Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Миний хайрыг магтан дуулсан Н.Ундрал…
Дуу хөгжим

Миний хайрыг магтан дуулсан Н.Ундрал…

Урлаг Урлаг21/11/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Poster7978262872020-11-21-18-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хүний амьдралын хамгийн аугаа зүйл бол “Хайр” гэдэгтэй хүн бүр санал нэгддэг. Тиймдээ ч гэгээн сайхан хайрын тухай өгүүлсэн бүхий л бүтээлүүд мөнхийн байдаг. Тэр ч утгаараа уран бүтээлч бүр өөрийн бүтээлээрээ дамжуулан мөнхрөхийн тулд хайрын тухай дуу дуулж, хөгжим тоглож, зураг зурж, бүжиг бүжиглэдэг гэлтэй. Тэгвэл миний, чиний, бидний хайрыг магтан дуулж мөнхрөхөөр дуучин Н.Ундрал хайрыг магтан дуулж олны хүртээл болгожээ.

   Олон гайхалтай уран бүтээлүүдээрээ түмэн олныхоо хайр, хүндлэлийн эзэн болсон дуучин Н.Ундрал “Миний хайр” хэмээх шинэхэн уран бүтээлээ туурвиж, хайрын сайхныг дүрслэн үзүүлсэн утга төгөлдөр клипийг бүтээн үзэгч, сонсогчиддоо өргөн барьжээ.

   “Миний хайр” дууны шүлгийг Д.Магсар бичсэн бол аялгууг Төрийн Соёрхолт “Харанга” хамтлагийн аргил гитарчин, хөгжмийн зохиолч, дуучин МУУГЗ Ц.Чулуунбат зохиож, хөгжмийн найруулгыг Ц.Байдраг хийжээ. Түүнчлэн тус уран бүтээлийн видео клипийг “Red Point media” продакшны хамт олон Булган аймгийн Хялганатад дүрсийг нь авч бүтээжээ. Ингээд та бүхэндээ уран бүтээл бүхнийгээ чансаатай туурвихыг эрхэмлэдэг дуучин Н.Ундралын “Миний хайр”-ыг магтан дуулсан гайхалтай уран бүтээлийг хүргэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Jay-Z-ийн баримтат цувралын нээлтийн тов зарлагдлаа

30/08/2026
Дуу хөгжим Урлаг

Snoop Dogg-ийн амьдралын түүх кино болж дэлгэцнээ амилна

30/08/2026
Дуу хөгжим Урлаг

Стинг хөгжмийн зохиолч Нино Ротагийн тухай баримтат кинонд өгүүлэгчээр оролцоно

29/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ричард Гир 77 нас хүрлээ

31/08/2026

“Ялагчдын цуваа” олон улсын театрын наадмыг жүжигчин Р.Янжиндулам нээнэ

31/08/2026

“Хараал хүрсэн хот” драм, гэмт хэргийн цуврал өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ

31/08/2026

“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно

31/08/2026

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.