Монгол улсын Биет бус соёлын өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлд бүртгэгдсэн 7 ай 279 өв, Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн Үндэсний бүртгэлд бүртгэгдсэн 7 ай 83 өвийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/759 дугаар Сайдын тушаалаар шинэчлэн бүртгэсэн бөгөөд тус соёлын өвүүдийг иргэд, олон нийт тэр дундаа хүүхэд залуучуудад сурталчлан таниулах үүднээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Монгол өв соёлын гайхамшиг” хэмээх 7 цуврал нэвтрүүлгийг Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний Олон нийтийн телевиз, Монголын соёлын аялал жуулчлалын холбоо ТББ-тай хамтран бүтээж үзэгчдэд хүргэж байна.
Зохиогч: Урлаг
Хүний амьдралын хамгийн аугаа зүйл бол “Хайр” гэдэгтэй хүн бүр санал нэгддэг. Тиймдээ ч гэгээн сайхан хайрын тухай өгүүлсэн бүхий л бүтээлүүд мөнхийн байдаг. Тэр ч утгаараа уран бүтээлч бүр өөрийн бүтээлээрээ дамжуулан мөнхрөхийн тулд хайрын тухай дуу дуулж, хөгжим тоглож, зураг зурж, бүжиг бүжиглэдэг гэлтэй. Тэгвэл миний, чиний, бидний хайрыг магтан дуулж мөнхрөхөөр дуучин Н.Ундрал хайрыг магтан дуулж олны хүртээл болгожээ.
Алтан үсгээр бичсэн “Жадамба” судраас эхлээд “Үлгэрийн далай”, “Очироор огтлогч”, “Алтангэрэл” гэсэн судруудын хулсан үзгийн бичмэл, Буриад модон барын судар гэсэн тэртээ 1728 онд хэвлэгдсэн маш ховор нандин номнуудыг торгоор баринтаглан, шилэн хоргонд хадгалсан нь ирсэн зочдын нүдийг хужирлаж байлаа. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд 1000 гаруй Монгол, тод бичгийн судар, олон мянган төвд судар байдаг төдийгүй тод номын цуглуулгаараа дэлхийд дээгүүрт бичигддэг билээ.
Гэрэл зураг бүхэн тодорхой нэг утгыг агуулж байдаг. Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, хүний дотоод сэтгэл гээд бүхий л зүйлийг гэрэл зургаар илэрхийлж болно. Бид энэ удаад “Edelweiss” арт зочид буудалд арваннэгдүгээр сарын 06-20-ны өдрүүдэд дэлгэж буй “Тусгал” фото зургийн үзэсгэлэнгээр зочилж, сурвалжиллаа.
Балетын урлагийн түүхиийн агуу бүтээлүүдийн нэг П.И.Чайковский “ХУНТ НУУР” балет өнгөрсөн ням гарагт /2020.11.08/ танхим дүүрэн үзэгчдийн алга ташилт дор Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа амжилттай тоглогдлоо.
БНСУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Кибер дипломат төлөөлөгчийн газар VANK Солонгос Монголын соёл, түүхийн талаар зөв мэдээлэл агуулсан картуудыг бүтээн танилцуулжээ.
Солонгос профессороос онлайнаар зөвлөгөө авах телемед үйлчилгээг Сөүл дэх Ханян их сургуулийн эмнэлгийн Монгол дахь эмчилгээний дараах хяналтын төв санал болгож байна.
СКАЙТел групп нийгмийн хариуцлагын хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, тэдэнтэй харилцах чадварыг эзэмшүүлэх зорилгоор дохионы хэлний анхан шатны сургалтыг үйлчилгээний ажилтнууддаа амжилттай зохион байгууллаа.
Дүүриймаа” дуугаар олноо танигдсан дуучин Б.Алтанжаргал өнгөрсөн хугацаанд “Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” гэх зэрэг цомгоо гарган, хэд хэдэн бие даасан тоглолт хийсэн. Язгуур урлагийн салбарт амжилттай бүтээн туурвиж яваа ардын дуучин, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанжаргалтай ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна