Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»ХӨЛ ХОРИО БА ИНТЕРНЕТИЙН ХУРД
Сонгодог уран зохиол

ХӨЛ ХОРИО БА ИНТЕРНЕТИЙН ХУРД

Урлаг Урлаг19/12/2020Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
thumbnail3596420192020-12-19-12-20[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон нэг сарын хугацааг Монголчууд амжилттай даван гарлаа. Бүтэн сарын турш гэртээ өнжсөн хүмүүст хамгийн өргөн хэрэглэгдсэн, өндөр ачаалалтай ажилласан зүйлс ухаалаг төхөөрөмжүүд байж болох юм. Гар утас, таблет, компьютер, зурагтаа интернетэд холбож youtube-ээс дуу сонсох, facebook орох, тоглоом тоглох, кино үзэх,  теле хичээл үзэх, давтах зэргээр хүн бүр интернетийг хэрэглэж байв.

Зөвхөн манай улсад гэхэд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хөл хорионы хугацаанд интернет ашигласан байдал энгийн үеийнхээс 2 ДАХИН  нэмэгджээ.

Харин дэлхий дахин интернет хэрэглээ 1,5 дахин нэмэгджээ. Тодруулбал өнгөрсөн оны мөн үетэй буюу Коронавирус гарахаас өмнөх үетэй харьцуулахад 

  • Цахимаар гэрээсээ ажиллагсдын тоо 74% нэмэгдсэн

  • Видео чаатны апп хэрэглэгчдийн тоо 59%

  • Корановирустай холбоотой мэдээллийн түгээлт 49%

  • Интертаймент контентын үзэлт 36%

  • Хүнсний барааны цахим худалдаа 35% тус тус өсжээ. 

 Хэрэглээ нэмэгдсэний нөгөө талд  интернетийн хурд муу байна гэх бухимдал багагүй газар авсан. Тэгвэл яагаад интернетийн хурд удааширдаг вэ? Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад асуудал байна уу? Эсвэл…

Интернетийн хурд удаашрахад дараах хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүнд 

  •  Ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн загвар гар утас, таблет зэргийн загвар хуучин байх

  •  Wi-fi төхөөрөмжийн элэгдэл, ашиглалтын хугацаа 3,5 жилээс хэтэрсэн бол интернетийн хурд удааширсан байж болно

  • Нэгэн зэрэг ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн тоо, хэрэглээ. Нэгэн зэрэг 3-аас 4 төхөөрөмжөөр интернет ашиглаж байгаа бол хурд мөн удааширна. Жишээ нь өсвөр насны хүүхэд тик ток үзэж, нэг нь ангийнхаа найзтай дүрстэй дуудлага хийж байв. Ингээд том хүүхэд тань цахимаар теле хичээл давтаж байна гэвэл танай интернет хурд хуваагдаж, хурд нь саарна гэсэн үг. 

  •  Интернет цацаж буй төхөөрөмжийн байршил чухал. Интернет төхөөрөмжөө тогтмол интернет ашигладаг байршлаасаа хол байрлуулахгүй байх хэрэгтэй.

  • Компьютер дээр олон программ зэрэг ажиллуулах нь интернетийн хурдад сөргөөр нөлөөлнө. 

ТАНЫ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ИНТЕРНЕТИЙН ХУРД ЯМАР БАЙГААГ ТА ХЭМЖЭЭД НЭГ ҮЗЭЭРЭЙ

Ингэж хэмжихдээ: Notebook эсвэл суурин компьютероо сүлжээний кабелаар холбож хэмжвэл илүү бодит хурдыг заана. Боломжгүй бол Wifi-д зөвхөн нэг л төхөөрөмж холбогдсон байх үед хэмжинэ үү.

 

ТАНЫ АШИГЛАЖ БУЙ ИНТЕРНЕТИЙН ХУРД

                         Интернэт хурд гэдэг нь ашиглаж байгаа ухаалаг төхөөрөмжид өөр төхөөрөмжид байгаа файлыг харуулж буй хугацаа юм. Ямар нэг вэб сайт руу хандаж видео үзэх, өөрийн компьютер дээр файл татах тоолонд интернетийн хурдыг илэрхийлэх чадамж нь багасаж байдаг. Тэгэхээр интернетийн хурд ямар хэмжээтэй файлуудыг татсан, үзсэн ашигласан гээд таны хэрэглээтэй холбоотойгоор хурд харилцан адилгүй үйлчилнэ гэсэн үг. 

ИНГЭЭД ИНТЕРНЕТ ХУРДАА ШАЛГАЧИХЛАА.ТЭГВЭЛ БАС НЭГЭН ЧУХАЛ ОЙЛГОЛТ МЭДЛЭГ

                      Хэрвээ өрхийн буюу shared 1mbit хурдыг сонгож авсан бол багаар бодоход 6-7 төхөөрөмж дундаа хэрэглэх шаардлагатай тулгарах болно. Энэ ч мөн азны асуудал бөгөөд хэрвээ азаар тэдгээр хүмүүс интернэтэд ороогүй байвал таны хурд сайхан тогтвортой сайхан байх болно. Харин азгүй байвал 6-уулаа 1 мегабит хурд  дээр булаалдах болно. Гэхдээ энэхүү үйл явдал ихэнхидээ оройн цагаар болдог зүйл юм.

Тогтмол хурд буюу Dedicated
Хэн ч тантай хурдыг тань булаацалдахгүй. 7 хоногийн 24 цагт хүссэн үедээ шалгаад үзэхэд сонгосон хурд тань хэлбэлзэлгүйгээр танд хүрэх болно. Харин Dedicated сонгож байгаа байгууллага бүрийн компьютер сонгосон хурдандаа хүрдэг гэж ойлгож болохгүй. Үүний тулд байгууллагынхаа компьютер бүрт REAL IP хаягийг авах шаардлагатай.

                 Нэмж мэдээллэхэд Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан судалгаагаар Монгол улс дэлхийд хамгийн хямдхан интернет ашигладаг 10 орны нэг. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд багцын олон төрлийн интернет, дата хэрэглээний нөхцлийг иргэдэд санал болгосноор хэрэглээ ч тогтмол нэмэгдсээр байна.  

Хөл хорионоос өмнө нь гар утаснаас хандаж мэдээ мэдээлэл түлхүү  авдаг байсан бол хөл хорионы үеэр жижиг дэлгэц ширтэхээс илүү компьютер, ipad-наас хандаж кино, контент үзэх нь нэмэгджээ. Монголчуудын цахим хэрэглээний 60 хувь нь видео контентод зарцуулагддаг. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны мэдээлснээр нийт датаны 41 хувь зөвхөн Youtube үзэхэд хэрэглэгдэж байна. Үүнээс гадна тик ток, Netflex зэрэг гадны Look tv, Voo, skygo зэрэг дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглээ  өдгөө эрчээ авч цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. 

Интернетийн ухаалаг хэрэглээг бий болгоход бидний бэлтгэсэн мэдээлэл танд тус болно гэж найдаж байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.