Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар, 18-19-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна. УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 дулаан, бусад нутгаар шөнөдөө 1…
Зохиогч: Урлаг
Аргын тооллын 4 сарын 17, Сумьяа гараг. Билгийн тооллын 21, Гар одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар. луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Жинхэнэ галзуу хурдыг мэдрүүлдэг "The Fast and the furious" киноны наймдугаар анги "Fate of the Furious" Өргөө кино театрт албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлт "Өргөө-1" кино театртаас эхэлж, "Зайсан Мото" клуб болон Монголын Дрифтийн холбооны чадварла гзалуус ур чадвараа гайхуулж, гайхалтай үзүүлбэр үзүүлсэн юм. Үүний дараа загварлаг, хурд хүчтэй машины парад нийслэлийн төв замаар явж IMAX-ӨРГӨӨ салбарыг зорьсон юм. IMAX-ӨРГӨӨ зино театрын гадна тайлбайд "Fast furious" киноны нээлтэд зориулж "Fire" хамтлаг ая дуугаа өргөж үзэгчдийг доргиосон юм. Мөн нээлтийн арга хэмжээнд рэппер Цэцээ уран бүтээлээ толилуулсан билээ. Хөтлөгч Болдоо үзэгчдийг хөгжөөн, хүрэлцэн ирсэн хүмүүсийн дунд хөгжөөнт тоглоом тоглуулж ялагчдад хамтран…
Монгол улсад Үндэсний их найрал хөгжим үүсч хөгжсөний 55 жилийн ойн хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 30-ны 16,00 цагт Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн хичээлд үзэж буй үндэсний хөгжмийн төрөл судлах хичээлтэй нь уялдуулан Үндэсний их найрал хөгжмийн тайлбарт концерт тоглогдох гэж байна. Та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу.
Амралтын өдрүүдээр үзэгчдийг дэлгэцийн өмнө “уяж”, долоо хоногийн турш сошиал хэрэглэгчдийн ярианы сэдэв болж буй “Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаар ирэх ням гаригт гарна. Энэ удаад ямар оролцогч хэн гэдэг алдартныг дуурайх вэ?
Аргын тооллын 4 сарын 14, Сугар гараг. Билгийн тооллын 18, Онгоц одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Г.Батзориг болон төрийн бус байгууллагын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын хүрээнд Хот төлөвлөлт, дэд бүтэц, Агаар, орчны бохирдлыг бууруулах инженерийн шийдэл, Иргэдийн оролцоо, шийдэл, Банк, санхүү гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн дагуу 18 илтгэл тавигдав.
Олон нийтийн сүлжээ дэлхий нийтийг хамарч, бид бүгдийг холбож өгснөөр хүн бүхэн мэдээ мэдээллээс хоцрохооргүй, сайхан болсон. Харин алдар нэртэй одуудын тухайд энэ нь бага зэрэг төвөгтэй байдаг. Элдэв ноцтой, эвгүй үйлдэл гаргах төдийд л хэн нэгэн зургийг нь ганцхан секундын дотор дарж, олон нийтэд дэлгэж орхидог. Тэр ч бүү хэл өөрсдийн нийтэлсэн зургаа хүртэл устгах хэмжээний эсэргүүцэлтэй тулгарсан байх юм. Ингээд та бүхэндээ цахим ертөнцөөс устгагдсан одуудын нотой ноцтой зургуудийг хүргэе.
