Зохиогч: Урлаг

“Цагаандариум” арт галерейд өнөөдөр /2012.03.01/ 18.00 цагт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлч Г.Амгаланбаатар, М.Ганзул хамтарсан энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь хүн байгалийн хүйн холбоо болон орчин үеийн хүмүүсийн амьдралын оршил хөдөлгөөнийг харуулах, ялангуяа монголчууд бид эх нутгаараа бахархаж, эв нэгдэлтэй байхыг уриалахад оршжээ.

Read More

Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд хоёрдугаар сарын 3-нд буюу өнөөдөр 14.00 цагт СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш нарын хамтарсан уламжлалт “Орон зай” үзэсгэлэн нээгдэх гэж байна. Орон зай үзэсгэлэн нь анх 1992 оноос олны хүртээл болж эхэлжээ. Үүнээс хойш жил бүр таслалгүй зохион байгуулж энэ жил 20 дахь жилтэйгээ золгож байна.

Read More

Зайсангийн “Белла Виста” хотхонд байрлах “Цагаандариум” арт галерейд ирэх хоёрдугаар сарын 1-нд 18.00 цагт зураач Д.Батнасан “Аавын хайр” үзэсгэлэнгээ толилуулах гэж байна. Хэрэв би иш үзүүлэх чадвартай мөн бүх нууцуудыг болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч надад хайр байхгүй бол би юу ч биш. “Эртний судар”-аас

Read More

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр ирэх хоёрдугаар сард балетын урлагийн үнэнч шүтэн бишрэгчдийн мөрөөдөл болсон А.Хачатуряны “Спартак” балетыг тавихаар зэхэж байна. Тус балетыг урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангаас ивээн тэтгэж байгаа юм. Мөн ирэх хоёрдугаар сард театр үзэгчдийн дуртай дуурь, балетуудыг тоглох юм.

Read More

Ард түмнийг гэрэл гэгээ рүү хөтөлж байгаа баатар эрийн тухай өгүүлдэг алдарт «Спартак» балетыг Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх хоёрдугаар сарын 18, 19-нд тоглож үзэгч олон түмэндээ толилуулахаар болсон байна. Оросын хөгжмийн зохиолч А.И.Хачатурянаар овоглодог «Аз жаргал», «Гаянэ», «Спартак» гэсэн гурван балет байдаг. Үүнээс «Спартак»-ийг түүний нэрийн хуудас хэмээдэг билээ.

Read More

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач С.Энх-Амгалангийн “Мэдрэмж-3” бие даасан үзэсгэлэн нь 2010 онд амжилттай болж мэргэжлийн байгууллага, урлаг судлаач төдийгүй уран зураг сонирхогч гадаад, дотоодын олон үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсныг урлаг сонирхогч та бүхэн санаж буй биз ээ.

Read More

Дуучин Д.Ширмэнтуяа энэ сарын 18-нд өөрийн “Бодол” нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Түүний тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театр болох бөгөөд “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжим, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно гэсэн шүү.Тэрээр 2011 оны 12 сарын 29-нд буюу Үндэсний эрх чөлөөний өдрөөр Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан билээ.

Read More