Зохиогч: Урлаг
Украины “амьд барби” хэмээх бүсгүйтэй зэрэгцээд “амьд Кен хүүхэлдэй” Родриго Алвес гэгч эр дэлхий даяар танигджээ. 33 настай хүүхэлдэй эр гоо сайхны үйлчилгээ хийлгэсээр л байна. Хамгийн сүүлд тэрбээр ботокс болон филлер үйлчилгээ хийлгэжээ. Үүнээс өмнө Родриго 398 мянган паундыг 57 гоо сайхны хагалгаанд зарцуулаад байсан юм. “Өөрийн бүх л боломжоороо төгс хүн болохын тулд хичээнэ” хэмээн ярьж байсан Родриго өдгөө гоо сайхны хагалгаанд донжээ. Ахин нүүрэндээ болон биедээ мэс хүргэх шаардлагагүйг, хэрэвзээ гоо заслын ширээг сонгох аваас хэрээс хэтэрнэ гэдгийг түүний өмнөх зургууд батлан харуулна. Амьд хүүхэлдэй…
Эрт дээр цагт нэгэн бяцхан жаал үргэлж дуут нуурын хөвөөнд тоглож наадаж өссөн ба их игдүүтэй хайр татам өхөөрдөм хүү байж гэнэлдээ. Нэг удаа дуут нуурын савдгыг санамсаргүй харчиж. Тэгээд хүн болгон айж сандарч зугтдаг байхад улам сониорхож улам ойртож харах гэж байгаад нуурлуу ороод живж үхэх шахсан гэнэ. Гэтэл нуурын савдаг өөрөөс нь айгаагүй улам ойртох гэж байгаад осолдож буй бяцхан жаалыг хараад анхааралдаа аван нуурын эрэг дээр гарган амийг нь аварчээ. Тэр цагаас хойш хүү нуурлуу ирж тоглох нь улам ихсэж өдөр болгон шахуу байх ба нуурын савдаг тэр хүүг тэнд байх болгонд нь нууцаар харж байнга ажигладаг байж байгаад маш их дассан гэнэ. Хүү нас бие гүйцэн эрийн цээнд хүрхэд түүний өв тэгш бие хаа хэнд ч гологдхооргүй сайхан зүс царай, эсгэрэн дуулах дуу хоолой нь нутгийн олны сэтгэлийг баясгаж нүдийг нь хужирлдаг болсон гэнэ. Тэр үед савдаг ч бас хүүг улам ихээр хайрлаж, харамлаж, хүнд харагдаж үзэгдэх боломжгүйдээ шаналан үдэш болгон нуурыг цалигуулан уйлан урамддаг байжээ.
Үзэсгэлэнд Чингис хаан, Бөртэ хатан нарын чулуун хөрөг, Хубилай хааны хөрөг зураг, Юань гүрний үед ашиглаж байсан гэрэгэ, тамга, цаасан мөнгө зэрэг нэн ховор түүхэн дурсгалуудыг дэлгэн үзүүллээ. Уг үзэсгэлэнг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын анхны баримт бичиг болох “Эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” байгуулсны 65 жил ойд зориулан зохион байгуулж буй бөгөөд 10 дугаар сард Улаанбаатар хотноо дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү үзэсгэлэн нь Юань гүрний түүх, соёлыг сурталчилж түгээн таниулахын зэрэгцээ хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн “Эра” төвөөс зохион байгуулдаг “New Face” оны шилдэг дүр төрх шалгаруулах 15 дах удаагийн уралдаант наадам энэ сарын 15-нд Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд болно.
“Эмоушн” хамтлагийн дуучин Т.Солонго хөгжмийн сургалтын төвөө нээгээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Хүүхэд багачуудыг хөгжмийн боловсролтой болгоход өөрийн хувь нэмрээ оруулахын тулд “Maestro Music School”-ийг нээн ажиллуулж байгаагийн зээргцээ олон арга хэмжээнүүдийн зохион байгуулжээ. Нэгэн таатай мэдээ дуулгахад “Maestro Music School” Монголын Сонгодог урлагийн Боловсролыг Дэмжих Академи хамтран хөгжимд дуртай, төгөлдөр хуур, хийл хөгжим сонирхон суралцдаг хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж байгаа юм байна.
Чингэлтэй дүүргээс 2016-2020 онд “Иргэд нь жаргалтай, Ирээдүй нь гэрэлтэй дүүрэг” зорилтыг дэвшүүлж, “Чингэлтэйн боловсрол”, “Эрүүл мэнд 2020”, “Хамтдаа хөгжье”, “Жаргалтай гэр бүл”, Хотын иргэн-Хотын соёл” “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх” зэрэг дэд хөтөлбөрүүдийг боловсруулан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар батлуулан, хэрэгжүүлж байгаа билээ. Мөн Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Алтан код” уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн “Үймээзэд тохиолдсон явдал” хүүхдэд зориулсан сургамжит жүжиг 2017 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр Монголын хүүхдийн ордонд нээлтээ хийлээ.
