Зохиогч: Урлаг

Монгол үндэсний найрал хөгжимд дэлдүүр буюу хэнгэрэг, цан зэрэг хөгжмийн зэмсэг онцгой үүрэгтэй. Эртний монголчууд дайн байлдаан эхлэхийн өмнө үхрийн ширээр бүрсэн хэнгэрэг дэлддэг байсан ба хожим нь XIX зууны хоёрдугаар хагасаас хойш шашны цам хэмээх багт бүжигт олон төрлийн хэнгэрэг, цан хэрэглэх болжээ.

Read More

Испанийн дотоод хэргийн сайдын мэдээлснээр тус улсын нэрт зураач, уран барималч Пабло Пикассогийн бүтээлийг хулгайлах гэж байсан дөрвөн этгээдийг баривчилжээ. Гэмт этгээдүүдийн гарт орох гэж байсан уг зураг нь 1.2 сая евро буюу 1.5 сая ам.үнэтэй тосон будгийн бүтээл байжээ. Албаныхны мэдээлснээр “The best of Jeune garcon” нэртэй уг зураг нь Пикассогийн 1964 онд зурсан зураг гэнэ. Гэвч уг зургийг нэрт зураачийн зурсан жинхэнэ хувилбар, эсвэл хуурамч эсэхийг Испанийн урлагийн музейн ажилтнууд болоод бусад албаныхан нягтлан шалгаж байгаа юм байна.

Read More

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын урилгаар БНСУ-ын Үндэсний театрынхан манай оронд ирэхээр болжээ. Тус театрын захирал, найруулагч, хөгжимчид зэрэг олон улсад алдартай 12 уран бүтээлч ирэх сарын 6-нд Монголд хөл тавих бөгөөд 10-нд “Тал хээрийн Ариран” тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Солонгосын соёл урлагийн ертөнцийн гайхамшгаас монголын үзэгчдэд сонирхуулахаар зэхэж буй уран бүтээлчид үндэсний болон орчин үеийн хөгжим, бүжгийн хөтөлбөрүүдээс гадна багахан хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах гэнэ. Үүгээр ч зогсохгүй, ҮДБЭЧ-ын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах төлөвлөгөөний хүрээнд олон сонирхолтой арга хэмжээ, шоу тоглолт хийхээр болсон байна

Read More

Сүүлийн үед урлаг соёлын одод балет бүжиглэх хоббитой болжээ. Мэдээж хэрэг, тэд алдарт “Хунт нуур”, “Шёлкунчик” зэрэг бүжгэн жүжгийн гол дүрд тоглох гээгүй.

Зүгээр л бие галбираа хөгжүүлэн, сэтгэлийн амар амгалан хийгээд урлагийн гоо зүйг мэдрэх гэсэндээ тэр гэнэ. Фитнесс, усан бассейн, аэробек, бүжгийн дугуйлан, зөв хооллолтын клуб, бясалгалын төв гэх мэт олон газраар хэсээд залхсан бололтой дог.

Read More

Хамтлагийнхаа залгамж халааг бэлтгэх гээд реалити шоу зохион байгуулж буй “Камертон”-чууд дуулгах сонин ихтэй явна. Тэд авьяаслаг охид залуусыг сонгон шалгаруулахын сацуу уран бүтээлийнхээ үүх түүхийг сонирхуулж, хамтарч ажиллаж байсан шилдэг уран бүтээлчдээ танилцуулах болсон. Харин энэ үеэр хамтлагийн гишүүн Б.Эрдэнбат буюу Эба нэгэн нууц задалсан нь залуусын анхаарлыг татжээ.

Read More

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр өнгөрсөн долдугаар сарын 1-нд А.Аданы “Жизель” балетаар 49 дэхь улирлын хаалтаа хийсэн. Тэгвэл ирэх аравдугаар сард Оросын алдарт “Евгенийн Онегин” дууриар 50 дахь улирлын нээлтээ хийх гэнэ. Мэдээж “Евгений Онегин” дуурьд дуурийн урлагийн шилдгүүд тоглох гэнэ.

Read More

Монголын төдийгүй дэлхийн урлагийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй, үнэн бодитоор нь уншигч түмэндээ хүргэж байдаг www.urlag.mn сайт шинэчлэгдэж олон гайхалтай мэдээ мэдээллүүдээр баазаа бүрдүүлсэн байгаа билээ. Тухайн мэдээллүүдээсээ онцгойлон танилцуулах мэдээлэл гэвэл Монголын бүх цаг үеийн хамтлаг дуучдын 2000 гаруй дууг шүлэг, клиптэйн сайтдаа байрлуулсан байна. Үнэхээр уншигчдад урлагийн бүх төрлийн мэдээ мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх зорилготой www.urlag.mn сайтын хамт олны уншигчдад хүргэж буй дээрхи мэдээлэл нь дууны урлагийг уншигчдад ойртуулж буй гайхалтай мэдээлэл болж чадсан байна. Ийнхүү уншигч та хүссэн дуугаа нэрээр нь хайлгаад клипийн үзэж шүлгийн сурах боломжтой юм байна.

Read More