Лавай цагаан Сутайдаа зусахад
Лааны зүүрмэг гэрэл чиг яахав дээ
Лагшин тунгалаг ээжийгээ байхад
Лангаар урласан эрдэнэ чиг яамай шүү дээ
Зохиогч: Урлаг
Мөөмөө ивэлгэсэн өвөрт тань
Мөнх эрхлэмээр болох юм ээж ээ
Мөндөр хайлуулсан хайранд тань
Мөчир ургамаар болох юм аав аа
Аливаа бүхнээ тань даа зориулж
Айлын хийморийг биедээ шингээж
Аавын хүүг алгандаа энхрийлж
Аз жаргалаа эдлэж сууя даа
Ачтай ээжийн ариун хайрыг
Алагхан зүрхэндээ тээж л явна аа
Алтан шаргал уургаа шимүүлсэн
Ачлал буяныг тань санаж л явна даа
Халуун говийнхоо гүнээс
Хаваж оргилсонхон харз минь
Халиун толгойнхоо өмнүүр
Харгиж урссанхан гол минь ээ
Нэрийг минь та мэдэхгүй байж болно оо
Нэг л өдөр та түүнтэй учирч мэднэ ээ
Нэхэл хатуу энэ албын албин бичил дайснуудаас
Нэг л амьдрах насыг тань авран үлддэг өрлөгүүд билээ
Урд хормойгоо буянт малынхаа сүүгээр цавцайтал мялаасан
Урт хархан гэзгээ ар нуруундаа сууналзуулан орхисон
Улаахан хацартай ичимхий зантай монголжингоо минь чи
Уул талыг чимсэн үзэсгэлэнт зэрлэгхэн сарнай буюу
Тэнгэр хурмастаас гуйж олсон
Тэргэл ганцхан чи минь шүү дээ
Өрөөлийн зүүднээс ч тойруулж хайрлана аа
Өрөөсөө хүртэл харамлаж хайрлана даа
Арван тавны сар шиг тэргэл саран магнайтай
Ам цагаан хулгана шиг омруу цагаан хошуутай
Шузгыг нь дагаад хулгана хөеөгөө нөөдөг
Шуусан сүүлний нь угт салхи хургаж нойрсдог
Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь
Өглөө нарыг тосон хүлээх юм
Өглөө наран гэрлээр тэтгээд
Өнийн холын чамайг илгээх юм