Бүүвэй аяланхан мэлмэрүүлдэг ижийтэй билээ би
Бүс нь чанга ухаан хурц өндөр хөх эцэгтэй билээ би
Уран биелгээний аясаар намилзан долгиотох
Угаасан устай билээ би
Бүүвэй аяланхан мэлмэрүүлдэг ижийтэй билээ би
Бүс нь чанга ухаан хурц өндөр хөх эцэгтэй билээ би
Уран биелгээний аясаар намилзан долгиотох
Угаасан устай билээ би
Эрдмийн аянд хүний нутагт
Энгийн даруу сайхан явбал
Ээжийн гар шиг зөөлөн илбэнэ
Нутгийн минь салхи уу даа чи
Суль тэлмэн сэтгэлийг
Сульдааж яахан болох вэ
Сумын жаахан Цээмаагаа
Сураггүй яахан мартах вэ
Насны нөмөртэй аавыдаа зориод очиход
Нарны ил наашлах шиг бодогдох юм аа
Буруу санаагүй цайлган удмынхаа
Буян хишигийг нь даахтайгаа болоо юу даа
Амьдрал гэдэг хатуу ч гэлээ
Амин үр минь битгий уйдаарай
Арагдах хүмүүн цөөхөн ч гэлээ
Аавыгаа дээдэлж яваарай
Зөн билгийн цэнхэр тогоруу
Зэрэглээ зүсэн жигүүр дэвсээр
Холбоо хоёр нуурын цайдамд
Хонин дунд бууж явгалхад
Алтан нарны туяа нь
Цацардгаараа л цацрана даа хө
Азын ерөөлт хань минь
Түшдгээрээ л түшнэ дээ хө
Уйтай намрын тэнгэр уулс мэгштэл шивэрлээ
Нялхын жигүүр цуцааж нутгаа шувууд орхилоо
Цээж норгоод нөмөрсөн цэнгийн цагаан бороо
Цэнхэр цэнхэр уулс нь нулимсан дунд минь өндөлзөнө
Намрын наран ээж хоёрын
Элдсэн нэхий зөөлнийг яана
Торго шигээ…
Тээр тэнд үүлсийн доогуур
Тэнгэр хээлэн тогорууд дэвнээ
Уйтай дуу нь зүрхэнд унахад
Уяссан сэтгэл чамайгаа л санах юм аа