтэй бол Английн зохиолч Жоанна Роулинг гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Нөхрөөсөө салж, өөрийн гэсэн орон байргүй, багахан цалинтай хэцүүхэн амьдрал дунд хэдэн жилийг үдсэн ч нэг л өдөр галт тэргэнд явж байхдаа нүдний шилтэй хүүг харан Харри Поттерыг цаасан дээр амилуулах санаа төрсөн юм гэдэг.

Read More

Тэдний хурим “баячууд”-ын гэх тодотголтой “Маршил Таун” хотхонд болно. Дуучин Ч.Цэлмүүний сүйт залуу Н.Алтанхайрхан АНУ-д суралцдаг бөгөөд тэд хоёр жил үерхэж байгаа юм байна. Гал голомтоо бадраах гэж буй залуу дуучиндаа баяр хүргэе.

Read More

“Disney Channel”-ийн нүүр царай болж Лиззи Мүгуар хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Хиллари Дафф үрийн зулай үнэрлэн, хөгжмийн карьераа хөөн хэсэг хугацаанд дэлгэцнээс хөндийрсний эцэст эргэн дэлгэцийн урлагт хүч сорих болсноо олон нийтэд зарласан нь түүний шүтэн бишрэгчдийн хувьд томоохон гэнэтийн бэлэг болжээ. Дэлхийд алдартай “Disney Channel”-ийн од тэрбээр “Twitter”-ийн хуудаснаа “20th century fox”-той хамтын гэрээ дахин байгуулж хагас цагийн инээдмийн жүжигт тоглох болсондоо баяртай байна.

Read More

Монголын нэр алдартай, хийсэн бүтээсэн зүйлтэй эрхмүүдийг урьж оролцуулдаг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг юуны учир тасрах болов. Сонгуулийн үеэр нэвтрүүлгийн багийнхан болох найруулагч Б.Баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн тэргүүтэн “Бид энэ нэвтрүүлгийг сонгуульд зориулж хийгээгүй.

Нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа төрийн түшээдээс 30 саяыг авдаг гэж цуурлаа. Ямар ч мөнгө авдаггүй” гэж хэлж байсан удаатай. Харин сонгуулиас хойш энэ нэвтрүүлэг телевизийн дэлгэцээр гарахаар больсон юм. Тиймээс сонгуулийн нэвтрүүлэг байсан юм биш үү гэсэн үзэгчдийн таамаг сүүлийн үед хөврөх боллоо.

Read More

Нэрт жүжигчин, дуучин Ванесса Паради алдарт жүжигчин Жонни Деппээс салснаас хойш анхны ярилцлагаа өгчээ. Байнга л олон хүний сонирхол татдаг хойно, сэтгүүлчид экс нөхрийнх нь тухай асуухад 39 настай Ванесса эрс дургүйцэн, жүжигчин хүн зүрх сэтгэлээ худалдах ёсгүй хэмээн хариулахаас татгалзсан гэнэ. Тэрбээр шинэ киноныхоо талаар ярилцлага өгөхөөр ирсэн ч өөр зүйл асуусанд нь ихэд эгдүүцэн “Би түүний тухай яримааргүй байна. Жүжигчид зүрх сэтгэлээ худалдаж, өөрсдийн хувийн нууцаа бүгдэд дэлгэх ёстой гэж хэн хэлээд байгаа юм бэ? Би энэ киног бас хөгжмийн цомгоо сурталчлахаар ирсэн.

Read More

Дуучин С.Сэрчмаа “Sally” нэртэй шинэ студиэ тун удахгүй нээх гэж байна. Түүний энэ студи рок попын уран бүтээлчдээс гадна шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжиж, хамтран ажиллах юм байна. С.Сэрчмаагийн шинэ студи дуу, клип хийхээс гадна шоу тоглолт зохион байгуулж, уран бүтээлчдэд зориулсан гоёлын дэлгүүртэй байна гээд бусдаасаа ялгарах зүйл ихтэй байх гэнэ.

Read More