Зохиогч: Урлаг

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрөл зүйлийг тэр дундаа медиа урлагийг Монгол улсад хөгжүүлэх, энэ чиглэлээр бүтээл туурвиж буй уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “ХОТЫН ТҮҮХ БА ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Медиа уран бүтээл туурвих хүсэл сонирхолтой уран бүтээлч Та бүхнийг хөтөлбөрт оролцохыг урьж байна.

Read More

Швед улсад амьдардаг Монголчуудын мэдээллийн Positive Mongolians агентлагийн сэтгүүлч Н.Дөлгөөний бэлтгэсэн мэдээллийг та бүхэнтэй хуваалцаж байна. Энэ Монгол охин дэлхийг гайхшруулж байсныг санаж байна уу?

Read More

Оросын нэрт зураач Виктор Васнецовын “Баатар” хэмээх зураг Christie”s дуудлага худалдаагаар 1.718 сая ам.доллараар зарагдаж дээд амжилт тогтоолоо. Зураг 1920 онд зурагдсан бөгөөд өмнө нь нэг ч удаа дуудлага худалдаагаар орж байгаагүй аж. Өнгөрсөн хугацаанд нэг л хүнд хадгалагдаж байжээ. Виктор Васнецовыг монголчууд “Гурван баатар” зургаар нь сайн мэдэх билээ.

Read More

Техник хэрэгсэл хөгжиж, мэдээ мэдээллээр халгиж цалгих болсон өнөө үед нэг газраас хуулж(copy), нөгөө газар нааж(past) хуумгай юм хийчхээд хурдан шаламгайгаараа дуудуулдаг хулхи нөхдүүд олширлоо. Сонссоноо бодож боловсруулалгүй амаараа гаргагчдыг гурван ямхын сэтгэгчид гэдэг. Харин хуруугаараа товч дараад, харснаа хуулдаг нөхөд хоёроос доош ямхаар сэтгэдэг болов уу. Гэмээ нуух гэж элдвийг сэдвэл хожмын өдөр хэрэг хүндэрч, ухааны цараа, хүн чанарынх нь хэмжээ ганц ямхад ч хүрэхгүй болж мэднэ. Ийм хүмүүсийн гэм өөрөөр нь дуусахгүй, өрөөлд яаж халддагийг эх хэлэнд шингэсэн энэ төрлийн энгийн жишээгээр тайлбарлая.

Read More

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Оролцогч нь дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх соёлыг харуулсан бүтээл ирүүлэх аж.

Read More

Яг түүн шиг шоуны гурав дахь дугаар өчигдөр олон нийтийн хүртээл болсон билээ. Шоу дэлгэцнээ гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадаж байна. Мөн шоуны тухай сошиал ертөнцөд ч сэтгэгдлүүд идэвхтэй байх аж. Ялангуяа шоуны ялагчаар А.Хишигдалай тодорсон тухай постууд их байлаа. Тэгвэл үзэгчдээс мессэж саналаар хамгийн их санал авсан оролцогч С.Гантогоо юм. Сошиал ертөнцөд С.Гантогоог ялах байсан, түүнийг дэмжсэн коммэнт маш их байна. Зарим нь бүүр А.Хишигдалайг муухай ааштай, өмнөх хоёр дугаар дээр ялагч болоогүй болохоор уурласан гэх сэтгэгдлүүд ч байв.

Read More

Женнифер Гарнер болон Бен Аффлек нар өнгөрсөн долоо хоногт салах өргөдлөө шүүхэд өгсөн талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Холливуудын сайхан хосууд гэгдэж байсан ч тэд хамтын амьдралдаа цэг тавихаар шийджээ.

Read More