Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Г.Ариунбаатарын “Монгол сонгодог” тоглолт маргааш эгшиглэнэ
Нийгэм

Г.Ариунбаатарын “Монгол сонгодог” тоглолт маргааш эгшиглэнэ

Урлаг Урлаг18/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12335924_991474807565847_1689839981_n_27485077882015-12-18-15-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийд данстай уран бүтээлч маань эх орондоо тайлан тоглолтоо хийхээр ирээд байгаа билээ. Тэр эрхэм бол дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн тэмцээний Гранпри шагналыг хүртсэн дуурийн гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Г.Ариунбаатар юм. Тэрээр энэ сарын 19-нд Соёлын төв өргөөнд 18:30 цагт “Монгол сонгодог-2” концертоо тоглон монголчууддаа уран бүтээлээ тайлагнахаар хэдийнээ бэлтгэлээ базаажээ. Дэлхий түүний дуу хоолойг чих тавин чагнадаг.  Тэгвэл монголчууд ч гэсэн дэлхийд данстай хүүгээ дэргэдээс нь тольдох ховор боломж ийнхүү тохиож байна.

Тэрээр “Монголдоо ямар ч байсан бие даасан тоглолт хийх ёстой, ард түмэндээ уран бүтээлээ тайлагнах ёстой гэсээр ийнхүү зорин ирсэн аж. Тэр ч утгаараа Монгол сонгодог тоглолтоо толилуулахаар ирлээ. Монгол сайхан сонгодогуудаа дуулах болно. Дээр нь дэлхийн сонгодогуудаа дуулна. П.И.Чайковский, Эдвард Грег зэрэг суутнуудын бүтээлүүдээс түүвэрлэн оруулж байгаа. Тэгээд мэдээж Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ари дуулагдана. Ер нь түлхүү Монгол сонгодог бүтээлээ оруулж байгаа. Нэрнээсээ эхлээд л Монгол сонгодгоо толилуулахаар зэхсэн учраас энэ сайхан дуунуудаа мэдээсэй сайхан дуулагдаасай. Монголын ард түмэн чинь сонгодогтой шүү гэдгийг харуулна” хэмээн тоглолтынхоо талаар ярьсан юм.

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өдгөө Улаан-Үдийн театрын гоцлол дуучнаар ажилладаг бөгөөд ирэх нэгдүгээр сарын 1-нд алдарт Мириинскийн театрын гоцлол дуучнаар ажиллах гэрээг үзэглэх юм. Мөн тэрээр он гараад БНСУ, БНХАУ, АНУ-д хийх аялан тоглолтууд нь хэдийнээ товлогдон хүлээж байгаа аж.

 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.