Казахстаны улсын жүжигчин Саят Исембаев өнөөдөр өглөө Монгол улсад ирсэн. Тэрбээр Монгол улсад гурван ажлаар ирээд байгаа гэнэ. Тодруулбал
“Рэкетир” киноны 3-р ангийн зохиол дээр ажиллах
Хүмүүнлэгийн үйлс бүтээх
Монгол-Казахстаны соёлын солилцоо болон өдрүүдийг зохион байгуулах хэлэлцээ хийхээр иржээ.
Саят Исембаев “Рэкетир” киноны гурав дугаар ангийг хийх боломжит хувилбарыг судлахаар ирээд байгаа юм. Хэрвээ “Рэкетир” киноны гурав дугаар анги хийгдэх юм бол зураг авалт Монгол болон ОХУ-д хийгдэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тэрбээр явцын дунд өгөх ажээ.
