Зохиогч: Урлаг

Рок попын цөөхөн охидын хамтлагуудын тоонд “Sweetymotion” ахмад охидын хамтлагт зүй ёсоор ордог. Тус хамтлагийн хамгийн хүчирхэг хоолойтой, хамгийн хөөрхөн гэгддэг Сүндэрээ шинэ амьдралаа эхлүүлж байгаа тухай бор шувуу гадуур нисэх болжээ. Америкт долоон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн тэдний араас хөл алдах залуус олонтаа. Тус хамтлагийн Сарнай гэрбүлтэй болсон бол Ганболор нь америк найз залуутай гэх үгээр энэ бүхнээс зайгаа барьсан. Харин Сүндэрээ чимээгүйхэн байснаараа эрчүүдийн хайрын үгтэй дуут шуудан, мессеж, сарнай цэцгээр чимсэн хайрын захидалаар “бөмбөгдүүлж” байгаад саяхнаас мөрөөдлийн романтик ханхүүгээ олсон гэнэ шүү. Үерхээд багагүй хугацааг үдэж байгаа хосууд тун удахгүй хуримын тов дуулгах гэнэ лээ.

Read More

Чадалтай хоолой, өвөрмөц хувцаслалтаараа өөрийн орон зайг эзэлж, шоу бизнесийн ертөнцөд гялалзаж яваа дуучин Rihanna газар шүргэм урт даашинзаар
гангарчээ. Цэнхэр цэцэгтэй даашинз нь түүнд тунч сайхан зохиожээ.

Read More

Польшийн “Залуусын загалмайлсан аян” хэмээх байгууллага наймдугаар сарын 1-нд Варшав хотод хийх гэж буй дуучин Мадоннагийн эсрэг нэгдэж, оршин суугчдын дотроос 43 мянган хүний гарын үсэг цуглуулжээ. Энэхүү концертийг болиулах шаардлага бүхий гарын үсэгтэй хүсэлтийг Варшав хотын захирагчид өгсөн байна.

Read More

Маргааш бидний хэлж заншсанаар парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнд үзэсгэлэн гарах тухай мэдээлжээ. “PHOTO MSG GROUP”-“Тархинаас тархинд” үзэсгэлэн өмнө нь ч Үндэсний соёл амралтын хүрээлэнд гарч байсан билээ. Тус үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд хэн бүхэнд нээлттэй аж. Үзэсглэнгийн нээлтэд DJ Munk оролцоно. Дашрамд дурьдахад, паркт өдөр бүр нэг тоглоом үнэгүй урамшуулал зарлаад байгаа юм.

Read More

Драмын сайхан бүсгүйчүүдийн нэг гавъяат жүжигчин У.Уранчимэг жилдээ ганцхан удаа олдох амралтаа жинхэнэ утгаар нь эдлэхийг хүсч байгаа аж. Учир нь тэрбээр “намайг тайван амраагаад өгөөч сэтгүүлчид ээ, битгий утас руу минь залгаж, ярилцлага авах хүсэлт тавиач. Би жилдээ ганцхан удаа олддог зуны амралтаа жинхэнэ утгаар нь сайхан өнгөрүүлмээр байна” хэмээн бухимджээ.

Read More

Монголд анх удаа задгай кино театр өчигдөр нээлтээ хийжээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах задгай кино театр өчигдөр нээлтээ хийн 19.00 цагт “Чинжүү”, “Хэрэв чиний зүүдийг өөр хүмүүс харж болдог бол яах вэ?”, “Паприка” хэмээх японы сэтгэцийн энимэйшн кино нь сэтгэлзүйн эмч нарын шинэ нээлтийн хор уршгийн тухай кинонуудыг хүмүүст үнэ төлбөргүй үзүүлжээ. Задгай талбайн театр цаашид хоёр долоо хоног тутамд нэг сонирхолтой дэлгэцийн бүтээлийг залуучуудад хүргэнэ гэжээ.

Read More

“On & Off” продакшны аранжировшик Н.Халиун урлагийнхантай ойр харилцаатай байдгийн хувьд шинэ гарч ирж буй уран бүтээлчдэд сэтгэл дундуур явдаг гэнэ. Шинээр төрөн гарч буй уран бүтээлчид өмнөх үеийнхнийхээ стиль жанрыг л дуурайхаас бус өөрийн гэсэн имиж онцлогоо бүрдүүлэх тал дээр маруухан харагддаг нь түүний сэтгэлийг гонсойлгодог байна. Тэрбээр “Сараа, Ариунаа, Алтаа, Наран гээд урлагийнхан өөр өөрийн гэсэн онцлогтой дуучид. Гэтэл дараачийн үеийнхэн нь тэднийг л дуурайх юм” хэмээдэг аж.

Read More

УДБЭТ-ын шинэ хун хэмээн цоллуулж байсан балетчин Б.Саруул хөл хүнд болсноор уран бүтээлээсээ түр завсарлага авахаар болжээ. Тэрбээр өдгөө үзэгчдийн хайртай хун, чадварлаг бүжигчин болж, шинэ үеийн залуу “од” хэмээн нэрлэгдэх болсон юм. Түүний нөхөр гэргийнхээ тоглосон балет бүрийг алгасалгүй үздэг бөгөөд тэд тун удахгүй үрийн зулай үнэрлэх нь.

Read More

Аурора хотод болсон аймшигт аллага дэлхий нийтийг цочирдуулсан билээ. Харин өнгөрсөн ням гарагт “Лос Анжелес Таймс” сонин кино үзэгчдийн дунд нэгэн судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээс харахад кино театрт кино үзэхээр ирсэн таван хүн тутмын нэг нь Бэтманы шинэ цуврал “The Dark Knight Rises” киног үзэхээс айж байгаа гэнэ. Тус кино гарснаас хойш хоёр дахь долоо хоногтоо АНУ болон Канадын кино чартуудад дээгүүр байр эзлэж байгаа боловч үзэгчдийн тавны нэг нь энэ киног үзэхээс эмээх болсон байна.

Read More

“Гурван охин” хамтлагийн Г.Анхмаатай гэр бүл болж, хөөрхөн охинтой болсон Г.Билэгжаргал шинэ хүнээ асрахын зэрэгцээ кино найруулсан шиг өдөр хоногийг тун завгүй өнгөрүүлж байгаа гэнэ.

Тэрбээр өмнө нь “Луйврын хот”, “Франц үнсэлт”, “Сая километр”, “Ийм нэгэн дурлал” зэрэг кинонд тоглож байсан авьяаслаг жүжигчин бол энэ удаад найруулагч болохоор шийдсэн бололтой.

Read More