“Тусгай салаа” олон ангит киноны Анужингийн дүрээр олны танил болсон бүсгүй Э.Амаржаргал өөрийгөө байгаль эхийн охин гэдэг аж. Тиймдээ ч хөдөө орон нутгаар аялж, байгалийн сайхнаар сэтгэлээ баясгаж, эрч хүч авдаг гэнэ. Э.Амаржаргал наадмын өмнө Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл далайд очиж амарчээ.
Зохиогч: Урлаг
Музейн улсын тооллого орон даяар өчигдөр эхэлсэн юм. Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсанаас хойш анх удаа 1936 онд байгууллагын тооллого хийсэн байдаг. Мөн 1969, 1976, 1981, 1993, 1996, 2008 онд нийт долоон удаагийн улсын сан хөмрөгийн тооллого хийгджээ.
2001 оны Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.7-д Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлийн тооллогыг дөрвөн жил тутам соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна. Тооллого явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу ээлжит тооллогыг аравдугаар сарын 1-ний дотор явагдаж нэгдсэн дүнгээ гаргана.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай талбайд өнөөдөр 20.00 цагаас залууст зориулсан үнэгүй кино гарах гэж байна. ҮСАХ буюу бидний нэрлэж заншсан хүүхдийн парк “Алтан хальс” холбоотой хамтран долоо хоног бүрийн Пүрэв гарагийн орой ийнхүү задгай талбайд үнэ төлбөргүй кино гаргаж байгаа аж “Алтан хальс” холбоо нь 2009 оноос хойш сонгодог, арт хаус киног олон нийтэд түгээх, сурталчлах, бүтээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага юм
Facebook Twitter Хамгийн их LIKE цуглуулсан 10-н алдартан
Өнгөрсөн өвлийн турш “Монгол Улсын гавьяат жүжигчик Л. Чаминчулуун Өвөрмонголд амьдрахаар боллоо” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан.
Түүнийг Өвөрмонголын өөртөө засах орны Хөххотод таван жилийн хугацаатай амьдрах болсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан билээ.
Гавьяат маань Өвөрмонголыг зургаадугаар сард зорьсон бөгөөд наадмын дараа эх орондоо иржээ. Л. Чаминчулуун энэ тухайгаа “Би жил бүр Хөххотод очиж, хичээл заадаг. Тэр ажлаараа сар хэртэй яваад ирлээ” хэмээн ярив.
Уран зураг сонирхогчдод дуулгах таатай мэдээ байна. Зайсан дахь Белла Веста хотхонд байрладаг “Цагаандариум” галлерей уран зургийн болон хувцас дизайны сургалтаа наймдугаар сарын 18-нд эхлүүлэх гэж байна. Уг сургалт нь насанд хүрэгчдийн болон хүүхдийн гэсэн хоёр ангилалтайгаар явагдах бөгөөд хүүхдэд зориулсан сургалт ирэх есдүгээр сард эхлэх аж. Насанд хүрэгчдийн сургалт нэг сарын 85 мянган төгрөг бол хүүхдийн сургалт нэг сарын 70 мянган төгрөг юм байна.
“A-Sound” хамтлаг наймдугаар сарын 22-нд зургаан нас хүрэх нь ээ. Тиймээс тус хамтлагийн фенүүд “A-Sound”-д зориулан төрсөн өдрийн үдэшлэг хийхээр зэхсэн байна. Фейсбүүк хуудаснаа нэгдэн байгуулагдаад удаагүй байгаа хамтлагийн фен клубийнхэн энэ удаад олон сонирхолтой бэлэг бэлджээ. Гэхдээ эдгээр бэлгийг зөвхөн төрсөн өдрийн үдэш л задлах гэнэ. Мэдээж энэ үдшийн гол зочид бол “A-Sound” хамтлагийнхан бөгөөд амьд хөгжмийн хэмнэл дор нэгэн үдшийг фенүүдийнхээ хамт доргио өнгөрүүлэх нь ээ.
Дуучин Б.Маралжингоо эргэн уран бүтээлдээ орсон тухай сайхан мэдээ байна. “Nature sound” студийн “Шинэ давалгаа” дуулаачийн дамжаанаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн дуучин Б.Маралжингоо өнгөрсөн хугацаанд хувийн амьдрал, мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр уран бүтээлээсээ түр хөндийрч, хаа нэгтээ томоохон тоглолт, шоунд харагдах болсон билээ. Тэгвэл дуучин бүсгүй энэ удаа шинэ цомгоо танилцуулахаар хэдийнэ ажилдаа оржээ. Түүний шинэ цомгийн ерөнхий продюсераар ая зохиогч Г.Ганг ажиллаж байгаа ба тэд хоолойныхоо бичлэгээ дуучин Ж.Алтанцэцэгийн “Prosounds” студид хийлгэж байгаа гэнэ. Шинэ цомог ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах бололтой.
Линдсей Лохан өчигдөр дэлгүүр хэсч 2.723 ам долларын худалдаа хийжээ.
Өдгөө 26 настай Америкийн кино ертөнцийн залуу од, дэггү охин Линдсей Калифорны “Jack’s” нэртэй дэлгүүрт өөртөө хувцас сонгож байгаа нь ийнхүү паппарацид өртсөн байна.
Бүсгүй хүн бүрийн дурлах дэлгүүр хэсэх хобби нэрт одод ч мөн байдаг бололтой. Тэрбээр бүтэн өдрийн турш өөрийн төрсөн дүү Кодигийн хамт дэлгүүр хэсчээ. Энэ үеэр TMZ сайтынхан түүнээс ярилцлага авахад “Би дэлгүүр хэсэх дуртай. Мөн өөрийнхөө стиль, хэв маягийг эвдсэн содон, өвөрмөц сонголт хийхээс ч буцдаггүй. Харин миний дүү Коди надад дэлгүүрээс авсан зүйлүүдийг маань зөөж өгч тусалдаг” хэмээн ярьжээ.
Холливудын хамгийн сайхан хосууд болох Анжелина Жоли болон Брэд Питт нар хуримын бэлгээ солилцоод удаагүй байгаа билээ.
Брэд Анжелинад 390 мянган ам.долларын бугуйн цаг бэлэглэсэн бол Анжелина түүнд 1,6 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг бэлэглэсэн билээ.
Харин хосууд маань саяхан хуримын бөгжөө худалдаж авсан бөгөөд хуримын бөгжиндөө 1,6 сая ам.доллар зарцуулжээ. Тэд бөгжөө Британийн алдарт урлан Asprey& Garrard-аар хийлгэжээ.