Зүлэг ногоорох судгаар нь цасны шар ус гүйгээд
Нүүдлийн цэнхэр тогоруу дэрсээн гэхэлзүүлж буухымаа
Нутгийн хөхөлбий хөндийд зэрэглээн гүйдэл тодроод
Нуга амгалан сэтгэлгийн нууцхан гунигийг сэмлэхиймаа
Зохиогч: Урлаг
Зүүдний бороо намуухан шивэрнэ
Зүрхний гунигийг норгож зүсэрнэ
Болзоогүй учралд хайрыг хөглөөд
Бодлын аясаар болортон шивэрнэ
Хосоор ургасан сэмбэрүү яасан энхрий юм бэ
Хонгор сэтгэл минь ямар ихээр уярана вэ
Хатан зүрхний хайраа зүүдэндээ хайж явна
Хан хорвоо чи яасан уудам юм бэ
Зорьж гарсан нутаг минь
Зотол Хаан уулаа
Зоргоор өсгөсөн аавын минь
залбирч мөргөсөн хангайдаа
Яруухан хаврын гурван сардаа
Яргуйгаа дагаад сүрэг минь жаргалтай
Цэрвүү алсаас чамдаа зориход
Цээжний гүнд саран ургаастай
Дөрвөлжилөн харагдах ар нь ээ
Дөтөлсөн амрагийн бараа юу даа
Таваар тавьсан гэзгээрээ
Талын бутууд шиг саглайна аа
Сүүгээр далласан ээжийн минь
Сэтгэл нь халуун байдаг даа
Хайраар аргадсан ижийн минь
Хүсэл нь уужимхан байдаг даа
Тавилангаар учирсан амраг чамтайгаа
Тайвширхаас илүү жаргал бий гэж үү?
Тайван үдшийн саранг ажаад л
Талимаархаас илүү жаргал бий гэж үү?
Нар үнэртсэн дээлэнд нь шургахад
Хээр найгсан салхи тогтоод
Үүлэн дээгүүр ододын дунд
Үлгэрийн хүлгээр нисэж зүүдлэв
Төрсөн нутгийн үзэмж шингээд
Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ
Төрүүлсэн эхийн чинь намба шингээд
Танхилхан чамайг энхрийхэн болгожээ