Соёлын тэргүүний ажилтан, “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Энэ зун та хаагуур амрав. Хүүхэд байхдаа зуныг яаж өнгөрүүлдэг байсан бэ?
-Говь-Алтай, Увс, Ховд зэрэг баруун аймгуудаар найзуудтайгаа амраад ирлээ. Аав, ээж минь Говь-Алтайн Тонхил сумынх. Би ч тэнд төрсөн. Төрснөөс цаашгүй ч хүний төрсөн нутаг өссөнөөс илүү дотно байдаг юм байна. Аав, ээжийнхээ үеийнхэнтэй хуучлаад л. Манай нутаг хад асга ихтэй, өндөр сүрлэг уултай. Нутагтаа очихоор өөрийн эрхгүй л сэтгэлийн их эрч хүч авдаг даа. Хүүхэд насаа Партизаны сангийн аж ахуйд бусдын л адил өнгөрөөсөн.
