Жигүүртэй юм шиг залуу насны
Жинхэнэ боловч гэнэн хайр
Алсаа бодоогүй чи бидэн хоёрын
Амьдрал болоогүй тэрхэн учрал
Зохиогч: Урлаг
Зүүд, нойрны минь дотроосоо хө
Зүрхний маань Гоолингоо үзэгдээд байхын маа хө
Зүчлэн захиж хэлсэн үг нь ээ хө
Зүрхний минь дотор хадаастай байхын маа хө
Бодлын хаяанд зэллэх солонго хөтлөн
Болор цагаан бороо шивнээд
Ээнэг элгээ дагсан хос тогоруу
Энэ л бороонд биесээ дуудахад
Энгийн нэгэн бог өвс
Тэнгэрийн одонд дурлаж гэнэ
Эрхэсийн тэр үзэсгэлэнд
Хүсэл сэтгэлээ алдаж гэнэ
Бээрсэн гарыг чинь дулаацуулж
Оддын дор зогсох жаргалтай
Бэтгэртлээ шөнөжин бодоод би
Өглөө нартай учрах жаргалтай, жаргалтай
Өглөө бүхэн чинийхээ тэвэрт
Үнсүүлж сэрэх би дуртай
Зүүдэн хөлгөөр хамтдаа зугаалж
Зөвхөн чамтайгаа байх дуртай
Нуураа чиг хөлдөх гээд байна уу даа хө
Нугас гэдэг амьтан чинь хөөрхий болно доо хө
Ай хөөрхий минь дээ хө
Нууцгай чиг ханилсан бидэн хоёр хө
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ хө
Алдаж онох амьдралын минь замд
Алгуурхан чи минь наддаа ирсэн
Амлалт хүслийн ариун чандыг
Андгайлж чи минь надад хэлээгүй ээ
Нарны цацраг хүрсэн болгон сэргэж
Найрт сайхан эгшгэнд уярч
Нар дуу хоёрт хорвоо жаргалаар дүүрч
Хайрын тэнгэр дор амьдарна
Ухаан бодлоо хөвчлөн шавхаад
Урмын галаа дэврээн сэргээе
Оюун билгийн нүдийг нээгээд
Онгодын хурыг дэлгэн бадраая