Зохиогч: Урлаг

Өдгөө 31 настай дуучин Кристина Агулерра хүүгээ гаргаснаас хойш маш тарган болсон билээ. Түүний ийнхүү таргалсанд шүтэн бишрэгчид нь ихэд сэтгэл дундуур байсан ч тун удалгүй эн байдалд нь дасаж уянгалаг хойлонд нь бууж өгсөн.

Гэтэл дуучин бүсгүй шинээр худалдаанд гаргасан “Бионик” хэмээх цомгийнхоо нүүрэнд танигдахын аргагүй болсон байж. Учир нь Агулерра буцаад туранхай болсон байсан нь фенүүдийг нь баярлуулсан ч нэг л итгэмээргүй , дуучин бүсгүй биш мэт санагдуулсан байна.

Read More

Тайзаа дэлгэцээр сольсон энэ бүсгүй залуусын хараанд нэлээд өртдөг нь дамжиггүй. СУИС-ийг төгссөнөөсөө хойш

“Маск” продакшны уран бүтээлчээр ажиллаж байсан жүжигчин А.Гэрэлцэцэг энд тэндхийн арга хэмжээний хүндтэй хөтлөгч. Ажил ажил гээд гэрийн бараа хардаггүй шахуу түүнийг гэрийнхнээс нь авахуулаад ажлынхан нь хүртэл “хурдан гэр бүлтэй болооч ээ, нөхөр хүүхдийг чинь хармаар байна” гэж тэвдүүлцгээдэг ч харин Гэрэлээ “бүсгүй хүн хэзээдээ л эр хүний өмч юм болохоор хэзээ нэгэн өдөр айлын эзэгтэй болчихно. Залуу насандаа ихийг хийж бүтээмээр байна” гэж хээв нэг хариулчихаад явж байдаг гэсэн. Мисс Д.Ариунцэцэгтэй усны дусал шиг адилхан гэгддэг тэрбээр “амьдралд нууц амраг байх ёсгүй мөн хайртай хүнээ хардах нь байх ёстой асуудал” гэж хувийн амьдралдаа нэлээд хуучинсаг үзлээр ханддаг аж. Ямартаа ч залуу халуун нас, гоо үзэмжээрээ чимж яваа жүжигчин бүсгүй тун удахгүй аав ээжийнхээ хүслийг биелүүлж хувийн амьдралаа төвхнүүлэх сурагтай.

Read More

“Аавдаа очмоор болох юмаа” хэмээх хит дуугаараа нийтийн дууны ертөнцөд хүч түрэн гарч ирсэн дуучин Ц.Мөнхсоёлыг мэдэхгүй хүн ховор. Дуучин бус хуульч, эрхзүйч мэргэжилтэй тэрбээр цомог гаргаж, тоглолтоо хийснээр өөрийнхөө хэр авьяастай бүсгүй болохыг харуулж чадсан гэдэг. Харин чухам юунд урлагийн ертөнцийг сонгосон нь тодорхойгүй ч энэ тухайгаа ихэд нууцалдаг юм билээ. “Цагаан уул” хууль зүйн товчоогоо хааж, хөрөнгө мөнгөө уран бүтээлд зарцуулж эхэлсэн түүний энэ шийдвэрт нөхөр нь ихэд дургүйцдэг байсан ч сүүлдээ хүлээн зөвшөөрчээ.

Read More

Нэрт жүжигчин Антонио Бандерас гэргий Мелани Гриффит болон төрсөн охин Стеллагийнхаа хамтаар Испанийн Марбельед болсон ёслолын ажиллагаанд оролцжээ. Бандерас хар өнгийн смокингоор гоёсон бол 16 настай охин Стелла нь бяцхан охин биш харин үзэсгэлэнтэй бүсгүй болж буйгаа илтгэн энгэр нь задгай хар өнгийн даашинз өмссөн байжээ. Сэтгэл татам инээмсэглэдэг Стеллагийн зургийг барууны хэвлэлүүд нийтэлж, ээжийнхээ шийрийг хатаасан сайхан бүсгүй болон өсч, ирээдүйн нэгэн од гэж бичиж эхэлсэн байна.

Read More

Соёлын тэргүүний ажилтан, “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Энэ зун та хаагуур амрав. Хүүхэд байхдаа зуныг яаж өнгө­рүүлдэг байсан бэ?

-Говь-Алтай, Увс, Ховд зэрэг баруун аймгуудаар найзуудтайгаа амраад ирлээ. Аав, ээж минь Говь-Алтайн Тонхил сумынх. Би ч тэнд төрсөн. Төрснөөс цаашгүй ч хүний төрсөн нутаг өссөнөөс илүү дотно байдаг юм байна. Аав, ээжийнхээ үеийнхэнтэй хуучлаад л. Манай нутаг хад асга ихтэй, өндөр сүрлэг уултай. Нутагтаа очихоор өөрийн эрхгүй л сэтгэлийн их эрч хүч авдаг даа. Хүүхэд насаа Партизаны сангийн аж ахуйд бусдын л адил өнгөрөөсөн.

Read More

Энэ удаагийн өдрийн зочноор Э.Отгонбаярыг урилаа. Тэрээр Монголоос анх удаа гадаадад байнгын ажиллагаатай галерей ажиллуулж байгаа нэгэн юм. Тодруулбал, Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс “Зураг” нэртэй уран зургийн галерей эрхэлжээ. Галерейдаа зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан байна. Жилд арван үзэсгэлэн толилууллаа гэхэд хоёр нь монгол уран бүтээлчийнх байдаг гэнэ.

Read More

“Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзааныг фенүүд нь жаахан юм болохоор л марзаганаж, инээд алдаж явдаг мэтээр төсөөлдөг юм билээ. Том биетэй болохоор нь ч тэр үү, зарим хүмүүс түүнийг сав л хийвэл хэн нэгэнтэй ноцолдож явдаг байх гэлцэх нь ч бий. Гэвч тэдний энэ таамаг буруу байж.

Тайзан дээр олны инээдийг бардаг жүжигчин залуу чөлөөт цагаараа гэртээ амрах дуртай нэгэн гэсэн. Тэр тусмаа, хэвтэж амрахаас илүү эхнэр хүүхдээ гарынхаа хоолоор дайлах гээд гүйчихдэг гэж байгаа. Цаг наргүй их ажил, шоу тоглолтынхоо дараа амрах зав чөлөө гарвал янз бүрийн хоол хийх гээд гэртээ “шигдчихдэг” хэмээн найзууд нь түүний талаар хошигнодог аж.

Read More

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа. Ер нь хэдий хэмжээний хөдөлмөр зүтгэл гаргаж, хэчнээн удаа гадаад, дотоодод аялан тоглолт хийж, ямархуу он жилүүдийг чин үнэнчээр урлагтаа зориулж, урлаг соёлоо хөгжүүлэхэд ямархуу хувь нэмэр оруулсны эцэст төрийн дээд шагналд хүрдэг юм бэ гэдгийг тодруулан ярилцаж, “шинэхэн” гавьяатынхаа амьдралын хуудсаас уншигч таны өмнө дэлгэж байна.

Read More

Хүннү гүрний үед үүссэн гэж үздэг энэ хөгжим баруун Монголд үлэмж дэлгэрсэн түүхтэй. Энэ хөгжмийг эрт цагт хөндий хулсаар хийж байсан бол, өдгөө ерийн хөндий модоор хийдэг болжээ. Тохой илүү нарийн хөндий модны дээд оройд нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлан, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг аж.

Read More