Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм
Зохиогч: Урлаг
Front textАз жаргалийн шувуухай минь нисээрэй
Алтан дэлхийг тойроод хөөрөөрэй
Анхны минь хайрыг авчраарай
Амьдралийн минь замыг заагаарай
Үзэг барьсан турьхан гарт минь
Үг холбох аргыг заасан
Бага ангийн багшдаа баярлалаа
Балчирхан би чинь бичиж сурлаа
Өөдөс жаахан ч гэлээ
Өөрийн бодолтой хүү дээ би
Өглөөн нар шиг ургана даа
Өсөж том оо болно доо
Хөнгөн цас мөнгөн цас
Хөнгөн цас мөнгөн цас
Мөрөө гаргамаар анхны цас
Аав ээжийн амин хүү дээ би
Алт мөнгөнөөс ч үнэтэй хүү дээ би
Өвөө эмээгийн эрх хүү дээ би
Өвөр дээр нь өссөн хүүдээ би
Ааваа би өнөөдөр алтан тав авсан даа
Ээжээ би өнөөдөр эрдмийн тав авсан даа
гоё доо, гоё доо алтан тав гоё доо
гоё доо, гоё доо эрдмийн тав гоё доо
Айлийн жаахан маамуу
Алаг бөмбөгөө өгөөч гээд
Гуйгаад байхад нь би
Гүйгээд явчихсан юмдаа
Хүүхэд бидний нас
Хөгжилтэйхэн нас
Хонгор гэнэн нас
Хойчийн залгамж нас
Уул шиг аавынхаа нөмөрт нялхамсаад
Уяхан ээжийнхээ энгэрт нь элгэмсээд
Хүж дэлхийн наран дор
Хүүхэд бүхэн аж жаргалыг хүсдэг