Сэрүүн сайхан хангайд
Тунгалаг ус урснаа мину зээ
Сэтгэлийн дундаас тодорхой
Миний нэгэн алдрай мину зээ
Зохиогч: Урлаг
Саруул тал
Саруул л тал нь байваа чиг хө
Шавартай намагтайг нь мэдээгүй
Сайхан төрсөн түүнийхээ
Жаахан шаргын шогшоонд нь
Томоо нь муухай даслаа даа
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гунихарлаа
Зүүдээ, нойрны минь дотор оо ай
Зүрхний маань Гоолингоо нь үзэгдээд байх юм аа ай
Зүйлчлээд хэлсэн үг нь ээ хөө
Миний маань цээжинд хадаастайхан байх юм аа ай
Ар хөвчийн унага
Ар хөвчийн унага нь
Агсамхан болоод жороо
Амрагийн жаахан хүүгийнхээ
Үйтэн хуаран дээл нь болвол
Үлэмж соньхон хээтэй
Үеийн жаахан хүрээ бүсгүй нь
Үйлийн үргүй төржээ
Холын тэнгэрийн одод бүхэн нутагийг минь санагдуулна
Харийн газрын бүсгүйчүүд хонгор чамтай минь ижилгүй
Оройдоо чамайгаа бодон бодсоор ориглон байгаа хайрын дуугаа
Одтой шөнөөр хонгор чамдаа аялан дуулья
Сайртай шаргал энгэр дээр
Тоглож торнисон болхоор оо
Сайхан сэтгэлийн үзүүрт ээ
Тостой л явнаа хүү чинь
Зүүдэн тэргэл алсын гэргий цэнхэр уулсаас
Зүрийн гөрөөс цахилах шиг цагаахан манан сарнилаа ч
Зүрхний аглагт эрхэлсэн сүүтэй цэцэгхэн чамайгаа
Зүгээр нэг л мартаж чадахсан билүүдээ хорвоо
Алтан зул цэцэгийн дэлбээ нь хөө
Алагхан эрвээхэйг дурлуулна даа
Арван наймтай бүсгүй нь хөө
Алагхан зүрхийг догдлуулна даа