Зохиогч: Урлаг

Линдсей Лохан өчигдөр дэлгүүр хэсч 2.723 ам долларын худалдаа хийжээ.

Өдгөө 26 настай Америкийн кино ертөнцийн залуу од, дэггү охин Линдсей Калифорны “Jack’s” нэртэй дэлгүүрт өөртөө хувцас сонгож байгаа нь ийнхүү паппарацид өртсөн байна.

Бүсгүй хүн бүрийн дурлах дэлгүүр хэсэх хобби нэрт одод ч мөн байдаг бололтой. Тэрбээр бүтэн өдрийн турш өөрийн төрсөн дүү Кодигийн хамт дэлгүүр хэсчээ. Энэ үеэр TMZ сайтынхан түүнээс ярилцлага авахад “Би дэлгүүр хэсэх дуртай. Мөн өөрийнхөө стиль, хэв маягийг эвдсэн содон, өвөрмөц сонголт хийхээс ч буцдаггүй. Харин миний дүү Коди надад дэлгүүрээс авсан зүйлүүдийг маань зөөж өгч тусалдаг” хэмээн ярьжээ.

Read More

Холливудын хамгийн сайхан хосууд болох Анжелина Жоли болон Брэд Питт нар хуримын бэлгээ солилцоод удаагүй байгаа билээ.

Брэд Анжелинад 390 мянган ам.долларын бугуйн цаг бэлэглэсэн бол Анжелина түүнд 1,6 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг бэлэглэсэн билээ.

Харин хосууд маань саяхан хуримын бөгжөө худалдаж авсан бөгөөд хуримын бөгжиндөө 1,6 сая ам.доллар зарцуулжээ. Тэд бөгжөө Британийн алдарт урлан Asprey& Garrard-аар хийлгэжээ.

Read More

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит тэтгэлгийг 12 хүнд олгохоор болж, оюутнуудыг сонгон шалгаруулалтад бүртгэж дууссан байна. Тодруулбал, соёл урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд буюу хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжимчин, дуурийн найруулагч, кино зохиолч, бүжиг дэглээч зэрэг мэргэжлээр 2012-2013 оны хичээлийн жилд гадаадын орнуудад сургах юм байна. Уг тэтгэлэгт хамрагдах оюутнууд бакалаврын зэргээр тэтгэлэг авах бол сурлагын голч дүн 3.0, магистрынх 3.25-аас дээш байх шаардлагатай аж.

Read More

Монголын рок попын урлагт гурван өөр дүр төрхөөрөө цахиур хагалан, залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн “Киви” хамтлагийнхан ярих зүйл ихтэй бүсгүйчүүд. Учир нь, царайлаг бас нуруулаг гурван охиноо харамласан продюссер, ая зохиогч Б.Ангирмаа хамаг бүхний гол сэдэв болдог учраас тэр.

Read More

Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” группын гишүүн Д.Отгонжаргал өнгөрсөн жил “Хязгааргүй” моно опера жүжгийн гол дүрд тоглон, “Гэгээн Муза-2010” наадмаас “Оны шилдэг эмэгтэй гол дүр” шагналыг авч байсан билээ.

Read More

Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” группын гишүүн Д.Отгонжаргал өнгөрсөн жил “Хязгааргүй” моно опера жүжгийн гол дүрд тоглон, “Гэгээн Муза-2010” наадмаас “Оны шилдэг эмэгтэй гол дүр” шагналыг авч байсан билээ.

Улмаар уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийсэн дуучин бүсгүй өдгөө “Ану хатан” түүхэн сэдэвт киноны гол дүрд тоглож буй. Тайзан дээрх Ану хатан буюу УДЭТ-ын жүжигчин Д.Баясгаланг “жийж”, дэлгэцийн Ану хатанг Д.Отгонжаргалаар орлуулсан продюссер болон зохиолч нь багагүй хэл аманд өртсөн нь ч нууц биш. Тэгвэл киноны зураг авалт дуусах шатандаа орсон энэ үед дуучин бүсгүй сонирхолтой яриа дэлгэж эхлээд байна.

Read More

Натали Портмэний хамт “Хар хун” кинонд тоглож, улмаар “Оскар”-ын шилдэг эмэгтэй туслах дүрийн төрөлд нэр дэвшиж байсан залуухан, халуухан жүжигчин Мила Кунис “Interview” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэ удаад залуу жүжигчин Жэймс Франко сэтгүүлчийн үүрэг гүйцэтгэжээ.

Read More

“Сайн байцгаана уу? үзэгчид ээ. Хөгжмийн мэдээ мэдээллийн “Хит” нэвтрүүлэг эхэлж байна” хэмээн цэнхэр дэлгэцээр үзэгч олонтойгоо уулздаг байсан Д.Давааням зуурдаар таалал төгссөн. Монголын хөгжмийн урлагийн түүхэнд өөрийн орон зайг бий болгосон түүний зуурдын үхэл гэр бүл, найз нөхдөд нь хүнд цохилт болж, түүний гэрт Монголын урлаг соёлын алдартнууд цугларсаар байгаа нь Д.Давааням Монголын хөгжмийн урлагт хичнээн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн болохыг баталж байгаа юм.

Read More

“Баригдашгүй-2” хэмээх холливудын жүжигчдийн шилдгүүд тоглосон кино Лондонд нээлтээ хийсэн даруйдаа кино ертөнцөд шуугиан тариад байгаа билээ. Тус кинонд тулааны нэрт мастерууд болох жүжигчин Сильвестра Сталлоне, Арнольд Шварценеггер, Жан-Клод Ван Дамм, Брюс Уиллис, Чак Норрис, Дольф Лундгрен, Джейсон Стэтхэм, Джет Ли, Терри Крюс нар хамтран тоглосон юм. Ийнхүү “Баригдашгүй-2” кинонд тоглосон жүжигчдийн залуу насны болоод одоо үеийн харьцуулсан зурагнууд, танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна.

Read More