Зохиогч: Урлаг
Дэлхийн балетын урлагийн тайзнаа Монголын нэрийг өндөрт өргөж яваа, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, “Монголын үндэсний балет” сургуулийг үүсгэн байгуулагч Дугараагийн Алтанхуягтай онлайнаар ярилцлаа. Тэрбээр АНУ-д гэр бүлээрээ амьдарч байгаа бөгөөд Массачусетс мужийн Лексингтон хотоос бидэнтэй холбогдсон юм.
Хүүхэд ирээдүйн эзэд төрийн бус байгууллага нь Эх орны Ирээдүй болсон хүүхэд багачуудад итгэл дүүрэн эх оронч хүн болж төлөвшихөд тусалж дэмжих зорилго тавин ажиллаж тууштай үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага юмаа. Үүсгэн байгуулагдсан цагаасаа айл өрх гэр бүлд амьдрал аз жаргал бэлэглэж 20 гаруй хандивын тоглолт зохион байгуулж нэг ч болов айлын хойморт инээд цалгиулсан байна. Энэ удаад мөн Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч Н.Оюун-Эрдэнийн эмчилгээний зардалд зориулан “Урин хаврын аялгуу”ээлжит хандивын тоглолтоо “UB PALACE”-д зохион байгуулах гэж байна.
Цагтаа Попын гүнж хэмээн цоллуулж 1990-эд оны сүүлээр ид мандан бадарч явсан дуучин бүсгүй нэгэн хэсэг бүтэлгүйтлээр дүүрсэн амьдралтай байсан билээ. Архинд дуртай болж, зугаа цэнгээн алхасаа байсан Бритни жин ч нэлээд нэмж, цагтаа дэлхийн байлдан дагуулж байсан дуучин гэхэд хэн ч итгэхээргүй болсон байв. Харин сүүлийн жилүүдэд өөртөө анхаарал тавьж, хэвийн амьдралдаа эргэн орсон билээ. Одоо 35 нас хүрч буй дуучин бүсгүй далайн эргээр усны хувцастай зугаалж байгааг гэрэл зурагчид дурандаа ийн буулгажээ.
Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй болгох, мэдээ мэдээллийг үнэн зөв, бодитой, хүртээмжтэй хүргэх, сумдын нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх , орон нутгийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах зорилготой тус сургалтыг Монголын Сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Мандахбаярын санаачлагаар ийнхүү амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын Сайтын Холбооны Сургалт гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Балдоржийн нэрэмжит шагналт, сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Монголын Сайтын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцож, тодорхой сэдвүүдээр сургалт, мэдээлэл хүргэв.
Сүүлийн үед хэвлэлээр ихээхэн асуудал нь хөндөгдөж байгаа 29-р сургуулийн сурагчидыг өнөөдөр "Өргөө 2" кино театрын хамт олон найрсаг дотноор хүлээн авч, үнэгүй кино үзүүлжээ. Тус байгууллагын хамт олон нийгмийн хариуцлагын өндөрөөр ухамсарладаг болох нь тэдний өнөөдрийн үйл ажиллагаанаас тодхон харагдаж байлаа. Энэхүү арга хэмжээнд хамрагдсан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ч сэтгэл хангалуун нэгэн өдрийг инээд хөөртэйгөөр ийн өнгөрүүлсэн юм. Мөн киноны дараа "М Си Эс"-ийн ус цэвэршүүүлэх байгууламжтай танилцуулах аялал зохион байгууллаа. 1 2 3 4
