Буриадын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү ОХУ-ыг зориод нэлээд хугацааг ардаа үдлээ. Түүнийг явсны дараа хүмүүс гурван улс дамнасан хурим хийх бэлтгэлээ базаахаар хойд хөршийг зорилоо хэмээн ярьцгааж байв. Гэвч түүний аав “Миний хүү монгол бүсгүйтэй л гэрлэнэ гэж ярьдаг” гэснээр энэ яриаг үгүйсгэсэн.
Тэрбээр дөрвөн жилийн өмнө орос бүжигчин бүсгүйг эх орондоо дагуулж ирэн, сүй тавилаа хэмээн мэдэгдсэн. Тиймээс ч “Б.Амархүү орос бүсгүйчүүдтэй явалдаж, монгол бүсгүйтэй гэрлэхээр шийджээ” хэмээн живэр авир гэлцэх болсон билээ. “Ганцхан сарын хугацаатай яваад ирнэ” гэсэн Б.Амархүү өнөөг хүртэл ирээгүй байгаа нь энэхүү яриаг батлах гэсэн мэт.
