Чи миний хайрын наран
Чин зүрхний хүслийн минь саран
Энэхэн сэтгэлийг догдлуулсан
Энгийн биш миний нандин хайр
Зохиогч: Урлаг
Дандаа л өөрөө намираад байна
Даавуу дээлний минь хээ юү дээ
Давааны салхи нь илээд л байна
Догдлох сэтгэлийн минь өнгө үү дээ
Мөнгөн өнгөөр хорвоог цайлган
Тэргэл саран тэнгэрт хөвнө
Мөрөөдөл сэтгэлийг хайраар ундаалж
Үнэнч чи минь зүрхнээ тодхон
Хүний нүднээс нууцхан бодоод хүлээсэн болзоонд чи
Яаран ирдгээ мэдэх үү
Хүсэл даллаад бий болсон мөрөөдлийн өртөнцөд
Хууртаж дассаныг мэдэх үү
Захгүй говийн үзэсгэлэн
Загийн шугуйд дулаан
Дулаан говийн хаваржаандаа
Дуучин ээж минь суугаа даа
Өчнөөн орой зөвхөн өөрийн тухай би
Чив чимээгүй гэрт бодолд автан хэвтлээ
Өнгөрсөн бүхнээ эргэн санахад одоо
Бүхий л хүслээ гүйцээсэн шиг санагдана
Ээжийн бүүвэйн уяхан дуу
Эцгийн дулаан дөлгөөхөн харц
Өлмий тэнцсэн гэрийн хоймор
Мэлмий сунгасан цэлгэр уужим
Үлэмж дотно дүрийг чинь би мартий
Үгйлсэн өдрийнхөө тоог ч мартий
Үүргэлэх шөнийн зүүдээ мартий
Үнэн гэж байдгийг мартий
Харанхуй шөнө айж явтал би
Гяхарч дуугарсан модон хаалганаас
Гүн амьсгаа саарал нөмрөг
Гишгэх газаргүй сонин царай
Чи миний дууг дуулаач
Жигүүртэн шувуудыг уяртал дуулаач
Хамаг амьтныг сэрээтэл дуул
Хурмастын дагиныг чи иртэл нь дуул