Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Ясан сийлбэрийн гайхамшигт өв” үзэсгэлэнд 148 үзмэрийг дэлгэнэ
Үзэсгэлэн

“Ясан сийлбэрийн гайхамшигт өв” үзэсгэлэнд 148 үзмэрийг дэлгэнэ

Урлаг Урлаг18/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас санаачлан “Монгол бахархал” уриан дор улс орон даяар өрнөж буй Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Монголын Үндэсний музей “Ясан сийлбэрийн гайхамшигт өв” тусгай үзэсгэлэнг 2025 оны 11 дүгээр сарын 20-30-ны өдрүүдэд олон нийтэд толилуулна.

Монголчууд мал аж ахуй эрхлэн, малын яс, амьтны ясны онцлогт тулгуурласан ясан эд эдлэл хийхийн сацуу, тэдгээрийг хэрэглэх явцдаа сийлбэр хийж төгөлдөржүүлсээр ясан сийлбэрийг урлахуйн гайхамшигт өв болгон хөгжүүлснийг бид энэхүү үзэсгэлэнд дэглэгдэх бүтээлүүдээс харах боломжтой юм.

Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ясан эдлэл, ясан сийлбэрийн бүтээл нь археологийн малтлага судалгаанаас илэрсэн ясан эдлэл, ясан сийлбэр, XVIII-XX зууны үед хамаарах шашны зан үйл болон ахуй, гоёл чимэглэл, урлагийн бүтээлийн холбогдолтой 120 дэсийн 148 гаруй үзмэр багтаж байна. Тус үзэсгэлэнд БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, чимэглэлийн урлагийн нэрт мастер, том хэмжээний ясан сийлбэрийн урлагийг хөгжүүлэгч С.Сэнгээ түүний хүү С.Базар, Ардын Зураач, БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн уран сийлбэрч Л.Чуваамэд болон 1952 онд анх сууриа тавьсан “Урчуудын артель”-ийн урчууд Л.Дорж, Д.Гүнд Ц.Минжүүр нарын ясан сийлбэрүүд олны хүртээл болно.

Үзэсгэлэнгийн нээлт 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 40 минутад Монголын Үндсэний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд энэ сарын 30 хүртэл тус музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй хүрнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Эвхмэл бичгийн гайхамшгийг харуулах “Отгонбаатарын оролдлогоос” үзэсгэлэн дэлгэлээ

04/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэнгээ нээв

03/09/2026
Үзэсгэлэн Урлаг

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.